| life is forever |
ЗүрхлэхгүйИнээ инээ л гэнэ Эрхтэн байталаа Энэ атгахан зүрх Эзэнгүй тэнүүчлээд байхад Би инээмсэглэж хэрхэн зүрхлэх вэ 19:37 - 2014-07-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихӨөртөө согтооДурлалын тойрог минь Битгий тасар Дугуйран эргэлдсэн хэвээрээ Тархи толгойг минь эргүүл Эрмэгтэй биет болон Битгий намайг зүс Энэ чигээр минь л Өөртөө согтоон мөнхөл 19:30 - 2014-07-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихТүймэр тавьдаг
Тэмээлзгэнэ минь
Чиний чимээгүй нисэлт Тэртээ холоос аниргүйхэн ирээд Түрмэгхэн өөрчлөгдсөн Бодол санаанд минь Түймэр тавь орхидгийг чи мэдэх үү 19:27 - 2014-07-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЭнэ хайр гэдэг чиньЯмар гээч гэгээлэг ертөнц вэ Энэ хайр гэдэг чинь Яс маханд минь шингэсэн Гуниг гутралыг үргээгээд Үхэхгүй юм шиг санаж Үүрд гэж амлаад л Үүлэн дээр хөвж Усан дээр алхаж амьдраад л Ямар гээч гэгээлэг ертөнц вэ Энэ хайр гэдэг чинь 17:06 - 2014-06-09 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЖалга довны үзэл "СӨНӨТҮГЭЙ"Намайг гудамжаар явж байхад урд минь дунд сургуулийн ахлах ангийн сурагчид бололтой хоёр хүү ийн ярилцав. Насаар арай ах бололтой өндөр хүү их л маадгар шинжтэй өөрөөс намхан хүүгийн шилэн хүзүүн дээр нь гараа тавин алхах агаад “Эх орон гэж юу вэ?” гэж намхан хүүгээс асуулаа. Өнөөх хүү хариуд нь их л цовоо цоргиун дуугаар – “Эх орон гэж Богд уул” хэмээн шууд хариулав. Нөгөө маадгар хүү бүр чанга дуугаар дахин – “Эх орон гэж юу вэ” хэмээн асуухад “Эх орон гэж эх орныг хэлнэ” гэж жижигхэн хүү хариулахдаа энэ удаа инээсэнгүй бөгөөд хүзүү нь нугдайсныг харахад маш чухал асуулт асуусан өндөр ... 10:40 - 2014-05-30 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХүн ТА БАЯЛАГХүн баялгийг бүтээдэг үү? Баялаг хүнийг бүтээдэг үү?
Хорьдугаар зууны дунд үе хүртэл энэ ойлголт баялаг хүнийг бүтээдэг гэдэг ухагдахуун дээр тулгуурлаж байсан. Харин түүнээс хойш цаг хугацаа, хөгжил дэвшил даяаршлын нөлөөгөөр хүн баялгийг бүтээдэг гэдэгтэй хаа сайгүй санал нэгдэж буй юм. Санал нийлэхээс ч өөр аргагүй. Учир нь баялгийг бүтээгч хөгжсөн хүний оюун тархи юниверсал болж хувирч байна. Нэгэн европ танилаараа жишээ авъя. Тэр айлын ганц хүүхэд бөгөөд маш сайн хөгжсөн эрдэм мэдлэг ухааны “уурхай”. Аль хэдийн баялаг бүтээж яваа, баялгаа үнэлүүлж чадсан “өндөр үнэтэй” нэгэн. Ха... 16:54 - 2014-05-29 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих...Замаар гүйдэг болов биМөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл гэж байдаг юм байна. Өөрийн ертөнцийн хамгийн гэрэл гэгээтэй замаар тууштай алхална. Хэзээ нэгэн цагт хүрч магадгүй мэт санагдсан тэр замын төгсгөл ойртсон мэт. Ойртох тусам миний ертөнцийн гэрэлт зам амьдралын утга учрыг өртөөлөн цааш үргэлжилсээр. Төгсгөл үгүйг мэдрэв..надаар дуусахгүйгээр хэн нэгнээр үргэлжлэн явах миний ертөнцийн гэрэлт зам минь...шантрах, буцах зориггүй болтлоо энэ л ертөнцийнхөө гэрэлт замаар гүйдэг болов би. ... 18:47 - 2014-05-26 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЗүүд ёрын зөнтэй
Зүүд ёрын зөнтэй
Сав саруул аав минь Салхины аясаар Нөмгөн тэрлэгтэй Туугдан алхан одсон Тэр нэгэн ёрын зүүд Тэнгэрт очиж биелчихээд Хангай шиг сайхан аавыг минь Хайрцаглаад харанхуйруу одсон Зүүд ёрын зөнтэй болохоор Зүүдээ манахыг би хүсдэггүй 13:10 - 2014-05-22 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихНадад бийр байхгүйСэрснийхээ дараа би Зүүдээ санах дургүй Тэр зүүднүүд хэзээ ч давтагддагүй Яруу найргаас шал өөр Яг л бийрээр л будаж болох Нэг тийм дүрсгүй бас хэлбэргүй Өглөө сэрээд би Зүүдээ манах дургүй Үнэндээ тэр зүүд Зураач хүнд л тохирно Гэтэл надад бийр байхгүй Гэмтэй зүүдээ баллах Будаг бүүр ч байхгүй 17:22 - 2014-05-19 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихҮгээ хэлэх гэж хүлээнэ гэдэг...
Хамгийн сайхан мэдрэмж Тодорхойгүй зүйлийг хүлээнэ гэдэг Хамгийн гунигтай мэдрэмж
Үгээ хэлчихээд хүлээнэ гэдэг Хамгийн тайван мэдрэмж Үгээ хэлэх гэж хүлээнэ гэдэг Хамгийн хэцүү мэдрэмж 18:58 - 2014-05-17 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |