| life is forever |
Би өөртөө эргэн ирж байгаа
Заримдаа бүх юм хуурамч санагддаг...бүр жинхнээсээ хуурамч ч байдаг. Сэтгэл эмтэрдэг өвддөг, Хамгийн чухал нь тэвчих хэрэгтэй.., Тэвчиж өнгөрүүлж буй цаг хугацаа бүрийг эрүүл ухаанаар даван туулах..,Бас уучлалт...уучлалт гэж юу вэ гэж үү.
Уучлал бол бүхнийг мартахад туслана. Хуурамчид, өнгөрсөнд шархлахаа больж мартана гэдэг нь амар тайван бас дахин өөрөөрөө амьдарч эхлэхийн ...бүр ирээдүйд иргэн ирэхийн эхлэл. Мөн итгэх.., Итгэх сайхан. Энэ амьдралыг итгэл уртасгадаг. Бас итгэл дээр ургадаг. Амьдралд инээд хөөр, учрал бүхэн үргэлж ургаж бас цэцэглэж байх ёстой. Гэхдээ хатах ёс... 19:26 - 2017-10-31 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЧи бидэн
Би чамруу мөлхөж ургасан мод
Чи тэнгэррүү сөрж ургасан мод 15:50 - 2017-10-24 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХоёулаа хаана болзох вэДахиад хоёулаа хэзээ уулзах вэ Зүрхэндээ хадгалсан үгийг минь хэзээ чи сонсох вэ Дахиад хоёулаа хаана болзох вэ 14:30 - 2017-10-21 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХамт аваад яваасай
Дахиад л шаналал, дахиад л ганцаардал. Итгэл, баяр хөөр, инээмсэглэл, бас хайр ...Бороотой хамт ирсэн, харин одоо навчтай хамт хатчихлаа. Магадгүй маргааш модноосоо тасраад хийсчихэж магадгүй...Харин би айж байна. Өнөөх л шаналал ганцаардалдаа буцаад норохвы гэхээс. Хүйтэн өвлийг эзэнтэй зүрхээ тээсээр, ганцаардлаа үүрэн өнөөх л замаараа ганцаараа алхан өнгөрөөх вий гэхээс. Энэ мэдрэмж, энэ шаналалд дахин живэх вий гэхээс айж байна.
Сүүлчийн бороо, анхны цас, хөлөөр хөглөрөх навчис, ширүүн салхи...энэ шаналал гуниг ганцаардал хүлээлтийг минь хамт хийсгээд урсгаад аваад яваасай бил ээ.... 20:43 - 2017-10-08 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихНамар чи хэдэн настай вэ
Намар чи хэдэн настай вэ
Надтай хамт хэдэн удаа шаргалтах вэ Цав цагаан үсийг минь чи шараар будаж чадах уу Нар шиг өнгөндөө намайг шингээж Үүрд мартахгүйгээр өвөртөө шингээж чадах уу Тэнгэрээс нойтон цас унаж л байсан уу Тэнд бас шувууд анх яаж жигүүрээ дэлгэсэн бэ Хэрээг анх хэдэн настайдаа харсан бэ Хэрээний хэлийг хэрхэн тайлж ойлгосон бэ Навч хөглөрсөн ойн дунд Хэрэм анх хэрхэн үүссэн бэ Хүн гэдэг амьтан анх чамтай уулзаад Хүний хэлээ зохиосон уу Чиний салхинд тэд согтож байсан уу Чимээгүй гуниглалыг чинь анх хэзээ мэдэрсэн бэ Намар чи хэдэн настай вэ Надтай адил гучин насандаа чи Навчгүй, модгүй, салхиг... 17:34 - 2017-09-17 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихӨвтгөнө
Чи надад цэнхэр сарнай бэлэглэсэн
Тэр сарнай гараас минь алдуураад Цэнхэр дэлбээ нь газраар хөглөрчихсөн, Өргөстэй иш нь харин сэтгэл дотор үндэслээд Өглөө үдшийн хооронд дотроос өвтгөн шаналгана 16:25 - 2017-09-17 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЦонхны наана сэтгэл бэдэрнэ
Цонхны цаана жавар алгаа үрчинэ
Цонхны наана ялаа сүүлийн амьсгалаа хураана Ширээн дээрх лаанд үдшийн гуниг хүндэдсэн мэт Ширгэж дуусан унтрахдаа.., Хүлээлтийг минь Харанхуйд гэрээслээд одов оо, Эсрэг талын гэрэлт цонхнууд Нэг нэгээрээ унтрах нь Энэ лаа шиг урс Эсвэл тэр Навч шиг хийс гэх мэт, Цонхны цаана навч бээрнэ Цонхны наана сэтгэл бэдэрнэ. 170908... 15:34 - 2017-09-08 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЧиний үгүйд
Сэтгэлийн хариуд ус ирэх нь
Нулимас урсгадаг Чиний үгүйд лаа бөхөн унтрах нь Зүрх зүсдэг Цээжин доторх гал бөхөх нь Чимээгүй хотод ганцаар тэнэхээс аюумшигтай, Бүрхэг тэнгэрийн цаана нар мандахад, Бөхөж дууссан лааг чи ирж асаахад, Итгэл найдвар ширээн дээрх цэцэгнээс минь дэлгэрч Ирээдүйн тухай өнөөх л мөрөөдлийг минь дахин сэрээнэ ... 18:51 - 2017-09-02 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихБороо чи
Бороо чи ямар их уйлагнана вэ
Бошинзны минь хормойг хатахгүй олон хоног өнгөрлөө Хоног нь богиносож буй наймдугаар сар Чиний нулимсанд живж согтоод Холоо хүлээх ижийдээ очих өдрөө мартаад Хээр хоносон сар шиг би бас согтчихлоо Цонхон дээрх ваартай цэцэг Дэлгэрхээ мартаад гудайжээ Бороо чи ямар их уйлагнана вэ 23:01 - 2017-08-22 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЗүрхээ бэлэглээч
Хонгор минь чи надад
Гитар тоглож өгөөч Хос чавхдас дээр нь Хайр дурлалаа бүжүүлэе Гэрэлт ертөнцийн хаанаас ч юм Чи надад ирсэнийг Гэрчилэн би чиний хайранд уясъя Хонгор минь чи надад Дуу дуулж өгөөч Хоёулхаа хамт Бадаг бүрт нь Амьдаръя Бороо зүсрэх үдшээр Нүдээ би анъя Бодол санаандаа Чиний л үгсийг амьлуулъя Хонгор минь чи надад Зүрхээ бэлэглээд итгээч Хязгааргүй уудамд Тэр зүрхийг би тэврээд Нар гарч, сар мандах бүрт Нандигнан хайралсаар Нэг болгон уусгая ... 21:47 - 2017-08-22 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |