life is forever

ДЭЛХИЙ ДЭЭР БИ ЯАХ ГЭЖ ОРШИЖ БАЙНА ВЭ

Бичсэн: ulaankaa


ГЭРЭЛ ГЭГЭЭНИЙ ЗҮГ ЯГ Л ДЭНГИЙН ЭРВЭЭХИЙ ШИГ ТЭМҮҮЛЭН НИСНЭ
ГЭНЭН БАЙНА ДАА ГЭЭД ДАЛАВЧИЙГ МИНЬ ШАТААХ ГАЛ ТЭНД ОТНО

ДЭЛХИЙ ДЭЭР БИ ТЭГЭЭД ЯМАР ӨНГӨӨР АМЬДАРЧ БАС ЯМАР ӨНГӨНД ИТГЭХ ВЭ
ДЭН, ЗУЛ, ХҮЖ ГАЛ ХЭМЭЭН ЯЛГААД Ч НЭГЭН АДИЛААР ШАТААЖ БАЙХАД
ДЭЛХИЙ ДЭЭР БИ ТЭГЭЭД ЯАХ ГЭЖ ОРШИЖ БАЙНА ВЭ





19:17 - 2014-04-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Бурхан бүгдийг шүүж байгаа

Бичсэн: ulaankaa
Буруугаа нуух гэж бүү зүтгэ, Зөвөө таниулах гэж бүү хичээ. Бурхан бүгдийг шүүж байгаа.

13:58 - 2014-04-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өнөөдрийн төлөө маргаашийг мартагсад

Бичсэн: ulaankaa


...Өнөөдрийн төлөө

Маргаашийг мартагсад ..

 

Зуун жилийн дараа

Байгаа зүйлс байхгүй болоход

Зуун жилийн дараа

Байхгүй зүйлс бий болоход

 

Өчүүхэн энэ биенээс

Ширхэг үс ч үлдэхгүй

Өндөрт өргөн газарт унагаагүй

Нэр гавъяа л үлдэнэ...

 

...Маргаашийн төлөө

Өнөөдрийг золигсод

Нөгөөдөрийг магад харахгүй...


14:01 - 2014-03-24 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Бороо нулимас биш ээ

Бичсэн: ulaankaa


Тэртээх уулын

Цас хайлж дуусахад

Зун ирнэ

Тэгээд би

Борооны чимээнд мансуурна

 

Шүхэр барихгүйгээр

Гараа дэлгэн зогсоно

Нүдээ тас аниад

Ертөнцийн үлгэрийг сонсоно

 

Бороо нулимас биш ээ

Тэр бол сархад

Бодол сэтгэлийг садлаж

Үлгэр зохиолгодог рашаан

 

Тэртээх уулын орой

Цав цагаан харагдана

Тэнд ногоон туяа татахад

Бороо надтай болзоно


...

13:58 - 2014-03-24 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Би их дурламтгай хүн юм

Бичсэн: ulaankaa


Би их ганцаардмал хүн юм
Тэр цонхны цаагуур нисээд өнгөрөх
Хаврын салхинд хөөгдсөн болжмор ч
Надад зузаан хөнжил мэт хань болох

Би их зожиг хүн юм
Дэргэд минь сууж мөрийг илбэх
Шүлсээ залгин суух хүмүүс ч
Надад хаврын хахирган салхи шиг санагдах

Би их баян хүн юм
Нүүрэндээ уйлсан макс зүүгээд
Нуураа орхин одох нүүдлийн шуувууд шиг одсон хүмүүс ч
Сэтгэлд минь орших зай булаацалдан
Тэнд эндээс намайг дурсан зүгээр суулгахгүй

Би их гомдомхой хүн юм
Хурууны өндөг исгэх ирт санааны үзүүрт ч
Хамаг сэтгэлээ зүсүүлчихээд
Эхдээ гологдсон өнчин ишиг шиг
Үнэнийг эрэн дотроо орилон гүйх

Би их итгэмтгий хүн юм
Зүрхээ ...

16:47 - 2014-03-14 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Хунгийн цувааг дуудъя

Бичсэн: ulaankaa


Ерөөсөө л би аялгуу болъё
Ёрын гунигаа үргээгээд
Симфони болон цуурайтъя

Нуураа санан өндөлзөх
Хунгийн цувааг дуудъя
Нуугдаж ханадаггүй сэтгэлээ
Тэдний дуугаар сэрээчихье




11:08 - 2014-03-14 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Мөнх Тэнгэрийн Хавар

Бичсэн: ulaankaa


Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар

Монголын сайхан оронд жил жил дэлгэр

Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр

Өвсний соёо ногоороход морь мал ханагар...нарны илч наашлаад хавар айсуй. Хавар ирэхээр би аавыгаа илүү их санадаг. УАЗ 469 машины  урд суун явах аав минь аян замын уртыг хагаслан намуухан хоолойгоор Мөнх тэнгэрийн дор...гээд л дуулж эхэлдэгсэн.

Холхи нар ойртож хасын цас хайлахад

Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэдэнэ

Хөхөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад

Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана...Мянга мянган хаврын 50-хан хаврыг магтан дуулдсан аав мин...

18:27 - 2014-02-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хөгжим тоглож өгөөч

Бичсэн: ulaankaa



Хонгор минь чи надад

Хөгжим тоглож өгөөч

Хорвоогийн бүх хайрыг

Нэгэн эгшигэнд шингээгээч

Хайрыг зохион хөгжимдөх

Чинийхээ сэтгэлтэй хамт

Хагацал уйтгараа мартаад

Чамдаа л уусан бүжье






16:48 - 2014-02-25 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

ХҮН ЧАНАР ХАЙРЛА

Бичсэн: ulaankaa
"ХҮЧИРХЭГЖИН МАНДАЖ БУЙ ХХI ЗУУН ТА ХҮН ЧАНАР ХАЙРЛА"

09:29 - 2014-02-12 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

ЧИ НАМАЙГ УУЧИЛНА АА

Бичсэн: ulaankaa


Харамлаж байсан болохоор би
Зүрхээ зүрхэнд чинь үлдээсэн

Хадгалж чадахгүй гундаах байсан болохоор
Эзэнд нь үлдээгээд явсан юм аа би
Чиний хайрласан тэр зүрхийг

Надаас илүү ялдамхан зүрхэнд
Хайлах вий гэж хардсандаа

Надаас өөр хэний ч өмнө
Хаврын анхны яргуй шиг
Дахиж битгий дэлгэрээсээ гэсэндээ

Хувиа бодож өөрөө зугаалахдаа
Хувь заяанд чинь
Хамхуул шиг зүрхээ хадчихаад
Явчихсан юм аа би

Чиний хайртай хамт
Чулуужсан зүрхний гүнд
Чи намайг бүх насаараа уучилна аа

...

21:45 - 2014-02-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil