| life is forever |
Чиний чимээнээр бяцхан тойром зайрмагтаж...Ай шаргалхан намар минь. Чиний дуу чимээ, өнгө үзэмж юутай үзэсгэлэнтэй намуухан бэ. Чи миний төлөө ирж, харин би чиний төлөө төрсөн юм шиг л юу юугүй догдлох. Чиний нэгэн өдөр л би хамгийн ихээр хөөрч шинэ цүнхээ үүрээд, шинэ дүрэмт хувцасаа өмссөн чигээрээ унтах дөхдөг байлаа. Алиахан хонгорхон, гэнэн цагаахан дэрэвгэр насыг минь навчистайгаа хамт хийсгэж орхид харин дурсамжийг минь өнгө шигээ шаргалханаар зүрхэнд минь хадгалсан намар цаг минь. Чиний чимээнээр бяцхан тойром зайрмагтаж Чиний чимээнээр нүүдлийн шувууд буцаж Чиний навчисны чимээтэй хамт Миний нулимас урсаж Чиний нэгэн шаргалхан өд... 13:22 - 2014-09-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихНамар цаг иржээХөх тэнгэрийн хаяагаар Хүйтний эмжээр татаж Буцах шувуудын цуваан дуу Будан дундуур зүсэн эгшиглэнэ... Моддын ёроолоор чимээ түгэж Миний шинэ өглөөд Намар цаг иржээ 08:53 - 2014-09-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихИрээгүй ӨчигдөрӨнгөрсөн өчигдөр биш Ирээгүй маргааш бус Төсөөлөл мөрөөдөлд байдаг Өнгөрсөн маргааш Ирээгүй өчигдөр Үнэнч бус чиний хүсэл Үнэнчийг хүссэн чиний бодол Салхи шиг хуйсагнадаг чиний харамлалт Бороо шиг надруу шивэрдэг чиний тачаал Соронз шиг чамайг татаж чадах наалинхайтал Чоно шиг чамайг тасдаж чадах бардамнал Басамжлалаар чинь зүү сүвлээд Зүрхэнд чинь хүлээлт хатгамалдах Сэтгэлд чинь мөндөр шиг цус хурж Чамд шингээсэн үнэрийг мартаж чадахгүй өвгөрөх Өнгөрсөн өчигдөрт чи харуусаж Ирээгүй өчигдөрт би баярлах ... 17:52 - 2014-08-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХараагаараа унтах онгодХаранхуйн аниргүйг хөгжөөсөн Хачин өнгөтэй онгод хүүхэн Хананы цаанаас нохойгоо дуудана Хав хув хар хур тэр ч бас унтаагүй Гудамны шонгийн сүүдэртэй Гурайтатлаа архиралдана Онгод авгайн сэтгэл хөөрөлд Оройжин хууртагдана Хялганы толгой хэрчин Хөл мэдэн гүйх нохой Хатуу дарсанд согтон Хараагаараа унтах онгод хүүхэн 13:36 - 2014-08-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЗүрхгүйгээр амьдарч чаддагЗүрхгүйгээр бас хувцасгүйгээр Зөнгөөрөө бас нүдээ аниастайгаа Гутал ч үгүй ганцаархнаа Гуниг ганцаардлыг мэдрэх мэдрэмжгүйгээр БИ АМЬДАРЧ ЧАДДАГ Тэр үед ертөнц Хар өнгөөр будагдсан байдаг Тэр гэх цагаан өнгө л Зүүдээр минь хөтлөн зугаацдаг 16:29 - 2014-08-23 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЗохиогүй нүдЭзэндээ зохиогүй Усан нүд Усан борооноор тайвширдаг Бүүдгэр нүд Бухал өвсөнд дурлах Жинхэнэ нүд Бусдад үзүүрлэгдсэн Ганцаардмал нүд Хэнд ч ойлгогддоггүй Цоож зүүсэн нүд Хэрээний зүг удаан ширтдэг Тавширсан нүд Шөнийн харанхуйд айдаггүй Цэнхэр нүд Шүүрс алдмаар Нууц хадгалсан нүд 15:44 - 2014-08-23 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЯг одоо нэг л удааНэг л удаа хашгираад цээжин доторх хүлээс тайлагддаг бол... Нэг л удаа ганцаардаад ангижрахгүйгээс ангижирдаг бол... Нэг л удаа зугатаад дурсамж бүрээс алсардаг бол... Нэг л удаа үнэнд бүдрээд дахин худлаад төөрдөггүй бол.. Яг одоо нэг л удаа... 12:46 - 2014-08-23 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХэзээ нэгэн цагт би ээж болно
Хэвлийдээ халуун амь бүтээнэ Бие болоод сэтгэлээ Хайраар сүлээд хуваана Бүтэн шөнийг хагаслаад Үрдээ өөрийгөө зориулна
Хэзээ нэгэн цагт би ээж болно Хэлтэрч хагарсан сэтгэлээ Бүтэн болгоод зөөллөнө Элээний сүүдэр тусахгүй гэсэндээ Зүрхэн дотроо шигтэгнэ
Хэзээ нэгэн цагт би ээж болно Халуухан хошуунд нь дулаацна Хүйтэн халууныг үл анзааран Хорвоо ертөнцийг туулна ... 11:44 - 2014-08-22 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихОрчлонд мэндэлсэн 28 дахь өдөр
Энэ биеийг минь тоссон авралт хүн бол миний Хөгшин ээж. Тэрээр намайг “Энэ Улаан хүн болох гэж өөрөө дурлаж ирээд зөнгөөрөө хүн болсон юм. Зөнгөөрөө л амьдраад явна” гэдэг байв. Учир нь эхийнхээ хэвлийд шарлаад дутуу сайртай төрсөн ... 12:38 - 2014-08-12 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихДэр модон дээр...Галт тэрэгний Хуучин дэр модонд Ганцхан миний хөлийн мөр гараагүй Дэр модон дээр толгойгоо тавиад Тэнгэрээс түүнийг явуулаач гэж харуулдсан Чийг даасан үүрээр Тэрнээс салаад явсан Тэр өдрийн мэдрэмж Одоо ч надаас салаагүй 12:43 - 2014-08-08 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |