life is forever

Ганц жил өнгөрөхөд

Бичсэн: ulaankaa

Тэнгэр хөхөрч
Газар харлахад
Хавар болно
Тэгээд би дараа нь
Намарын тухай дурсана
Газар цайрч
Тэнгэр дүлийрэхэд
Дахиад л өвөл болно
Ганц жил ард хоцорч
Би хүлээсээ тайлна

16:46 - 2015-01-25 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ганцаараа очиход хүрвэл...

Бичсэн: ulaankaa


Өртөнцийн төгсгөлд ганцаараа очиход хүрвэл
Ерөөсөө би чиний ширхэг үсийг л олж авна
Тэр ширхэг үсэнд
Болзоогүй өнгөрөөсөн өдөр бүрийн тоог
Буцаж зүрхэнд шингээд чамд хүрч чадаагүй үг бүрийн утгыг
Хайрлаж гэж итгээгүй бодол бүрийнхээ бурууг
Хагацаж чадахгүй гэж өөртөө л хашгирсан гуйлт бүрээ
Харах зүрх хүрээгүй хулчгар харц бүхнээ

Хунгийн цувааг буцаж иргэтэл уянгалж нэг шивнэнэ
Хурын үүлийг задарч асгартал цоргиж бас шивнэнэ
Эхлэл төгсгөл нь ижилхэн шат шиг амьдралынхаа
Үнэн бүхнийг үгүйлж чамайг иртэл дахиад нэг шивнэнэ
Элэг зүрхэндээ үсийг чинь үнэртэй чинь хамт шингээгээд сүүлчийн удаа шивнэнэ

http...

19:00 - 2015-01-09 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Тэрхэн нуувчинд

Бичсэн: ulaankaa
Балчирхан багахан насаа
Инээд хөөртэй нь
Эрх танхил зантайгаа
Чихрэнд зүрхээ өгдөг
Солонго шиг
Хөөрөх ааштай нь
Сэргэлэн дүрсгүй
Усны шаргиа шиг
Сонирхолтойгоо

Тэр намрын цэцэгстэй хамт
Навчин дунд нуугаад
Тэгээд хавар нь
Авах гэтэл
Тэрхэн миний
Нууц нуувчинд
Бороо ерөөсөө ороогүй



14:05 - 2015-01-08 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Цас инээж орсоор

Бичсэн: ulaankaa
Цав цагаан тэнгэрээс цав цагаан цас орж байна. Цас зүгээр л нэг цагаан өнгөтэй гэж бодож байна уу
Үгүй. Цас ягаан цэнхэр, улаан, ногоон янз бүрийн өнгөтэй. Цас үнэртэй бас чимээтэй. Тэр зөвхөн гишгэхээр чихран дуугардаг биш. Тэр тэнгэрээс бууж ирэхдээ, алган дээр бууж хайлахдаа, бас дээр дээрээсээ давхралдан нэгэн цөм болохдоо маш олон чимээ түгээдэг. Тэр дуулж бас уйлж ордог.
Өнөөдөр цас инээж орсон. Орцны хаалгаар гарахад өөдөөс бударсан цас зүрх сэтгэлийг минь илбэх мэт бороо шиг "асгарахдаа" намайг инээ гэж хэлсэн.
Хэн ч гишгээгүй цагаан ертөнц дээрээ зөвхөн өөрийнхөө мөрийг гаргаад эргэж х...

18:02 - 2014-12-29 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Тэрний амьдрал

Бичсэн: ulaankaa
     Цөөрмийн эрэг дээрх цав цагаан хөшигтэй ганц модон байшингийн тавцан дээрх сандал дээр өнгөрсөн амьдралаа эргэн дурсах шаардлагагүй нэгэн эмэгтэй талимааран сууна. Өвөр дээрх номон дээр нь цайж бууралтсан үс нь унахыг тэвчих тэвчээртэй болтлоо тэр амьдарсан..үргэлжилнэ

22:09 - 2014-12-21 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Энэ их анир чимээгүй

Бичсэн: ulaankaa


Энэ их анир чимээгүй.... юу ч үл сонсогдох, хэн ч надтай үл ярилцах нам гүм...Хэзээ эхэлсэн нь тодорхой боловч хэзээ дуусах нь мэдэгдэхгүй энэ их ганцаардал. Яагаад ганцаардлаас айдаггүйгээ, ганцаараа байхдаа эрх чөлөөтэй жаргалтай байдагаа, Одоо харин яагаад ганцаардлаас залхах болсноо өөрөө сайн мэднэ. Мэддэггүй байсан бол амар байхсан...нулимас дураараа урсаж, бодол дураараа асгарч, мөрөөдөл хүссэнээрээ дэлгэрч, өөрөө өөртэйгөө хангалттай ярилцаж, өөрөө өөрийгөө хангалттай шийтгэж, буруутгаж суудаг тэр цаг хугацаа бүрийг зөвхөн ганцаараа өнгөрөөж ганцаардлын хана хэрэмийг дэндүү бат бөх бос...

21:32 - 2014-12-21 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Улаан оймсны өдөр

Бичсэн: ulaankaa

     Өглөө ажилдаа явах замдаа гарцан дээр ногоон гэрлээ хүлээжээ зогсож байтал нэг "залуу ямар гоё оймстой юм бэ гэж ирээл" миний бор канттай улаан оймсыг шохоорхож гэнэ. Монгол зангаараа "өмднийхөө шурханагийг дараад л оймсоо гадуур нь гаргасан юм. Богино гуталтай л хүн байгаа биз. Хэзээ л та нар тэр дундаа бүр оймс анзаарч сонирхдог болчоов. Ороод  л далдалхаас" гэж бодоол зам гараад жирийв. Дөрвөн хананыхаа дунд ороод завсар зайгүй ажиллаад нөгөө оймс ч таг мартагдав.
     Гэтэл өдөр ажлын залуу "чи оймсоо зориуд гадуур нь гаргасан уу" гээл бас миний оймсны талаар сонирхов. Энэ удаа өрвөгө...

22:00 - 2014-12-12 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

нэг л өдрийн төлөө

Бичсэн: ulaankaa
 Ирээгүй нэг л өдрийн төлөө
Ирээд өнгөрсөн мянган өдрийг золиослоё

00:32 - 2014-12-12 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Даашинзны хормой дэрвүүлэхгүй

Бичсэн: ulaankaa

 Хамгийн гоё даашинзыг 
Аав минь надад
Өмсгөсөж бэлэглэсэн

Дахиж би хэзээ ч
Нүдээ анивчих чөлөөгүй
Тийм тансагханаар 
Даашинз эмэрч үзэхгүй

Дахиж би хэзээ ч
Тосгоны чулууг үсчүүлэн
Тийм цагаахнаар 
Дэгэж дэрвэж гүйхгүй

Дахиж би хэзээ ч
Алтан нөмрөг өмссөн мэт
Тийм эхэмсэгээр 
Даашинзны хормой дэрвүүлэхгүй 

22:04 - 2014-12-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Урт үс минь баяртай

Бичсэн: ulaankaa
 Нуруун дээр минь дарсан
Урт үс минь баяртай

Намар намрын навчисны чимээг
Надтай хамт сонсож
Хавар хаврын борооны үнэрт
Надтай хамт согтож

Баяр жаргалд минь баясан
Анхны цэцэгстэй зэрэгцэн ургаж
Зовлог гунигт минь дасаж
Сүүлчийн галт тэрэг шиг
Хамж аваад хадгалсан
Урт үс минь баяртай

Нулимсаараа чамайг
Сүүлчийн удаа услаад
Нууж чадахгүй гунигаа
Чамтай хамт хийсгэлээ 

...

21:52 - 2014-12-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil