life is forever

Харин би дөнгөж

Бичсэн: ulaankaa
Хэн нэгэн гал шиг дүрэлзээд
Надруу төөнөхөд

Хэн нэг шатаж дуусаад
Үнс болоход

Хэн нэгэн салхинд хийсээд
Замхран арилхад

Харин би дөнгөж
Цогшин үлдсэн байсан

22:08 - 2013-11-12 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Би Робот биш

Бичсэн: ulaankaa
Би Робот биш. Судсаар минь халуун цус урсаж, цээжин дотор минь зүрх гэдэг эрхтэн цохилдог.  Сэтгэл хөдлөлийн бүхий л илэрхийлэлүүд надаас гардаг. Миний тархи ядардаг. Тийм ч учраас би тархиа өөрөө удирдах, амраах эрхтэй.  Би ч гэсэн хүн. Би цахилгаан цэнэгээр ажиллаж, хүний  удирдлагаар хөдөлдөг робот биш.

17:54 - 2013-11-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хайр болоод

Бичсэн: ulaankaa
Чадна
 Чамайг хүсэж байгаагүй юм шиг
Чанх урд чамайг зогсож байгааг хараад
Зөрөөд өнгөрч чадна
Би тийм зоригтойгоор
Чамд дурласан


Чадахгүй
Чи намайг харсан өдөр шиг
Намар намайг уйтгарлуулаад байхад
Эргүүлэггүй булаг шиг
Би тийм хүлцэнгүйгээр
Урсаад өнгөрчихөж чадахгүй

Яагаад гэвэл
Чамайг гэсэн
Дурлал минь хийсээд
Хайр болоод
Нар шиг мандчихсан


...

13:43 - 2013-10-22 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

хуучны галт тэрэг шиг

Бичсэн: ulaankaa
Чиний эзгүй анхны шөнө...
Аймшиг гуниг тээсэн хуучны галт тэрэг шиг...

Харин тэртээгээс

 Залуу насны симфони
  Амьдрал гэж эгшиглэсээр....


13:42 - 2013-10-22 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Түгжмээргүй байна

Бичсэн: ulaankaa
Гадаа гарахаас халширна
Хүйтэн бас
Цас үсчин байна гэнэ
Хаалгаа нээмээргүй байна

Сэтгэлээ илчлэхээс эмээнэ
Намайг таниагүй бас
Зүрх минь хөлдүү гэнэ
Сэтгэлээ түгжмээргүй байна


19:06 - 2013-10-21 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Би аавын охин

Бичсэн: ulaankaa
Эмээгийн сүүтэй хормойноос
Зүүгдэн өсөж
 Хүн төлөвшил олсон
Би хөдөөний хүүхэд

Эцгийн монгол гуталыг
Түшин хөлд орж
Газар дэлхий дээр босож тэнцсэн
Би аавын охин










22:53 - 2013-10-15 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Тэр эмэгтэй

Бичсэн: ulaankaa
Амь-ны минь,
Аз жаргалын минь,
Анхны сүүн мөр
Тэр эмэгтэйн энгэр дээр гарсан

Тэр эмэгтэйн амьдралын мөр
Миний зүрхэн дээр
Мөнхөд гардаг

Тэр эмэгтэйн нэрийг
ЭЭЖ гэдэг

18:44 - 2013-10-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Мөрийг минь илбээд

Бичсэн: ulaankaa

Онгон шаргал талын

Явган салхи чи

Үсээр минь наадаад завгүй

 

Орой үгүй тэнгэрийн

Дуншаа бороо чи

Мөрийг минь илбээд завгүй

 

Нүцгэн цагаан улиасны

Сүүлчийн навчис чи

Сэтгэлийг минь татаад завгүй

 

Цэлхэрсэн бүгээн өглөөний

Норсон болжмор

Харцыг минь татаад завгүй

 

Атгахан тархиндаа

Хүсэмжит ертөнцийг бүтээгээд

Би  ч өөрөө завгүй


...

21:05 - 2013-10-10 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өвлийн чимээг түгээлээ

Бичсэн: ulaankaa


Өмнө минь борооны дусал унана

Уулын орой дээр цасны ширхэг цайрна

 

Нойтон модод

Навчсаа гөвхөө мартаад

Норсон мөчиртөө

Цасны тухай сануулна


Ай намар цаг чи

Сүүлчийн бороо

Анхны цаснаар

Сүүмгэр саарал

Өвлийн чимээг түгээлээ


16:46 - 2013-10-09 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Нэг өдөр би...

Бичсэн: ulaankaa

Нэг өдөр би нисэж үгүйрхийг хүснэ

Нэрнээсээ өөр юу ч үгүй хоосон ниснэ

Үсээ хайчлаад дэлхий дээр үлдээнэ

Өд шиг хийсээд сарнин алга болно биз

 

Харанхуй, хана, хашлагыг

Далавчаараа зүсээд гарна

Гэмтсэн ч хагаагүй ээ би уйлахгүй

Гэрэл гэгээрүү одож байгаа юм чинь

 

Хувь тавьлан, хүүрнэсэн хэдэн шүлгээ

Хувьхай цагаан цаасан дээр

Дүрс болгон үлдээнэ

Тайлбаргүйгээр үлдэгсэд түүнийг харж

Тайлагдаагүй нэгэн ертөнцийн өнгө үнэртэй танилцаг

 

Нэг өдөр би

Нисэж үгүйрхийг хүснэ


...

17:33 - 2013-10-05 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil