| life is forever |
|
Зовлон дүүрэн байсан Чи намайг хайрладаг гэж итгэдэг байхдаа.., Зовж байгаагаа мэдрээд чи намайг хайрладаг байгаасай гээд найддаг байлаа. Шаналалд живж орхисон. Шаналсан зүрхэнд Чиний хүйтэн дүр Тэр дүрээс айж эхэлсэн Айдаснаасаа зугатааж эхэлсэн Дундарч буй худаг шиг Зүрх хоосорч эхэлсэн Өнөөх шаналал Шатаж эхэлсэн Үнс нурам болон хийсэж орхисон Дүүрэх зовлон үгүй болсон Дүр чинь айдастай хамт Худгийн уч шиг ширгэж орхисон ... 13:37 - 2018-09-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихҮхүүлчихэж чи миний зүрхийгӨөрийн зүрхээ гээчихээд Өмнө нь би зөвхөн Чамайг л тэвэрдэг байлаа ...Өр минь өвдөх, гомдол төрөөд удав Өнөөдөр би чамаас Зүрхээн эрж олов.., Чамд байсан зүрх минь Даарч бээрээд царцжээ Цамцны чинь үнэрт Догдлохоо ч байж Дуу хоолойнд чинь Уяран энэрхээ байж Дурлал минь Чиний гар дээр нөгчжээ.., Зүсээ буруулав чамаас, Зүрхээ тэврэв өөрөө Харууслын нулимас Огтхон ч урссангүй Хайртай байсны ул мөр нүдэнд минь ч Ерөөс үлдсэнгүй Чулуужсан зүрхээ танихаа байв би Чухам чиний халаглал л Үсний минь ширэлдээнд шингэнэ ...Үхүүлчихэж чи миний зүрхийг үгээгүй гунигт гуйлгачин шиг Сэтгэл минь хоосорчихож ... 15:18 - 2018-08-24 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихЦас орохоор би ирнэЭхийн сэтгэл шиг, аавын түшиг шиг.., бас зураг шиг, дуу шиг, яруу найраг шиг хужиртын өдрүүд. Өвс ургах чимээ ч сонсогдох мэт нам гүмээс би сэтгэлээ угаах их анирыг олж авсан юм. Хажууханд минь халуун гол шаргилж, хөлөн дор минь зүлэг чийгтэнэ. Бороо хэзээ ч ороогүй юм шиг нар гарч, нар хэзээ ч гарахгүй юм шиг манан суунаглана. Арван тавны сар урд уулын оройгоос зулын гэрэл шиг гэнэт бадамлан цэлийнэ. Сар намайг, усыг, уулыг, амьтадыг, хужиртын сууриныг бүхэлд нь тэврэн асгарна. Мартаад удсан амар амгалан, бишрээд ханамгүй байгалийн гоо үзэсгэлэн...хамгийн сайхан нь удтал дотроос м... 16:52 - 2018-08-15 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХужиртын үдэш
Хүрэн толгойн сүүдэр шуранхайлахыг
Галын оч чадхын үсрэхийг Энэ бүх мэдрэмж 180801 19:00 - 2018-08-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихСүүдэр минь надаас уртӨглөө болоход Нар надаас сүүдэр ургуулдаг Сүүдэр минь надаас урт, 20:36 - 2018-06-13 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЭнэрсэн байхЯг ижилхэн ХҮН-үүд Ялгарах гэж, Яг адилхан байхгүй гэж.., Өөр хоорондоо Хэмхэлдэхийг хараад Хорвоо ертөнц Төрөхийн араас Үхэх гэдэг мөр зохиогн Хүний хувь тавиланг Өөрийнхөө мөнх оршлын Утга учиртай хамт Энэрсэн байх 13:52 - 2018-05-15 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихТөгөлдөр хуурын товчлуур дээгүүр Тогорууд алхах шиг уянгатай,......ч Хүлээлтдээ хүлэгдсэн ч цөхрөөгүй эмэгтэйн Солонго хаанаас гарч ирээд Ажин түжин шөнө эхэлмуй А.Б. 180511 ...15:54 - 2018-05-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихӨнөөдөр би гунигтай байнаӨнөөдөр би гунигтай байна Цэцэгс огт чимээгүйгээр дэлбээгээ дэлгэдэг шиг Хачин их гунигтай байна Зун хэзээ ч ирэхгүй юм шиг Хавар мөнх үлдэх юм шиг Чиний нуруунаас жигүүр ургаад Бас л чимээгүй нисээд одчих юм шиг Хачин их гунигтай байна Тоос болон сарьнан арилах юм шиг айдас төрөөд Давж гарч чадамгүй гунигтай байна Бороо орохоор бүгд баярладаг мөртлөө Бороо хэзээ зогссоныг хэн ч анзаардаггүй шиг Бүгд намайг буцахыг тоохгүй юм шиг, Хачин их гунигтай байна... 09:56 - 2018-05-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЭмээгийн туульсаар туулдаг байлааЭнгэрээ тос даатал Ээзгий ааруул өвөртөлдөг байлаа Сүү үнэртсэн гараараа чулуу цуглуулан өрдөг байлаа Бүтэн сартай шөнийн цүү хаях наадамд Энгэрээ тос даатал 21:42 - 2018-05-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
Орхиод ямаар санагддаг ч орхиж чаддаггүй, гадсаар зоогоод аргамжчихдаг зүйл байдаг. Гэвч хамгийн сайн өвстэй газар аргамжааны газар хийгээд шим ихтэй байдаг тэр бол АЖИЛ юм.
14:53 - 2018-05-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |