life is forever

Өнгөрсөн үеийн өөртэйгээ болзлоо

Бичсэн: ulaankaa
Навчтай, намартай, блогтойгоо болзсон сайхан өдөр байна. ажил гэж завгүй явсаар бодол санааны минь ганц хань болсон блогоо ерөөсөө анзаархаа байчихсан байсан юм. сая блогийнхоо архивыг ухаж жаал жуул шүлэг нүүрномыноо хуудасруу илгээлээ. өнгөрсөн цаг үетйн өөртэйгээ уулзах боломж олгодог блогийнхоо архивт баярлалаа.

16:15 - 2013-10-05 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Тэр навчис

Бичсэн: ulaankaa
Навчис хөглөрсөн гудамжаар
Ганцаараа алхаж явна
Хүйтэн оройн хөгөнд
Хөх бочихсон байсан...
...Тэр навчис


Сэрчигнэн хуйсангах салхи НАМАР
Шарлан ойчих навчис НАМАР
Сажлан алхах би НАМАР

Би намар
Тэр намар
Тэр бид хоёрын учрал
Намрын навчис





10:33 - 2013-10-04 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Зүй үгүй

Бичсэн: ulaankaa
Хариуцлагагүй, хэнэггүй, хувиа хичээсэн, хувийн зохион байгуулалтгүй хүмүүс энэ муухай зангийнхаа ард өрөөл бусдын ажил хөдөлмөр, цаг хугацааг устгаж "алж" байгаагаа мэддэггүй юм байх даа. Бухимдал төрүүлчих юм. Хорвоо дэлхийд хэн ч цор ганцаараа амьдрах зүй хэзээ ч байхгүй болохоор амиа бодсон зан ч хол явахгүй дээ явахгүй.

12:02 - 2013-10-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

364

Бичсэн: ulaankaa
Гурван зуун жаран дөрвөн хоног
Зүрхний цохилтын тоогоор
Хайр урссан

Би худлаа хэлээгүй

Гурван зуун жаран дөрвөн хоног
Өөрөө өөрийнхөө зүрхийг
Хүлээлтээрээ нөхсөн

Би чамд хэлээгүй

Гурван зуун жаран дөрвөн хоног
Нэг л бодлоо
Сормуусандаа шингээсэн

Би чамд  итгээгүй

Гурван зуун жаран зургаа дахь хоног
Нүдэнд минь байгаа
Чиний дүрс ширгэж алга болно

Би өөрөө хүсээгүй

Гурван зуун жаран таван хоногийн өмнө
Чиний харц миний сэтгэлд
Сүнс шиг шиг шигдчихсэн

Маргааш тэр өдөр ирнэ

Би чамайг мартаагүй

...

21:18 - 2013-09-30 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Уул руу явлаа

Бичсэн: ulaankaa
Явлаа. Уул руу алхлаа. Намрын шаргал навчис сүүлчийн амьсгалаа хураахаас нь өмнө дунд нь орж харуусал зовинолын сарчигнааг нь чагная. Дэндүү богинохон насных нь сүүлчийн өдрийн зовлонг нь хуваалцая. Хүн л ганцаараа шаналдаг юм шиг амиа хичээж явахыг хүсэхгүй байна.

23:53 - 2013-09-29 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Амьдралын өдөр бүрт би хайртай

Бичсэн: ulaankaa
Амьдралын өдөр бүрт би хайртай. Яагаад гэвэл тэр надад хэнээс ч илүүгээр гуниглах, баярлах, бодох, бичих, сонсох, инээх, уйлах, хайрлаж, дурлах, мөрөөдөх, хүсэж хүлээх, хийж бүтээх, гээд л бүхий л боломжийг олгодог учраас. Өчигдөрийг хадгалж, өнөөдрийг бэлэглэж, маргаашийг нөөцөд үлдээж өгдөгт нь амьдралын өдөр бүрт би хайртай. Тэр хэнээс ч илүүгээр боломж бүрийг надад олгодрг учраас өдлөр өдөрөөр өтөлж буй насаа түүний цаг хугацаанд төлж байгаадаа би харамсдаггүй. 


...

20:31 - 2013-09-02 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

мэдрэх юмсан

Бичсэн: ulaankaa

АЛТАЙН ӨНДӨР УУЛСЫНХАА ХӨХ САЛХИНД АЛГАДУУЛЖ НЭГ САЙХАН СЭРГЭХ ЮМСАН.

ААВЫНХАА  АЛТАН ГАЗАРТ  ХӨЛ ХҮРГЭХГҮЙ МӨРГӨЖ СЭТГЭЛЭЭ ОНГОЙТОЛ НЭГ САЙХАН УЙЛАХ ЮМСАН


22:30 - 2013-08-31 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хоосон

Бичсэн: ulaankaa

Саяхан нэг найз маань хоосоны тухай ярьж байсан юм. тэр үед би төсөөлж байсан. Хоосон гэж чухам юу болохыг. Энэ бол миний хамгийн сайн мэдэх зүйл. Тэр мэдрэмж маань маш сайн хөгжсөн. Тиймээ хоосоныг мэдэрч байна. Өөрийгөө маш сайн мэдэж байгаа мөртлөө таниж чадахгүй байгаа тийм хоосон. Зүрх минь хоосон. Зүүд минь ч эзэнгүй. Хайртай дотны хүмүүс маань ч намайг сэтгэл зүрхгүй хоосон болохыг хэлж зэмлэх. Хаяа өөрийгөө хүн биш юу ч бишээр төсөөлөх тийм хоосоныг мэдэрч байна. Миний хоосоны тухай хэн ч бодож, надтай ярилцаж ойлгож чадахгүй байгаа болхоор ганцаардлыг мэдрэх тийм хоосон. Миний хүсэл...

12:30 - 2013-08-28 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Миний ертөнцөд хүний гэсэн юу ч үгүй

Бичсэн: ulaankaa

Тэнгэрийн хязгаар тэнгисийн ёроолоор

Нүдээ аниад, дуртай уйтгарт дуугаа аялаад

Зөвхөн ганцаархнаа, зүрхээ дараад зугаалах

Энэ ганцхан Миний мөрөөдөл...МИНИЙХ

Би л ингэж мөрөөдөж чаддаг

Мөрөөдөл биелсэн

 

Сэтгэл намайг хэнрүү дагуулна

Түүн дээр очоод, жижигхэн нүдээрээ цоо ширтээд

Зүрхээ, үгээ, инээдээ, нулимсаа, биеэ өгөх

Энэ ганцхан миний хүсэл...МИНИЙХ

Би л ингэж хүсэж чадна

Хүсэл биелсэн

 

Чимээгүйн ертөнцдөө бодолтойгоо янаглаад

Өөрийнхөө чихэнд ч биш, хэн нэгний үгэнд ч биш

Зөвхөн өөрийнхөөрөө нүцгэн үнэнд гуйлгачин болсон ч итгэж шүтэх

Энэ ганцхан миний бодол... МИНИЙХ

Би л ингэж бодож чадна

Бодол биел...

13:17 - 2013-08-20 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Шаазгай шиг суумаар

Бичсэн: ulaankaa
Төрмөл биен дахь
Өргөмөл санаа
Түүнийг үзэн ядаж зугатмаар

Төөрсөн бодол
Түгжээгүй цэцэрхэл
Түүнээс нүд буруулаад
Шаазгай шиг суумаар

Яндангийн дотор шиг сэтгэл
Яагаад ч дулаацхааргүй цогцос
Авсанд орсон нэр хүнднээс ч дор
Арзайсан инээмсэглэлтэй хүн сүрэг

11:02 - 2013-08-17 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil