| life is forever |
Сүйн бөгжний оромтойЗүрх сэтгэлээ шүхрэн дороо нуусан бүсгүй Зүсэр борооноор ганцаар алхана Бороо зогсвол л чи минийх болно гэж Болзоонд урьсан залуу шүүрс алдан хоцорно Шүхэр барьсан хуруу нь Сүйн бөгжний оромтой Шөнөжин уйлагнасан тэнгэр Нар гийхийн гялбаагүй Шүхрэн дороо нуусан зүрх сэтгэлд нь Шөнийн тухай бодол л зурсхийн ороод урсваа 21:31 - 2017-08-22 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихНавчис амирлах нь
Салхи хүчээ гайхуулан исгэрэхэд навчис гунигийн аяз эгшиглүүлэн сэрчигнэнэ. Хүмүүнд баяр баясал төрүүлэн зуныг ногооноор будсан навчис, намрыг ч бас гомдоохгүй гэсэндээ шар өнгөөр биеэ чимнэ...Төдөлгүй тэр намар бид хоёрын гунигийг тээсээр мөчрөө үлдээн нисэн одно.
Өндийх тэнхэлгүй болсон ч өвлийг угтан цастай болзох гэж зарим нь мөчиртөө чаргууцалдан азнадаг. Моддоосоо саламгүй тэдний богинохон хувь заяанд гашуудсан бороо царцсандоо цас болон дээр нь буун амирлуулдаг биз ээ. Орчлонд олон намрыг нэг өнгөөрөө угтаж бас үддэг хүмүүний хувь тавьланд бахдах нь навчис унах намуун чимээ аж... 18:53 - 2017-08-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБолзоондоо ирэхдээ чи миньГунигаа үүргээн Болзсон цагтаа тосоход чинь би дуртай Гутлынхаа шороог арччихаад Нуруугаа тэгшилэхэд чинь би хайртай Хал үзсэн харц чинь Тунгалагшин гэрэлтэхэд би хайртай Халамжийн үгсээ халаасандаа нуучихаад Шилээ шөргөөн тээнэгэлзэхэд чинь би дуртай Хүрмэн дээрээ тогтсон борооны дусалтай хамт Хүйтэн дурсамж, өшөөрхлөө арчиж хаядагт чинь дуртай Элсний ширхэг онож түүмгүй бахим том гар чинь Эцгийн минь хайрыг эргүүлж сануулдагт хайртай Бороотой өдрийн уйтгарыг Шүхэр минь болж хамт хатаагдагт чинь дуртай Болзоондоо ирэхдээ эрсгий багаа тайлчихаад Ээждээ ирсэн хүү шиг энгэрт минь наалддагт би хайртай ... 15:50 - 2017-08-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихӨөртөө бичсэн шүлэгЯагаад үргэлж гунигладгийнх нь талаар
17:20 - 2017-07-26 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихУлаанбаатарт бороо оровУрилагагүй зочин цонх дэрлэн шуухитнав, Сураг хүлээсэн арван наймт шиг 17:15 - 2017-07-19 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихОрой
Эсрэг талын цонх
Сонингоор хучигдсан нь Сонин Гарцан дээр таягаа тулан Тэргүүн өдөө өвгөн Ганган Жаргаж одсон нар Харанхуйг эмжин улайрах нь Сүрлэг Жаргал зовлон хоёул Биесээн эрэх нь Сайхан 22:30 - 2017-07-10 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихӨвлөөр охид хаачдаг тухайЗуны охидыг хараад л баймаар.., Тэд өвөл ор тас байгаагүй юм шиг, Тэдний хун шиг алхаа өвлөөр хаачдаг тухай Бодох, Тэр бодол дунд Энэ эрэгтэй ерөөсөө орж ирэхгүй байгаа нь..... Би Тэр охидоос, тэдний алхаанаас, бас инээднээс нь хол Олон давхарын дээр Бас Дэрвэх даашинз, дэрвэхгүй юбка, сүрчигний үнэрээс нь хол Цэлгэр том, зузаан цонхны наана сууна Гэвч тэд миний дэргэд мэт .... Харин энэ залуу бид хоёрын дунд Гурван хөлтэй ширээ Гүцтэй халуун ус Жижигхэн гэрэл... Тэрний гарт нь гар утас, харц нь миний цээжин дээр Миний гарт аягатай кофе, харц маань гадаа тэнэнэ ...Тэрний тархинд би бас тэр охид, гар утас н... 19:01 - 2017-05-30 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихНар мандхаар л
Нар мандахаар л өглөө болдог гэж 11:21 - 2017-05-19 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихБас над шигТэнгэрт олон хүн байдаг.., Тэд яг над шиг газарт амьдардаг байсан. 12:14 - 2017-05-12 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЛаа урсан дуусахадЦээжин дотор зүрх задрах шиг Цэнхэр сарны туяа шөнийн харанхуйг ярна.., Ширээн дээрх асаалттай лаа Лаа урсан дуусахад Нар, өглөө хоёр харин 12:12 - 2017-05-12 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |