| life is forever |
Би инээмсэглэлдээ хайртай
Би инээх дуртай
Тэр инээмсэглэл надад Зориг бэлэглэдэг Би инээх дуртай Тэр итгэл надад Ихэмсэгийг илгээдэг Уйтгараас минь Салхи шиг хийсэн ангижруулдаг Учралтай минь Бороо шиг шиврэн уулзуулдаг Инээмсэглэлдээ би итгэдэг Заримдаа би Инээмсэглэлээсээ айдаг Итгэл гэдэг сэтгэлийг Эвдчихвий гэсэндээ Ирээдүйгээ залуугаар нь Мөхөөчих вий гэсэндээ Би инээмсэглэлээсээ сүрддэг Би инээмсэглэлдээ хайртай ... 00:51 - 2013-12-28 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХөхний хорт хавдартай тэмцэхэд танд туслах хүнс
Хөхний хорт хавдраас сэргийлэхэд зарим хүнс санаанд оромгүй сайнаар нөлөөлдөг. Та өдөр тутам иддэг хоолныхоо цэсийг бага зэрэг өөрчлөхөд л энэ аймшигт өвчнөөс урьдчилан сэргийлж болно. Танд санал болгосон эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь бүх их дэлгүүр, супермаркетуудаар зарагддаг өргөн хэрэглээнийх тул бүү санаа зовоорой.
Загас Туна ба яргай загас нь хөхний хорт хавдрын эсрэг хамгийн сайн нөлөөтэй байдаг. Энэ хоёр төрлийн загас нь өндөр хэмжээний омега-3 бодисыг агуулдаг. Omega-3 нь энэ төрлийн хорт хавдрын өсөлтийг бууруулах үйлчилгээтэй. Мөн эдгээр загас нь хөхний хорт хавдар тусах... 11:54 - 2013-12-24 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих"Зомбины гудамж"
Чиний явдаг замаар одоо ч би алхах дуртай
Чимээгүйхэн дотроо бодлогошрон алхах дуртай...би энэ дуунд дуртай. Амандаа аялах дуртай. Гэхдээ аялаад алхах биш харин аялахчаан болоод суудаг. Яагаад гэвэл чиний явдаг замаар явахдаа ч өөрийнхөө явдаг замаар алхахдаа ч би энэ дууг аялаж чаддаггүй. Учир нь чиний явдаг зам дэндүү хол бол миний явдаг зам дуу аялах боломжийг надад олгодоггүй. Энэ замаар би өдөрт 2 удаа явдаг. Өглөө бас оройд. Миний явдаг зам яг л "дайны талбар" шиг. Орой ажлаа тараад явахад миний явдаг замаар тамхины утаа, диско хөгжимийн ая, залуусын согтуу хашгираан, халамцуу нэгний б... 17:25 - 2013-12-19 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихЧиний тухай бодсон
Өчигдөрхөн чиний тухай бодсонӨнөөх л харц чиньЯг л хаврын анхны бороо шигНамайг догдлуулсан хэвээрээ...
Өнөөдөр цас болон будрахЧиний харц шиг цасӨчигдөрийг мартуулахгүйгээрЗүрхэн дотор бударсаар 00:35 - 2013-12-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихМиний явах харгуйЧиний ирэх харгуйгаар Дэнгийн эрвээхий эргэлдэнэ Чимээгүй нам гүмийн дунд Зурхий цохилт хоёр хэмээр цохилно Сүүдрэвчгүй асрын доор Нэрээр чинь үг зурна Шүтлэггүй тархиндаа Зүсээр чинь бурханыг орлуулна Миний явах харгуй Чиний ирэх харгуй... 17:48 - 2013-12-17 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХуурамчид үргэлжлэл байдаггүй
Өнгө, мөнгө, худал зусардал, хуурамч инээмсэгллээр гүүр хийсэн нөхөрлөлийн зам удаан үргэлжилдэггүй. Харин цаг хугацааны явцад атаа жөтөө, хорсол тэмцэлийн үрээр эвдэрч хагарсан, хэн ч явахыг хүсэмгүй, ул мөр нь арилдаггүй тамын зам болж хувирдаг.
11:38 - 2013-12-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЭнгийн эмгэнэл
Хүмүүнлэг энэрэнгүй, эрх чөлөөт ардчилсан нийгэмд шударга байсныхаа төлөө бусдад гадуурхагдах нь энгийн үзэгдэл, бас энгийн эмгэнэл болжээ.
09:21 - 2013-12-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихУтга учир
Өөрт байхгүй бүхнээ бий болгохын тулд хүн зорилготой амьдардаг. Өөрөөр хэлбэл дундуур сэтгэлээ нөхөхөд нь амьдралын утга учир оршдог юм байна.
08:51 - 2013-12-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихТэр цэгээс эхэлсэн
Ирэх ирэхгүй нь үл мэдэгдэх харгуй...
Энэ ертөнц тэр цэгээс эхэлсэн мэт Байгаа бас байхгүйн тэр өнгцөөс Бас нэгэн гэрэл улалзана Тэр гэрлийн илчинд би Тэмтрүүлээ мэдрэн оршино Өөрийнхөө үнэний төлөө Өрцөө хаттал тийчигнэх Тэр эмгэнэлт зургийг Ганцаараа өнгөөр чимэглэнэ 22:31 - 2013-12-04 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБүгсэн гомдол билүүндээ идэгдэн мохохыг мэдрэвСалхи гэмээнэ жавартай байдгийг Даарч байж би мэдсэн Нөмөр нөөлөг бодлоос чаргууцалдаж Нүцгэн хүсэл тэртээ хол хаягдахыг харав
Сэтгэл гээмээнэ иртэй байдгийг Өмөрч байж би мэдсэн Тэвчээр тэсвэр өөдөөс хурцалж Бүгсэн гомдол билүүндээ идэгдэн мохохыг мэдрэв
Ганцаардал гэмээнэ хязгаартай байдгийг Гал ус хоёр ганц ганцаараа эрчлэн дуусдгаас би мэдсэн Арга билгийн заяа тавилан ар нуруунаас угзархад Амьдрал гэдэг жүжгийг цаг хугацаа гатчин шүүдгийг анзаарав ... 22:40 - 2013-11-26 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |