| life is forever |
Эрх чөлөөт дур хүсэл
Өнчин хун шиг гэж
Өрөвдөж харсанаас биш Үзэсгэлэнтэйгээр дурлалын төлөө тэмцсэнийг Чи олж хараагүй Дурлалын улаан гал Өрөвдүүлэх гэж тэмүүлээгүй Бас чиний амталж зүрхлээгүй Миний зүрхнээс ассан Чиний өмнө биш Хайр дурлалын өмнө Чамаас гараагүй Эрх чөлөөт дур хүсэл Эр зоригийг БИ БАДРААСАН 20:47 - 2014-02-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЧи зурдагЧи миний мөрөөдлийг зурдаг Чиний гар Зүрхийг минь зурахдаа чичирж байсан Чиний нүд будаг бийрээ биш Чиний өөдөөс ширтэх Нүдний минь өнгийг л харж байсан Чи миний хайрыг зурдаг Чиний зурахыг хэн ч зогсоож чадаагүй Чиний хайр Миний дурсамжинд үлдсэн Тэр дурсамж хэзээ ч зурагдаж дуусахгүй ... 14:49 - 2014-02-10 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихГанцаардал
Хачин ихээр ганцаардах энэ жишүүн орой
Цасны чихраа ор мөргүй арилаж Хэн нэгэн, бас хэн нэгний хэлсэн үгс нь Утасны модон дээр гуагчих Хар хэрээний хилэнт дуу шиг чихнээ давтагдана Ганцаардлаа мэдрэн дахин дахин ганцаардах нь Гарцаагүй нэгэн төгсгөлийн цондон мэт Хаврилдан харшилдах тэнгэрийн дуу аянга цахилгаан шиг Тийм тогтворгүй сэтгэл цээжин дотроос урна Тэсч давамгүй гэмээр энэ ганцаардал бас бачуурал Хэн нэгэн бас хэн нэгний зохиосон Хамгийн эмгэнэлт эцсийн зогсоол шиг Хэзээ ч хаана байхгүй тэр эцсийн зогсоол Хэн ч баталж хэлхйиг хүсдэггүй тэр эцсийн зогсоол Тийм ч болохоор надаас ангид тэр бу... 19:32 - 2014-02-08 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихПивоны мялаалга
Пивоор хувцасаа мялаалгаж үзэв. Хувцасаа угаасны дараа мушгидаг шиг л юм байх гэж бодоод арчсан чинь болдоггүй гэнэ ээ. Арчиж мушгивал АЛЦГАР болдог гэнэ. Суудал дор нойт оргиод байхаар нь боссон чинь бүүр ч болохгүй гэнэ. СҮР БАДРААСАН хэрэгт орж зэмлүүллээ. Харин нэг авах юм нь пивоор мялаасан хувцас шинэ болдог юм гэнэ. Ялангуяа ЮБКА. Сайны ганц ЮБКА аа өмссөн байсныг хэлэх үү хуучирсаныг нь арзаарч жаахан байдалд оров. Мялаасан пиво гуталруу урсаад орохоор нь гадаа хүйтэн байгааг санаад мялаалга арай хатуудаад байгааг хэлсэн чинь өөдөөс нь үг өчиж болохгүй үг дуугүй нойтогноод суух ёс...
18:35 - 2014-02-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихГалбиргүй, Цадиггүй
Ертөнцийн юм бүхэн галбиргүй
Тэр тусмаа хүн Ямар ч галбиргүй Цаг хугацаа ч бас гарбиргүй Цаанаа харин Цадиггүй хэмжээтэй Зүг чиггүй нисдэг болохоор Зүрх сэтгэл ч бас Бүр гарбиргүй Гараг ертөнц Тэр чигээрээ галбиргүй Гарт хэвэнд баригддаггүй Миний бодол цадиггүй 11:04 - 2014-01-30 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихӨөрийгөө таних нь...
Хэн нэгнийг биш өөрийгөө таниж мэдэх нь миний амьдралын хамгийн ТОМ АЯЛАЛ. Харин энэхүү аяллыхаа дунд оюун ухаанаа бүрэн дайчилж, ашиглаж чадах эсэх нь амьдралын маань хамгийн ТОМ ТЭМЦЭЛ юм байна.
22:34 - 2014-01-10 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЧамайг өмчилсөн
Тэнгэрийн доор
Бусадтай адил байх гэж Чамайг би өмчлөөгүй Тэртээх өдрүүдэд Хорвоог ганцаараа туулахгүй гэж Чамайг би өмчлөөгүй Хос далавчтай Амьдралд сэлэе гэж Чамайг би өмчлөөгүй Хонгорхон зүрх минь л Хайранд бялуурсандаа Чамайг өмчилсөн 18:38 - 2014-01-05 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихДурсамж минь баяртайБаяртай дурсамжууд минь Бишгүйдээ л би Түүний гэрлээр алхлаа Сүүдэр тусгахгүй гэсэндээ Урт гэзгээ ч хайчиллаа Сүргийн сүүлчийн хун шиг Өчнөөн их хоргодлоо Сар шиг би Харанхуйг зүсэн тэмцсэн Миний гаргасан бүрэнхий замд Дурсамж минь бүдгэрэн сааралтсан Тиймээс би дурсамжаа Нар болгон мөнхөлж Салхи шиг өөрөөсөө хийсгэн Мартахыг хичээнэ Нар шиг дурсамж минь баяртай ... 13:37 - 2014-01-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХөлчүү амьдралыг хөөрүүхэн туулна
Тархинд юу цугларна Түүний урсгалд Би сөрнө
Сэтгэлд юу хурж Зүүдэнд юу үзэгдэнэ Түүний совинд Би ороогдоно
Хариуд нь би харин Хар цагаан хоёр амьдралын Хаана нь ч онож гишгэхгүйгээр Хөлчүү амьдралыг Хөөрүүхэн туулна 12:31 - 2014-01-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихШинэ жил ирэв
Шинэ он гарлаа. Баяр хөөр хаа сайгүй бялхаж гадаа дуу чимээ цалгиж байна. Дурсамжаар дүүрэн хуучин он минь баяртай. Чи надад хэмжээлшгүй их баяр хөөрийг өгч чадсан. Ирж буй шинэ он минь тавтай морил. Чи бид хоёрын 365 учрал бүхэн сайн сайхан аз жаргалаар дүүрэн байг. Тавтай морил 2014. Блогийнхоо бүх уншигчдад шинэ жилийн мэнд хүргээд сайн сайхныг хүсэе.
... 00:06 - 2014-01-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |