life is forever

Буруу номын сэтгүүл зүйг "Хөгжүүлэгчид"

Бичсэн: ulaankaa

Өнөөдөр өглөө ажилдаа ирээд Өдрийн сониноос  “сэтгүүлчид нийгмийг гэгээтэй болгох бүхнийг сөнөөж байна” гэсэн нийтлэл олж уншлаа. Сэтгүүлчид хэмээн олон тоон дээр нэрлэгдээд ирэхээр миний бие ч бас энэ тоонд орно. Тэглээ гээд би биеэ өмөөрөх хүсэл төрсөнгүй.

Яагаад гэвэл би сэтгүүлчид нийгэмд хар барааныг илүү түгээгээд байна гэдэгтэй санал нийлдэг. Болохгүй бүтэхгүй, хар бараан, хийж бүтээгээгүй, ядуу буурай бүхнийг олж гогдон тэр тухай улиг болтол бичдэг, төрд байгаа л бол луйварчин болгож, бизнес хийж байгаа л бол шуналтай гэж үзэн “ялладаг” тэр сэтгүүлч сайн сэтгүүлч нэртэй,  эрэн ...

12:59 - 2014-05-17 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Яваад очъё гэхээр хөл богиноод байх юм

Бичсэн: ulaankaa

Яасан ч хол юм бэ дээ аав ээж бид гурвын нутаг

Яваад л очъё гэхээр хөл минь богинодоод байх юм

 

Амьгүй уул ус, бяцхан сууриныг санаж зүүдлээд яахав

Мартаад л орхиё гэхээр

Ямар ч урт юм бэ дээ энэ зүрх сэтгэл

Тэнд л очиж хоргодчихоод байх юм


13:57 - 2014-05-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хуурамчид

Бичсэн: ulaankaa

Хэн нэгэн чамайг хуурамч гээд байвал хэн нэгэн болох тэр хүнд хэлсэн бүх үгээ, үлдээсэн бүх дурсамжаа эргэн нэгд нэгэнгүй санаад одоогийхтойгоо харьцуул. Тэр үед чи өөрийгөө хуурамч гэдгээ ойлгоно.
Хэрвээ юу ч санахгүй байгаа бол чиний зүрх зөвхөн амьсгалхад л зориулагдсан хиймэл эрхтэн гэсэн үг. 
Зүрх сэтгэлгүй хоосон бие бүдэгхэн гэрэлтэй урсаад дуусах лаатай адил
...

18:11 - 2014-05-09 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Үнэн сэтгэлээ л надруу хундгал

Бичсэн: ulaankaa


Хатуу ч бай зөөлөн ч бай
Гашуун ч бай нялуун ч бай
Хуурай ч бай чихэрлэг ч бай
Ямар ч байсан хамаагүй ээ

Амраг минь чи намайг
 Үнэн сэтгэлээрээ л согтоо

Надуу хундгалах чиний сэтгэл
Худлаа л биш бол
 

Амьдрал гэдэг тавцан дээр
Чамтай хамт зогсоно

16:51 - 2014-05-08 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Би алдсан

Бичсэн: ulaankaa

Хамгийн зөв замаа хаана гээснээ мэдэхгүй
Хайхрамжгүй явсны гайгаар
хамгийн нандин хувь заяагаа
Юунд итгээд орхисноо санахгүй

Олон учирсан дурлалаас хайрыг ялгаж мэдрээгүй
Ойворгон доо ойворгон залуу нас...
Даанч би ихийг алдаж




14:33 - 2014-05-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Шувууд

Бичсэн: ulaankaa

Наргүй саргүй бүүдгэр өдөр
Цонхны цаана саглайх хиймэл мод
Шувууд дээр нь суугаад жиргэх ч үгүй
Үүрээ засаад өндөглөх нь бүр ч үгүй
хүнд байдаг бялдууч зангийн тухай
Шувууд юу ч мэдэхгүй болохоор
Шувууд тийм тархигүй учраас
Юу ч мэдэхгүй хиймэл модыг ч тоохгүй

Яг л шувуу шиг байгалаараа
Яг л шувуу шиг дүүлэн амьдрахсан








13:23 - 2014-05-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Эмэгтэй хүн яавал нэр хүндээ алдахгүй байх вэ?

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна
Эмэгтэй хүн яавал нэр хүндээ алдахгүй байх вэ?

Хайртай хүн, гэр бүл, найз нөхөд хамт олныхоо дунд нэр төрөө алдахгүй байна гэдэг эмэгтэйчүүд бидний хувьд хичнээн чухал билээ? “Нэр хугарахаар яс хугар” гэдэг маргашгүй үнэн зүйр үг ч бий.
Бусдын хувьд үнэлэмж буурах нь хувийн үнэ цэнэ, нийгмийн байр суурь, карьерын хувьд ямар олон таагүй үр дагавар авчирдгийг бид мэднэ. Бидний үг, үйлдэл болгон бусдад ямар нэг мессежийг өгдөг. Тэгвэл эмэгтэй хүн ямар ч орчинд, яавал нэр хүндээ алдахгүй байх вэ?

Олонтойгоо бай. Хүмүүсийг өөрсдөө хүрч ирэхийг хүлээхийн оронд өөрөө тэдэн дээр оч. Бужигналдаж с...

16:44 - 2014-04-29 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Алтайн хөх уулс

Бичсэн: ulaankaa


Алтайн хөх уулсыг

Намхан гэж эндүүрэв

Аргаль янгир ирвэс

Оройд нь өтөлдөг болохоор

Сарьдаг гэж нэрлэсэн юм

 

Алтайн хөх салхийг

Хатуу гэж эндүүрэв

Аавын үгүйд ч

Хүрээд очиход

Нулимас арчин аргаддаг болохоор

Үзүүр нь зөөлөн байдаг юм

 

Алтайн хөх голыг

Хатсан сайр гэж басамжлав

Уулынхаа оройд мөнхөрсөн

Хурмастын ариун ус

Бэл говио ундаалах гэж

Хавартаа ширүүнээр буун

Үерлэдэг юм

 

Алтайн хөх чулууг

Хад гэж андуурав

Хайрлан хүндлээд гишгэвэл

Хөл дороос өнхрөөд холдох

Зөөлөн хөх чулууд

Зөнгөөрөө л тэндээ

Хайргашиж байдаг юм


...

20:15 - 2014-04-19 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Чамайг санасан

Бичсэн: ulaankaa



Нуухгүй ээ амраг минь
Би чамайг санасан
Нулимас минь
Дотогшоо урсаж байгааг мэдэрсэн

Зүрхэн дунд минь ангал үүсч
Зүг чиггүйгээр чи минь
Алга болохыг би мэдэрсэн

Эргээд ирээсэй гэж хүлээсэн
Энгэрт чинь наалдахыг хүссэн

Чи ирээгүй
Үгээ ч надад хэлээгүй

Чимээгүй шиврээ бороо шиг
Сэтгэлийг минь шархлуулсаар ...

Яваад өгсөн


22:49 - 2014-04-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Март хүмүүс минь намайг март

Бичсэн: ulaankaa


Март хүмүүс минь намайг март

Ганцаардлаа ганцаараа туулаад

Ангижиртал минь битгий сана

"Хэрвээ би төрөөгүй байсан бол ганцаардахгүй"

Хэтэрхий арчаагүй энэ бодлоо гээтэл минь бүү дурс


19:34 - 2014-04-15 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil