| life is forever |
Тагтан дээгүүр
Тагтан дээгүүр тагтаа гүйнэ...Өглөө бүр,
Юуны ч тухай юм бүү мэд дуугарна Тэр дууг нь би Үг болгон тайлж чаддаггүй , Тэр тагтаа шөнийг хаана өнгөрөөдгийг нүдээ аниад унтдаг эсэхийг нь ч, Над шиг Огт танихгүй нэгний тухай Зүүдэлдэг эсэхийг ч мэдэхгүй, Дахин нэг шөнө иртэл Тагтааны тухай мартаж орхидог.., дахин нэг өглөөг авч ирэн тагтан дээгүүр гүйхийг нь хараад Огт танихгүй, өнөөх зүүдний эзнээ ор тас мартаж орхидог, ...Тагтан дээгүүр тагтаа гүйнэ. ... 10:00 - 2018-05-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЯг одоо л
Миний төлөө залбираад, тэнгэр өөд харвасан амь бүрийн төлөө
Миний төлөө залбирдаг, тэнд... хол боловч дэргэд халуунаар төөнөдөг сэтгэл бүрийн төлөө..., Яг одоо л би залбиръя 20:44 - 2018-04-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихСүүдэр дүү
Багадаа би гэрийнхнийхээ хэн нэг нь хаашаа явна байнга л хамт явмаар санагддаг байлаа. Тэгээд болж л өгвөл дагана. Дагахаас ч өөр яахав дээ. Яагаад гэвэл намайг хэн ч дагадаггүй юм чинь.
Нохойноос үхтэлээ айдаг, эмээгийнхээсээ өөр хүн дагуулаад очоод байх сонин гойд газар явдаггүй, дээр нь айлын бага хүүхэд учир над шиг нусан журыг өөр хэн л дагав гэж. 16:31 - 2018-04-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
Зун нь хотыг чимж байсан ногоон навчсууд
Зун явангуут хатан Модноосоо дүүжлэгдэн тэсч ядах тэднийг Намрын жихүүн салхи дэрчигнүүлэн Наргүй, жихүүн бороогоороо арчин хаяв аа Гэвч тэр зунаас урган Намрыг туучин Өвлийг сийчсээр хаварт ирэв Одоо нэг л алхахад зун болно 17:22 - 2018-04-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихМанад хучигдсан саарал хотМананд хучигдсан саарал хот Маргаашийг хүлээсэн улаан догдлол..., Хэн нэгний тухай Хачин өнгөлөг зүйлийг Хэрээд надад Хэл дуулгаж ирсэн.., Саарал хотын доорх Саарал гунигт хүмүүсийн хажуугаар би Улаан хүлээлтээ үүрэн Учиргүй инээн маргаашруугаа алхана 14:09 - 2018-04-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихУйлж буй нэг өдөр, Урсаж буй нэг өдөр
....Нүд уйлдаггүй, харин сэтгэл уйлдаг, нулимас урсдаггүй харин сэтгэл урсдаг. Зүрх өвддөггүй харин сэтгэл өвддөг. Зүрх нэг л удаа зогсдог, зүрх зогсох хүртэл сэтгэл мянгантаа үхдэг. Тэр үхэх хүртэлээ нулимас болон зуунтаа урсаж байдаг. Өнөөдөр сэтгэл үхэж буй бас нэг өдөр, сэтгэл нулимас болон урсаж буй нэг өдөр, уйлж буй нэг өдөр.
... 19:29 - 2018-03-30 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихНад шиг...
Пальтоноосоо тамихины үнсээ гөвчихөөд
Бодлоо нүцгэн мододруу үлээчихээд цааш нэг алхтал Хөлөн дор хатсан навч үйрмэглэхэд Хөөрхий над шиг л уйлах шиг санагдав... Өө энэ чинь нээрээ намар биш хавар Өвөлийн гурван сар тэр Цасан дор тарчилжээ 16:42 - 2018-03-15 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЧи салхи болон нүүлгэнэ
Чи салхи болоод
Яг л үүл шиг намайг түлхэнэ Уйтгар, гуниг, цөхрөл гомдолоо би цуглуулсаар Урсах борооны хар үүл болон сэтгэлээ бүрхээнэ Нэг л өдөр би ширүүн бороо болон асгарна Нүүж явахдаа цуглуулсан нулимас бүрээ Чиний өмнө бороо болон урсгана Тэр үед чи нүүлгэх үүлгүй исгэрсээр байна Тэгээд хэн нэгэн цас болж гарч ирээд Аанай л чамд үлээлгэн Аглаг талын жалганд хунгар болон хурна Тэр хунгараас зун болохоор Цэцэг дэлгэрнэ Тэр цэцэгсийг би бороо болон Өдөр бүр усална ... 19:17 - 2018-02-26 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБорооны өнгөтэй
Хүн байхаа болиод бороо бол гэвэл...
Хүн байхаа болиод нар бол гэвэл... Би борооны өнгөтэй шувуу болон Би нарны өнгөтэй шувуу болон Яагаад гэвэл чи наранд дуртай 19:10 - 2018-02-26 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихМянгантаа би дахин төрдөгАй ижий минь
Ай ижий минь
Өвдөөгүй, сайн сууна аа гэхэд
Ижийнхээ хайранд би Ай
... 12:18 - 2018-01-30 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |