| life is forever |
Тэр шөнийн гэрэл чамайг нуусанАнзаараагүй би Тэр шөнийн гэрэлд Чи нуугдсан байсаныг Нүд сохорсон байсан Тэр шөнийн гэрэлд Зугтахын аргагүй байсан Тэр гэрэлт шөнөөс Үнэрээс чинь өөр Үнсэлтээс чинь өөр Дурлалаас чинь өөр Юуг ч олж хараагүй Тэр шөнийн гэрэл Чамайг гүн нуусан Тэр шөнийн гэрэл Намайг гүн бүрхсэн 13:51 - 2014-11-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихГоёлоо гоёлоо гээд
Гоёлоо гоёлоо гээд би
Ээжийгээ яаж гүйцэх вэ Гомдлоо гомдлоо гээд би Аавыгаа яаж амилуулах вэ 16:24 - 2014-10-30 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихУртхан зам хайрлаасайАмьдрал минь уртаас урт байгаасай Алдаагаа давтахгүй аж төрөх Хугацаа надад хайрлаасай Хагацал амссан зүрхэнд Эдгэх боломж олгоосой Халгаж бүдрэхгүй байх Уртхан зам хайрлаасай Амьдрал минь уртаас урт байгаасай 14:02 - 2014-10-28 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихӨнгөрч буй энэ намрын тухайСүүлчийн бороо...Сүүлчийн бороо. Сүүлчийн бороо орохыг ямар их хүлээв дээ. Анхны гэж хүлээсэн бүхэн он цагт, амьдралд элэгдээд дурсамж нь шарлаад намрын навчистай хамт хагдарч арилж байна. Тиймээс сүүлийн гэсэн бүхнийг санаа алдан хүлээх....Ертөнцийн өдөр бүр өөр өөр өнгөтэй байнам. Өчигдөр моддоосоо тасарсан навчис хаана очиж шингэхээ мэдэхгүй хуйлран хийсч, газарт бууж үгүйрхийг хүсэхгүй гэсэн мэт дээшээ тэнгэр өөд тэмүүлэн байсан өдөр байсан бол өнөөдөр саарал бороо цагаан цасруу өнгөө шилжүүлэх гэж царцмаг болох тэр ахуйт өдөр байлаа. Утасны дуудлага ирэх бүрт зүрх рүү, сэтгэл рүү хатгах. ... 15:41 - 2014-10-10 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХүн хүнийхээ
Хүн хүнийхээ тухай
Хорт могой шиг ярьж Хүн хүнийхээ зүрхийг Чоно нохой шиг тасчиж Хүн хүнийхээ хөлсийг Цуст араатан шиг сорж Хүн хүнийхээ амийг Өт хорхой шиг зулгааж Би хүний хорвоод Хүн болж төрмөөгүй Би хүнээс ангид Сүнс болж төрөөгүй 09:17 - 2014-09-29 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихГуниг бударч...
Үзүүр нь үл үзэгдэх хаа нэгтэйгээс
Гуниг бударч Өнгө нь үл мэдэгдэх тэнгэрээс Цас бударч Үнэн ч үл мэдэгдэх сэтгэлээс Гомдол бударч Өглөг нь үл дуусах зүрхнээс Үг бударч.... 09:11 - 2014-09-29 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихШар өнгөөр бичээд...Намар чи миний сэтгэл дээр Навчсаар гомдлын үг бичээд Шарчигнуулан хатаахыг хүссэн Намар чи миний зүрхэн дээр Шар өнгөөр итгэл гэж бичээд Цагаан өнгөтэй болтол нь хүлээхийг зөвлөсөн Намар бол чи Чи бол намар 13:19 - 2014-09-24 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЧи эс бүхэнд минь шингэсэнШирүүн бороо болж намайг норгон Биед минь чи нэвчсэн... Бороо болгон чамайг урсгамаар Шаргал навчис болж намайг гуниглуулан Зүрхэнд минь шигдсэн... Хатсан навчис болгон чамайг хийсгэмээр Хүйтэн салхи болон үсээр наадан Сэтгэлийн гүнд орж шургалсан.... Хуй салхи болгон чамайг зайлуулмаар Зөөлөн цас болон намайг уяраан Зөн совингоор намайг урхидсан... Хунгар болгон хаа нэгтэй чамайг орхимоор Далдын хий үзэгдэл шиг Чи эс бүхэнд минь шингэсэн Чамайг би толинд туссан Өөрийхөө дүрээс олж хардаг Чамаас би ангижирмаар Борооны дараах цэлмэсэн тэнгэр шиг Үүл шиг хуйсагнуур Чамаас би ангижирмаар ... 17:35 - 2014-09-22 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХууртагсад, дурлагсадХууртагсад Эд мөнгөнд хууртагсад Хууртагсад Инээмсэглэлд хууртагсад Хууртагсад Эрх чөлөөнд хууртагсад Хууртагсад Эрх мэдэлд хууртагсад Хууртагсад Хүсэл тачаалд хууртагсад Хууртагсад Хөх бөгсөнд хууртагсад Хууртагсад Хүний бүхэнд хууртагсад Хууртагсад Хуурамч үгэнд хууртагсад Дурлагсад Эд мөнгөнд дурлагсад Дурлагсад Инээмсэглэлд дурлагсад Дурлагсад Эрх чөлөөнд дурлагсад Дурлагсад Эрх мэдэлд дурлагсад Дурлагсад Хүсэл тачаалд дурлагсад Дурлагсад Хөх бөгсөнд дурлагсад Дурлагсад Хүний бүхэнд дурлагсад Дурлагсад Хуурамч үгэн дурлагсад Хөх тэнгэрийн дор орших Хоёрхон төрлийн хүн Хууртагсад бас дурлагсад ... 13:47 - 2014-09-19 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЗүрх сэтгэлийн найдлага үл тасарнаУржигдархан мэт Чи өмнө минь ирээд Өр зүрхээ сугалаад миний цээжинд наасан Тэр жилээс хойш Түм буман удаа цас майлгайлан орж Үй түмэн удаа бороо ширүүн шаагисан ч Өнөөдөр шиг би ингэж ихээр жиндэн дагжин чичирч байсангүй Зүрхээ өгсөн тэр мөчийг нь улам нандигная Өчигдөрхөн Чи өмнө минь ирээд Өр зүрхэнд минь өргөстэй үг шигтгэчихээд явсан Тэр өргөс шигдсэнээс хойш Үй түмэн итгэл цас шиг хайлж Өч төчнөөн мөрөөдөл бороо шиг урсан арилж Өргөстэй зүрх нулимсад норон зэвэнд идэгдэн хувхайрав Зүрхээ сугалж авсан тэр харцнаас чинь үргэлж цочино Өнөөдөрхөн Итгэл өмнө минь ирээд Ирээдүйн тухай өгүүлэх хайрын тү... 16:15 - 2014-09-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |