life is forever

СЭРҮҮЛЭГ

Бичсэн: ulaankaa


Ай
Өглөөгүүр жиргэх шувуудын дуу
Аавын минь үхэл хоёр
Амьдралын минь мөнхийн сэрүүлэг

Ээжийгээ жаргааж чадахгүй нь гэх гансрал,
Ирэх цаг мөч бүхэн
Биднийг холдуулж байна гэх бодол 
Өр зүрхэнд тонгочих өдөр бүрийн шаналалт сэрүүлэг

Хэний цээжинд наалдчихаад
Хэвлийдээ удмыг нь тээж
Өөрөөсөө өөр дахиад нэг 
Өөр ертөнцтэй тэмцэлдэх бол гэсэн
Ирээгүй өдрийн төлөөх
Ир үгүй бас нэгэн бодолын сэрүүлэг

Тархиндаа биш гэдсэндээ зориулж амьдарч буй
Талын ганц чулуу шиг өнчин өдрүүд
Цаг цагаар хүн чанараас минь цулгаах
Цаг тутамд дуугардаг зуурдын сэрүүлэг 

Ай 
Дэрэн дээр минь найдтай хамт хэвтчиээд
Дахиад л энэ шөнийг ганца...

14:10 - 2017-05-01 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Ганцаардаж байна

Бичсэн: ulaankaa

Ганцаардаж байна
Гал үгүй хүйтэн зуух шиг
Даарч байна
Орилмоор байна
Хашгирмаар байна
Ээж минь намайг дуудах шиг
Их амар амгаланд очимоор байна



21:41 - 2017-04-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

....Дахин харамсах зүйлгүйгээр

Бичсэн: ulaankaa

     Алдааныхаа ард бусадтай хамт гарахыг биш, алдааныхаа бурууг ганцаараа ухааран, алдаандаа ганцаараа тарчлан зовохыг амьдрал гэнэ. Бас...алдаанаасаа ямар нэгэн зүйл мэдэрч,  тэр мэдрэмжиндээ соронз мэт татагдахыг, мартаж чадахгүй үгүйлэхийг амьдрал гэнэ. Бусдын үгэнд ташуурдуулж гэмээсээ уучлалт эрэхийг биш харин өөрөө  өөрийгөө уучилж чадахгүй гутарч, зүрх сэтгэл дотроо урагдахыг амьдрал гэнэ. Би амьдарч байна, би мэдэрч байна, би таньж мэдэж байна, би алдаанаасаа цэнэглэгдэж байна...дахин харамсах зүйлгүйгээр....,
...

22:43 - 2017-04-24 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өөрийн гэсэн жаргалдаа

Бичсэн: ulaankaa

 
Яг одоо би танхайрч сууна
Яадаг юм..,

Өөрийн гэсэн жаргалдаа ташуурч
Өнгөрсөн дурсамжийн эздийг
Өд болгон тэнгэрт хийсгэчихээд

Зүрхэнд үлдсэн,
Зөвхөн
Дурсамжуудаа  
Өмнөх хундагандаа юүлчихээд 
Нэг нэгээр нь
Хөнтөрч сууна, хөлчүүрхэж сууна

Яадаг юм..,
Би ямар 
Хүний зовлонгоор хооллож
Эзэнтэй зүрхэнд үүрлэсэн биш 

14:37 - 2017-04-17 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

ХЯТАД, ИХ БРИТАНИ, АНУ, АВСТРАЛИ УЛСАД СУРАЛЦАХ, СУРГАЛТЫН ТӨЛБӨР, АМЬЖИРГААНЫ ЗАРДАЛЫН МЭДЭЭЛЭЛ, ХАРЬЦУУЛАЛТ

Бичсэн: ulaankaa

Хоёр хоногийн өмнө Хятадад хэрхэн тэтгэлгээр суралцах талаар мэдээлэл, зөвлөгөө оруулсантай холбоотойгоор Тухайн улсад суралцахын давуу тал болон тэтгэлэгт ороогүй Зардал үнэ өртгийн талаар асуултууд олон ирж байна. Илүү ойлгомжтойгоор тайлбарлахын тулд хэрвээ тэтгэлэгт хамрагдаагүй бол Хятад улсад гадаад оюутан ямар зардалтайгаар суралцахыг бусад, манайхан хамгийн түгээмэл суралцахын хүсдэг 3 улсын их сургуулиудын төлбөр, өртөг амьжиргааны зардалтай харьцуулан мэдээлэл бэлтгэлээ. Та дараах тоон мэдээлэлтэй танилцаад Хятад улсад тэтгэлэг авах нь танд санхүүгийн ямар их боломжийг олгож байгааг ...

17:07 - 2017-04-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Боловсрол бол гоё цаастай бохь худалдаж авахаас өөр зүйл

Бичсэн: ulaankaa


Хятадад суралцсаны хувьд болон хийж буй ажлын маань хүрээнд хүмүүс Хятад улсын их дээд сургуульд суралцах талаар олон янзын мэдээлэл авахыг хүсдэг.

Тиймээс амралтын өдрийг ашиглаад ихэнх хүмүүсийн асуудаг асуултуудыг  багцлан  мэдээлэл зөвлөгөө хүргэе ээ. Хэрэгтэй хүмүүс нь хадгалаад, мөн хэрэгтэй хүмүүстээ  хүргээрэй.

БНХАУ-ын их дээд сургуулиуд Засгийн газрынхаа 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт ихэвчлэн жилд 1 удаа буюу зөвхөн 9 сард элсэлт авдаг. Тухайн сургуулиас шалтгаалан мөн 3 сард буюу 2-р улиралд оюутан элсүүлдэг.

Хятадын их дээд сургуулиуд бакалавр зэргээр оюутан авахдаа голдуу хята...

21:42 - 2017-04-09 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Шүлэг бичиж үзэхсэн

Бичсэн: ulaankaa
 

Шүлэг бичиж үзэхсэн

Шөнөөр бороо асгархыг сонсохсон

Гартаа тэр бороог мэдрээд

Ганцхан удаа гадагшаа уйлж үзэхсэн

 

Өрөөлийг таниагүй өөрөөсөө холдож үзэхсэн

Өнөөдрийг мэдэрдэггүй ганцаардлаасаа уйдаж үзэхсэн

 

Шүлэг бичиж үзэхсэн

Шөнөөр бороо асгарахыг сонсохсон 






21:49 - 2017-04-08 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Зургаадугаар сарын бороо асгархад

Бичсэн: ulaankaa
 
Чиний зүрхээс өөр 
Юу ч үгүйгээр
Чимээгүйхнээр бас
Ганцаараа явж хүрэх
Тэр газрыг Диваажин гэдэг байх

Авч очсон зүрхтэйгээ
Амьдрал ярьж суусаар
Тэндээ үүрд
Бөх нойрсохыг 
Тэнгэрт одох гэдэг байх

Есдүгээр сарын бороо
Тэнд үргэлж асгаравч
Ерөөсөө ч норохгүй,
Бас уйдадгүй болохоор
Бороо дээрээс ордог байх

Авч очсон зүрх нь 
Амилж инээмсэглэх мөчийг,
Аяа хайрт хүмүүн нь 
Араас нь одох гэдэг байх ..., 

Миний зүрхийг хэн атгаад
Манант диваажинг зорио вэ
Өнөөх л есдүгээр сарын бороонд
Тэр нороогүй хэвээрээ
Энэ амьдралаас намайг
Явж очихыг хүлээж байгаа байх

Зургаадугаар сарын бороо асгархад
Зун ирнэ, харин би энд норно
Есдүг...

21:14 - 2017-03-28 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өдрийн бодол

Бичсэн: ulaankaa
 
Танхил согоо шиг охидыг 
Намрын навчис шиг хийсгэсэндээ
Тана шиг цагаан сэтгэлийг 
Шөнө шиг харанхуйлан хараагүйдээ, 

Өдгөө...
Өвдөгнийхөө өвчинд займчин
Үснийхээ бууралд уурсан суугаа
Тоглоомын талбай дээрх буурал өвгөн
Таягандаа л өөрийгөө зөвтгөнө 

20:43 - 2017-03-25 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Үгүй, Чи яв

Бичсэн: ulaankaa
 


Үгүй, чи яв
Үлдээгээд явах үнэрээр чинь 
Зүрхээ нөхөх гэсэн юм

Өмнө би чамаас
Олон удаа явсан ч
Үнэн худалд аргамжлагдаад
Чи буцаж ирсэн..,

Тийм ээ, энэ удаа чи яв
Тэргэл сарны гэрэлд
Итгэж битгий төөрөөрэй
Тэвэрэх мэт 
Өглөө болоход
Нар мандсан байна
Тэгээд чи намайг
Сар байсныг ойлгоно 

22:13 - 2017-03-17 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil