life is forever

Хэзээ ч

Бичсэн: ulaankaa

Хэрвээ дууг нэг л удаа дуулах ёстой байсан бол

Хэрвээ дурлалд нэг л удаа шатах ёстой байсан бол

Хэзээ ч би хэзээ ч хүн болж төрөхгүй байх  байсан



https://www.youtube.com/watch?v=val01KN8CoY&feature=share

19:34 - 2013-08-14 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хар саарал нөмрөг мэт

Бичсэн: ulaankaa

Хугархай зүүний эрэлд таягаа тулан бэдрэх

Хувцас муутайхан эмгэнийг хаа нэгтээ харсан шиг...

Хар дарсан зүүднээсээ сэрж чадахгүй тонгочих шиг

Хар саарал нөмрөг мэт чив чимээгүй өдөр

 

Бүрхэг бүүдгэр өдрийн гүн саарал өнгөнөөс

Би юугаа эрээд уусан нозоорч живнэм бэ

Үүлний цаана байгаа гэрэл гэгээний өнгөрүү

Өндийж өлийж ч харалгүйгээр нүдээ дараад суунам


...

17:54 - 2013-08-14 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хорвоорд ирсэн өдөр

Бичсэн: ulaankaa
Хүн хэмээх агуа төрлийг олон төрж, гайхамшигт хорвоод мэндэлсэн тэр нэгэн гэгээн өдөр минь өнөөдөр ийнхүү тохиож байна. Инээж баясаж баярлахаас өөр аргагүй билээ би энэ өдөр. Учир нь би хүн болж төрсөнөөрөө тэнгэр, нар уул усыг харж, хайр, аз жаргал, нөхөрлөл, баяр бахдалыг мэдэрсэн шүү дээ.

Ээждээ баярлалаа. Ус уух хувь заяа бэлэглэсэнд тань, гоо үзэсгэлэнт бүсгүй заяанд төрүүлсэнд тань.
Алсын одруу харвасан аавдаа баярлалаа. Агуа нандин эрхэмсэг нэр овгоор тань овоглон дуудагдаж, үндэс мөчир тань болон үргэлжилэн ургах эрх олгосонд тань.
Ах эгчдээ баярлалаа. Өлмий дор тань зүүгдэн төрж, өр зү...

13:55 - 2013-08-12 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Чамд зориулсан өөрийнхөө төлөө

Бичсэн: ulaankaa
Чи миний харцанд шингэсэн
Бурхан болохоор
Ганцаараа байсан ч
Айхгүйгээр би
Нүдээ аниад унтаж чадна

Чи миний хайранд шингэсэн
Гал болохоор
Гадаа хүйтэн байсан ч
Даарахгүйгээр би
Чамайг хүлээж чадна

Чи миний зүрхэнд шингэсэн
Мөрөөдөл учираас
Уулзахгүй удсан  ч
Уйдахгүйгээр би
Амьдарч чадна

Чи миний аманд шингэсэн
Тарни болохоор
Хэний ч өмнө
Эмээхгүйгээр би 
Нэрийг чинь дурсаж чадна

Чи миний дурлал болохоор
Чамд зориулсан өөрийнхөө төлөө
Бүхнийг хийж чадна

...

19:25 - 2013-08-05 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Би харамч

Бичсэн: ulaankaa

Хамгийн сайхан сэтгэл

Хагарч унах вий гэсэндээ

Миний сэтгэл

Хуурмаг инээмсэглэлд харамч

 

Хамгийн үнэн үг

Хайлж урсах вий гэсэндээ

Миний бодол

Үгэндээ харамч

 

Хамгийн сайхан хайр

Хатаж хорчийх вий гэсэндээ

Миний зүрх

Итгэлд харамч

 

Би харамч

Бичиг үсэггүй

Цагаан цаас шиг

Ганцаардхаараа

Бүр илүү харамч болдог


22:37 - 2013-08-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Би хоосонд хайртай

Бичсэн: ulaankaa
Би хоосонд хайртай. 
Амьдралын хамгийн агуа нандин сайхан зүйлс гарт баригдаж нүдэнд үзэгддэггүй.
Хайр хамгийн хүчтэй... хүн төрөлхтөний амьдралыг тэтгэгч нь. тэгсэн мөртлөө хий хоосон нүдэнд үзэгдэхгүй.
Нэр төр хамгийн үнэ цэнэтэй...Тэрний хүчээр хүндлэл бий болдог.
Сайхан сэтгэл бас л хоосон. энэ гээд барьж болдоггүй...
Аз жаргалыг би барьж чаддаггүй. Амьдрал аз жаргалгүйгээр түнэр харанхуй.

Тиймээс Би хоосонд хайртай.
Тэр хоосон бүхэн сайхан амьдралыг, гарт баригдаж нүдэнд үзэгдэх сайхан бүхнийг бий болгодог болохоор би хоосонд хайртай.  

...

22:14 - 2013-07-12 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хүн шиг амьдрах юмсан

Бичсэн: ulaankaa
Бүтэн жил уулзаагүй ээж маань намайг ганц бие эр хүн шиг гэж дүгнээд амьдралд маань муу дүн тавиад нутагруугаа буцлаа. Өөрөөр юу ч гэж хэлж үглэж яншаагүй. Аргагүй шүү дээ. Ирээд долоохон хоноход нь ажил гэж хаяж яваад, оройтоод хүний охин үр шиг нэг ч өдөр гараас нь хөтлөөд яваагүй юм чинь. Бэлэн гоймон, кока колагаар өөрийгөө алаад ажлаа хийгээд суух яг энэ үед хүн шиг амьдрах юмсан, залхаж гүйцлээ гэдэг бодол л орж ирлээ.Дахин дахин бодогдсоор л байна.  Ганц бие залуу насаараа гайхуулаад эрч хүчтэй зөвхөн ажиллаад л бай гэсэн хэн нэгэн эрхмийн хэлсэн тэр нэг үг гэнэт утгагүй санагдав. Ямар ...

20:56 - 2013-07-08 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Байсан

Бичсэн: ulaankaa
Байсан...
Бас л надаас явчихсан...
Иргэж хэн ч ирээгүй...
Дахиж хэн ч битгий ирээсэй...

Байсан...
Би ганцаараа байсан
Энэ чигээрээ
Байсан шигээ
Ганцаараа л баймаар байна

22:57 - 2013-06-30 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Солонго шиг хүмүүс

Бичсэн: ulaankaa
Миний амьдралын аялалд яг л солонго шиг хүмүүс олон тааралдах юм. Хүнийг таних нүд минь сохорсон ч сэтгэл минь сохроогүй учир солонго шиг хүмүүс замхраад, надаас холдоод одчихно. харин би тэдэнд зүгээр л сэтгэлд дулаахан дурсамж үлдээхийг л хүснэ. өнгө мөнгө, худал хуурмаг, үүл, солонго шиг биш зөвхөн үнэн, нэг тийм дулаахан хүн сэтгэлийг л хүсэн хүлээнэ.

...

19:17 - 2013-06-30 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Нэмэр алга

Бичсэн: ulaankaa

Жигтэйхэн их жиндсэндээ

Үүдээ хаалаа

Жийргэвч хэдрэг нөмрөөд

Элгээ тэврээд суулаа

 

...нэмэр алга

 

Жижигхээн зүрх харин

Цээжний гүнээс

“Мөсөн сэтгэлийн чинь гүнд

Жиндэж хөлдөж гүйцлээ

Мөрөн дээрх хэдрэгээ хаяад

Зүрх сэтгэлрүүгээ өндий” гэж шивнэлээ



18:41 - 2013-06-30 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil