life is forever

Нулимсанд минь эвлэж ундардаг

Бичсэн: ulaankaa
Цугларсан их  гомдлоо
Сэтгэлрүү нь цутгаж дундараахад
Цуглуулж урсгаад арилгадаг
Урсгал ус, ижийн сэтгэл хоёр
Үргэлж ариун байдаг

Нүдэнд багтахгүй нулимсаа
Энгэрт нь эгшээж тайвширахад
Нүгэлийг эрхшээж уучилдаг
Нүцгэн үнэн хайр нь
Нулимсанд минь ивлэж ундардаг

Цаст ууланд мөргөж
Буян хишиг хурайлахдаа л
Цагаан хяруу хатсан
Ижийнхээ насыг анзаарлаа
Араас минь хөөн өртөөлөх
Цаг хугацааг тоолохдоо л 
Амийг минь даан бөхөлздөг
Хонгорхон ижийгээ саналаа

Бурханг дуудах талархлын өчилөө
Ижийдээ л зориулж өчнөм
Бурхан гэж байдаг бол
Ижийдээ л зориулж амар мэндийг гуйя



...

17:27 - 2014-12-08 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Сонат хөгжөөх дуртай

Бичсэн: ulaankaa

Өөрөө би аялгуунд дурласан өнгө

Өнө мөнхийн бодлын гүүрэн дээр бүжих дуртай

Сар нарны хооронд сархад зөөх сиймхий

Савлууран дээр суугаад сонат хөгжөөх дуртай


17:10 - 2014-12-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Чамин тогосны өд нь...

Бичсэн: ulaankaa


Манай хотын нээлтгүй нэгэн чөлөөнд

Мартагдашгүй төрсөн өдрийн эзэн алхаж явна

Малгайн дээрх чамин тогосны өд нь

Шөнийг үл тоосон солонгын явдалт хотыг гижигдэнэ

17:06 - 2014-12-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

burning desire

Бичсэн: ulaankaa

...Ганц балгаад согтох дарс

Ганц ширтээд дурлах нүд

Ганц үнсээд салах болзоо

Ганц амьдраад ханамгүй

Мөнхөд шатах хүсэл...


17:04 - 2014-12-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Амьдралд мянга нэгэн удаа

Бичсэн: ulaankaa
Миний байхгүй хийгээд байгаа орон зайд

Чиний байгаа хийгээд байхгүй орон зайд

Түм буман  цэцэгс дэлбээгээ хумхилгүй хөлдөж

Түм буман навчис ногооноороо хатаж



Амьдралд мянга нэг удаа нар гийхийн цагт
Амьдрал бас нэг удаа сар шиг бүдгэрэхийн цагт

Чиний байгаа хийгээд байхгүй орон зайд
Миний байхгүй хийгээд байгаа орон зайд дурсамж л оршино...
А.Б


...

01:06 - 2014-12-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Санамсаргүй учрал буюу гал авалцтал үйлдсэн шөнийн жаргал

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна
Наранболд гэртээ хийх ажилгүй гиюүрч суутал хонх дуугарах нь тэр. Тэрбээр залхуурсан аястай хаалга нээвэл огт танихгүй, бас туйлын үзэсгэлэнтэй бүсгүй өмнөөс нь инээмсэглэн зогсож байх нь тэр. Бүсгүй "Танайд давс байхгүй биз" хэмээн асуув.
Наранболд түүнийг явуулахгүй байхын түүс болж байсан тул "Би үзээдэхье, та сууж бай" гэхэд бүсгүй эргэлзэж тээнэгэлзсэнгүй шууд дотогш орон гал тогооны өрөөнд нь морилов. Наранболд түүнд кофе найруулж өгөнгөө зориуд давсаа маш удаан хайж гарав. Тэгээд давс олсон боловч "Би олчихлоо. Таныг хүсвэл юм ярьж жаахан сууцгаах уу?" гэж хэлж амжив.
Харин бүсг...

09:49 - 2014-12-05 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Охид, бүсгүйчүүддээ: нүдээ том харагдуулах нууцаас

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна

Манай бүсгүйчүүдийн ихэнх нь бүх будалт зохидог бүйлсэн хэлбэрийн нүдтэй. Хэдий хэлбэрийн хувьд төгс ч гэлээ, хэмжээний хувьд жижиг нүдээ нүүр будалтын тусламжтайгаар томруулахыг хүсвэл дараах 20 аргыг хэрэгжүүлээрэй.

1. Хөмсгөө засахаасаа өмнө, нүцгэн шаргал өнгийн харандаагаар зулгаахыг хүссэн хэсгүүдээ будаад үз. Энэ нь таныг хэмжээнээсээ хэтэрч зулгаахаас сэргийлэх болно.

2. Эхний ээлжинд сормуусныхаа зөвхөн үзүүр хэсгийг хөнгөн, дэрвийлгэж буд. Хэсэг хугацааны дараа, сормуусаа бүхэлд нь будна. Ингэхдээ сойзоо гадагш нь чиглүүлэхээ мартуузай.

3. Нүдийг том харагдуулахад хоёр өнг...

09:46 - 2014-12-05 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Тэнцэж босохын цагт

Бичсэн: ulaankaa


Уул нь өндөр ертөнцөд
Өвгөдөө шүтэж залбиръя

Ус нь тунгалаг хорвоод
Сэтгэлээ ариусган амьдаръя

Нар нь гийсэн замбуулинд
Эцэгийнхээ нэрийг нандигная

Намхан буурал ээждээ л
Нас нэмж явъя

Хөрс нь зөөлөн орчлонд
Хөл алдахгүй аяглая

Хүний өөрийн гэлтгүй
Сайныг санаж хүсэе

Тэнгэр нь цэлмэг дэлхийд
Тэнцэж босохын цагт
Тэр л үйлсийн буян
Өнөө хийгээд
Үр хойчийг минь ивээг ээ



...

17:26 - 2014-11-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Миний залуу нисэн ниссээр

Бичсэн: ulaankaa

 Мянга мянган цахлайн дундаас
Миний залуу нисэн ниссээр 
Бүргэд болон наддаа ирсэн 

Мянга мянган чулуун дундаас
Миний ханхүү тэмцэн тэмцсээр
Уул болон  намайгаа нөмөрлөсөн

Мянга мянган горхи дундаас
Миний баатар урсан урссаар
Далай болон надруу давалгаалсан

Мянга мянган зүрх дундаас
Миний хайр л намайг танин
Амьдрал болон сэтгэлийг хөглөсөн 

...

20:30 - 2014-11-23 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Залуу настайгаа хамт цааш гүйлээ

Бичсэн: ulaankaa


Олноос олон өдөр
Чиний тухай зүүдэлсэн 
Очоо ч үгүй ирээ ч үгүй
Хүлээлт л тэнд манантсан

Дахиж би зүүдэндээ
Тэр төрхийг харахгүй
Далай шиг тэр сэтгэлийг 
Чамруу урсгаад дууссан

Уучлал, халамжийг
Дахиж чамаас гуйхгүй гээд
Уруулаа улаанаар будаад
Үргэлж инээмсэглэхээр шийдсэн

Далд хийгээд мартсан
Даашинзаа гаргаад бэлдсэн
Дахиж чи намайг
Дэрвэгэр даашинзаа өмсөөд
Дэгэж гүйхийг минь л харна

Өөр хүн болгож
Өөрөөс минь намайг нууссан
Өлчирхөн зүрхэн дээр чинь
Өндөр өсгийтөөр товшлон бүжнэ

Хайр гуйхыг минь
Дахиж чи сонсохгүй
Хамгийн сайхан ирээдүйрүү
Чамгүйгээр би
Залуу настайгаа хамт
Цааш гүйлээ







...

11:21 - 2014-11-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil