life is forever

Чэндү-ийн саарал өдрүүд

Бичсэн: ulaankaa
 Чэндү-ийн саарал өдрүүдэд
Чимээгүй атлаа урсгал ус мэт
Өнгөрүүлсэн өдөр бүртээ
Би хачин их хайртай 

Тэнд өнгөрүүлсэн цаг хугацаандаа би
Инээдэггүй төрхтэй, итгэлгүй зүрхтэй
Бодолдоо яг л хуучин өвс шиг дарагдчихсан
Бодлогоширхоос өөр хүсэлгүй өөрийгөө
Уусгачихаад ирсэн

Чэндү ийн саарал өдрүүдэд л 
Саарал сэтгэл минь дурлан үлдсэн 
Тэнд хэрвээ нартай бас цастай байсан бол
Тэр бүгдийгээ би үүрээд өөр газарруу алхах байсан
Тэгээд бас өнөөх 
Инээдэггүй төрх, итгэлгүй зүрхтэйгээ
Ирээдүйн тухай таг мартчихаад 
Өнөөдрийг хүртэл явах байсан ...магадгүй...
 


...

16:15 - 2018-01-29 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Амьдрал гэдэг гэнэ

Бичсэн: ulaankaa
Тэнгэр газрын дунд утаа суунаглаж
Намраас хаврын хооронд 
Нар бид хоёрыг холдуулна

Хоёр хөл минь 
Үүрийн гэгээ
Үдшийн бүрийн хооронд
Хотын халтиргаат замаар 
Жижиг жижиг алхамаар
Жигтэйхэн завгүй явна 

Хоёр гарын минь 
арван хурууд
Гар утас, ажлын дэвтэр
Гацаж бухимдуулдаг
Компьтерийг гар дээгүүр 
Гал авалцах мэт 
Дамжин Ээлжлэн өдөржин холхино

Нүд минь харин
Ууртай уургүй
Ухаантай увайгүй
Хүлцэнгүй, дээрэлхүү олон харцны өмнө
Хөл гар хоёрынхоо амрах жаахан агшинд
Халамцуу мэт сүүмгэрээр ядрангуй ширтэхэд..,
Өнөөх ам л
Робот шиг...,радио шиг, Эсвэл дуу хураагуур шиг
Ажлаа ярин зогсолтгүй цолгино

Энэ үзэгдлийг амьдрал ...

12:57 - 2018-01-20 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

сэмэрхий зүрхтэй сэтгэлдээ үертэй

Бичсэн: ulaankaa
 Чамтай хамт тамхилж суухад
       ......яагаад ч юм чи надаас явах юм шиг айдас төрсөн
Чи надаас явсны дараа ганцаараа тамхилж суухад
       .....чи надруу ирэх юм шиг совин төрнө..,
Чи бороонд дуртай, бид хоёр борооноор учирсан,
        ....чи надад бороо шиг дурласан байх
Чи цас ороход дэргэд байгаагүй, одоо ч цас орсоор
       .....чи цасанд дургүй байх, тэгээд надаас явсан байх

дахин бороо ортол, дахин чи надад дурлатал, дахин хоёулаа хамт тамхилтал
Дахин сэмэрхий зүрхтэй, сэтгэлдээ үертэй би хичнээн удаан хатах вэ...

17:34 - 2017-12-22 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Амьдрал урт бас богино

Бичсэн: ulaankaa
Аавын насалсан нас шиг
Амьдрал хэтэрхий богино юм 
Ээжээсээ хол өдрүүд шиг
Өдөр хоног дэндүү удаан юм 

Өглөө бүхэн нэгэн хэвийн 
Өнөөх нар ч бас нэг л зүгээсээ
Намайг гарч ирэхийг хүлээн
Намхан байшингийн дээгүүр тэгнэжээ

Бүрэнхий нөмрөх ахуйд
Бүрэнхийгээс зугатах мэт хэдэн хэрээ
Зэргэлдээх байшингийн дээвээр дээгүүр 
Бөртийн нисэн арилах нь 
Бүгчим өрөөндөө ганихран суугаа надад
Буцаж ирэх нь үл мэдэх чиний тухайгаас илүү ханьтай санагдана

Аавын насалсан 50 жил шиг
Амьдрал богинохон санагдахад
Алган дахь асаагуураа чулуудаад 
Аж төрөх гэж улам хурдан гүймээр
Ээжээс хол өнгөрөх санаашралт өдрүүд шиг
Амьдрал урт ...

16:12 - 2017-12-19 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Захидал бичиж сууна

Бичсэн: ulaankaa
 Түүнд би захидал бичиж сууна...

Эгнэгт бид адилхан мөнх оршихгүйн тухай
Эзэндээ хүрээгүй гомдол, нулимас болон урсаж дууссан тухай
Мөнх оршихгүйн учир, уучилж улам илүү хайрлаж буйн тухай

Маргааш хэмээх өдөр бүрт, 
Тэр хэмээх хүн бүхэнрүү
Илүү ихээр сэтгэл урсавч
Элэгдэж хэзээ ч дуусдаггүйн тухай...
энэ бүхний тухай 
Түүнд би захидал бичиж сууна

А.Б.171212

...

12:44 - 2017-12-15 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Амраг минь хоёулаа ярилцъя

Бичсэн: ulaankaa
 Алив хоёулаа ярилцъя
Аяга тагш юм дундаа сөгнөсөн ч яах вэ
Ор хөнжлийнхөө тухай хор үг биш
Одоо яг юу мэдэрч байгаагаа ярилцъя

Гадаа жавар алгуурхан нэмэгджээ
Гандмал хүрэмний минь цаана өвөл тарчилж
Зүрх минь харин цээжин дотор олон тоогоор цохилож
Зөвхөн чиний нүдийг харах гэж өчнөөн догдолсноо би яръя

Гэрийн гадаах нүцгэрч хөлдсөн моддын мөчир дээр 
Ганц навчис хатаж хорчийн чаргууцалдан үлдсэн тухай
Нүүрээ угаагаагүй хотын тэнэмэл хүн шиг
Улаанбаатарт утаа хэвтэж өнжиж буй тухай

За ер нь юуны ч тухай хамаагүй
Зүс таньдаггүй хүмүүс шиг хамгийн сүүлд хүйтнээр уулзахдаа
Зүрх зүрхнийхээ өмнүүр намрын жихүү...

17:44 - 2017-12-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Гучин нас минь буруугүй

Бичсэн: ulaankaa
     Юуг ч буруу хийхгүй, хэнд ч хор хүргэхгүй, хэнийг ч гомдоохыг хүсэхгүй, буруу замаар явахгүй гэж хичээж, ухаанаа урдаа барин, бас удам судраа хайрлан явахуй дор өөрөө ч мэдэхгүйгээр буруутан гэмтэн болох нь цөөнгүй. 
     Сугадаад гудамжаар алхах хань ижилтэй болж амжаагүй гучин насны минь босго хэн нэгэнд хэтэрхий өндөр санагдана. Ямар нэг учир цаана нь нуугдаж байна гэх харын бодол бусдад байх агаад түүнд нь би "буруутай".
     Хөтлөөд алхах үртэй болж амжаагүй ч хүүхдийн инээдэнд ханахаа мэдэхгүй жарган суух ирээдүйн тухай хүсэл, хайр, мөрөөдлийг минь хүмүүс мэдэхгүй атлаа гуч хүрчихээд...

15:27 - 2017-12-09 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Очмоор

Бичсэн: ulaankaa
Өсөж төрсөн суурингийн минь дундуур урсах Нарийны голынхоо тачирхан зүлгэн дээргүүр хөл нүцгэн гүймээр, Хөдөө зусландаа буусан хөгшин ээжийндээ очиж тагшин дахь сэнгэнэсэн цийдэмээ үүрэн хурганд явмаар, манан дунд эргэлдэн гэрээ эрэн гүймээр, маргаашийн тухай бодолд минь зөвхөн чулуун тоглоом л багтсан хүүхэд насандаа очмоор. 


...

15:50 - 2017-12-06 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Зүүдний модод /Өгүүллэг/

Бичсэн: ulaankaa

     Түүнийг тойрон ой эргэлдэнэ. Нүсэр шигүү ойн дунд бяцхан цоорхой байх агаад тэрхүү цоорхойд 3 мод хөдөлнө. Сайтар ажихнээ өнөөх гурван мод амьд агаад мөчрөөрөө бие биетэйгээ холбоотойгоор тайван жаргалтай нь аргагүй тойрог үүсгэн найгах аж. Бүр сайн ажихнээ нэг дахь нь том өндөр, хоёрдахь нь арай намхан харин гуравдахь нь бяцхан мод байх ажээ. Аав, Ээж, Хүүхэд гурван мод байхыг тэрээр сая анзаарав...Ойн цоорхойд нар шуналтайгаар тусах агаад дөнгөж татарсан борооны чийг солонгорон тусах нь тэр гурван модонд аз жаргал нэмэх мэт...харин өнөөх гурван модноос хайр ундран ойн цоорхойд илүү үзэс...

21:56 - 2017-11-14 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Би дахин ганцаардахгүй

Бичсэн: ulaankaa
Нэг л өдөр би тэнд очино 
Нартай бас чамтайгаа хамт байна
Гараг ертөнцийн хамгийн жаргалтай эмэгтэй болчихоод
Гарын чинь чанга атгаад бөх гэгч нь унтана

Мэдэрч буй хайраа батлах гэж
Мөнхийн усыг би амлахгүй...харин
Үдшийн наранд  зовлонгоо хамтдаа дайж явуулчихаад
Өглөөний наранд жаргалаа хамтдаа хуваан уух гэж
Би тэнд очино 

Сарны туяа амаржсан модон тагтан дээр
Чамтайгаа л хамт маргаашийг зохион сууна
Харанхуйг анирдсан чи миний сэтгэлд согтон
Хаана байгаагаа мартаад зүрхэн дотор минь нойрсоно

Хоосон биш бүтэн сэтгэлтэй болчихоод
Хорвоогийн нэгэнтээх тэр газарт би
Чамайг анх харсан тэр харцаа асаагаад
Хайр...

14:00 - 2017-11-04 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil