| life is forever |
Хүн шувуу би15:08 - 2015-03-30 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЖинхэнэ хайр надаас гардаггүйХором, цаг, хугацаа, Жил жилийн газрын холд Чилийж одсон ч Жинхэнэ хайр Зүүдэнд иргэж ирдэг Нар, Сар Олон олон Олон удаа Дахин дахин Мандаж жаргасан ч Жинхэнэ хайр Зүрхэнд буцаж дэлбээлдэг Жинхэнэ хайр Түүнээс ирдэггүй Жинхэнэ хайр Надаас гардаггүй Жинхэнэ хайр Зүрхэнд нуугддаг Жинхэнэ хайр Зүүдэнд амьдардаг 17:57 - 2015-03-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЭР ХҮН ГЭЖ
Эр хүн гэж
Юу юм бэ гэж үү? Эр хүн гэдэг бол Эмэгтэйчүүдийн цөхрөл Эр хүн бол Миний хязгаар Тэд бол Сэтгэл нь хайламтгай төмөр Тэд бол Сэрэл нь асамтгай Ургамал Эрчүүд гэж Хэн юм бэ? гэж үү Эрчүүд бол Эмэгтэйчүүдийн зовлонд Хүрч чадаагүй Өөдөө шидсэн чулуу Эрчүүд бол Энэ орчлонд Эмтэрч боломгүй Хүн чулуу Эр хүн гэж Хэн байх ёстой юм? гэж үү Эр хүн бол Эмэгтэй хүний төлөө Ундраад татардаг Ус биш Эр хүн бол Эх хүний төлөө Ургаад хагдардаг Ургамал биш Эр хүн бол Хүүхэн хүний төлөө Урсаад хатдаг Нулимас биш Эр хүн бол Бүсгүй хүний төлөө Ууршаад дуусдаг Уур биш Эр хүн бол Дурласан эмийнхээ төлөө Уугаад агсардаг Сархад биш Эр хү... 23:30 - 2015-03-17 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБяцхан хонхчин
Бухимдал бачууралд нүдүүлсэн хэцүүхэн өдрийн чимээ чихнээс гарахгүй гэрийн зүг алхана. Замдаа харин орцны үүдэнд жингэнэн угтдаг тэр сайхан чимээг сонсож чадах болов уу гэж горьдоно.
Шаг шаг хийх тэр чимээ бол ая дуу, амраг сэтгэлийг үг, амьтаны дуу, цагны сэрүүлэгний хонх, сургуулийн хонх, сүмийн хонх аль нь ч биш. Тэр бол хоёр хөөрхөн хөлөөрөө хорвоог хамгийн гэгээлгээр товчлон гүйж буй бяцхан охины бойтогны хонхны чимээ. Нүдэн чинээ орцны жижүүрийн өрөөнөөс түүний хонхны чимээ, инээдний чимээ, аз жаргалын чимээ ямагт халин ундарч байр даяар түгдэг. Цахилгаан шатанд явж байхад... 23:04 - 2015-03-12 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБи ч хуурахгүй ертөнцЕртөнц хэмээх Ертөнцийн тухай Чи ч би ч дуулж хөгжөөж чадахгүй Ертөнц хэмээх ертөнц нь Чи ч би ч хуурч чадахгүй Туйлын үнэнт ЕРТӨНЦ ЮМ 02:48 - 2015-03-10 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБүх зүйл дууснаБүх зүйл дуусахад Би ч дуусна Чи ч дуусна Бидний дунд ямар үгс амьдарсаныг Тэр үгс цэцэг болж дэлгэрсэнийг Хэн ч мэдэж чадахгүй Бүх зүйл дуусахад Тэр цэцэг ч бас тасарна Бүх зүйл эхэлэхэд Газраас өндийсөн шигээ Газартаа шингэнэ Би ч мартана Чи ч мартана Бие биенээ мартахад Бүх зүйл дуусна 22:09 - 2015-03-05 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЛаа болон урссанЦарцуу лааны гол Дөл болон дөнгөж өндийхөд Чамд би дурласан гэж Өөрөө өөртөө итгүүлсэн Тэмцэж өндийсөн дөл Гэрэл гарган бадамлахад Тэнэмэл итгэлтэй тэр дурлал Тэнгэр өөд цоргиод жаргасан Алгандаа атгасан Аз эзээ үлээчихээд Алгуурхан бөхсөөр Лаа болон урссан 18:40 - 2015-02-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЭцэнхий цас
Миний хөл дор
Хүлцэнгүйгээр хайлах энэ цас Маргааш дахин орохгүй хагдрах Магадгүй сүүлчийн цас байх Сэтгэлийн мухарт хургачихаад Сэмээрхэн дотроос мэрэх Тэнэмэл мэт бас төрмөл Тэр нэг дурсамжийг Маргааш ирэхгүйгээр Одоогоороо дуусах Магадгүй сүүлчийн удаа будрах Энэ эцэнхий цастай хамт оршуулахсан 18:28 - 2015-02-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХугасалсан сархадтай хундагаНэг өглөө нүдээ нээхэд Нар биш сар мандсан байсан Нэрнээсээ бусдыг санахгүйгээр Би сарны тухай л дуулсан Олон хүн намайг Орчлонг танисангүй гэж шоолсон Орон доогуур минь шарлаж буй Хэдэн дэвтэр минь л Надтай хамт хөөрцөглөсөн Нэг л шөнө нүдээ нээхэд Сар биш нар мандсан байсан Нэг биш олон өдөр Тэнгэрийн өнгө өөрчлөгдөөгүй Хугасалсан сархадтай хундаганаас минь Эрвээхий гараад ниссэн Хуруун дээр минь буугаад Шар өнгөтэй болчихсон Үсэн дунд минь шигдчихээд Надаас элч эрсэн Үргэж нисэх цочроогүйгээр Үгэнд минь согтоод нисэхгүй байсан Ганцаардлыг минь ангижрааж Гурван хоног амьдарсан Ганихарсан нүдийг нь ха... 19:57 - 2015-02-09 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихНүцгэн биеэрээ би нулимас болон урссанУйлсан нүдээ чамд харуулахгүй гээд Нүдэн дээрээ нүд наагаад инээж очиход Чи анзаараагүй Тэр инээмсэгллээ улаанаар будаад Тэнгэрээс доохнуур нисээд дахин очиход Чи огт таниагүй Нисгэж чадсан биеэ тачаалаар бүрээд Нимгэхэн цагаан даашинзийг Мөрөндөө тохоод өмнө чинь хөлбөрхөд Чи бүр мартсан Санааны чинь мухарт шатаа үлдээчихээд Шалдан чигээрээ гараад явахад Чаргууцалдсаар чи тэр шатаар бууж ирсэн Уйлсан нүдээ чамаас нуухгүй гээд Улайрсан дурлалдаа самуурсан чиний өмнө Нүдийг минь анзаараагүй яг тэр эхлэл дээр Нүцгэн биеэрээ би нулимас болон урссан Чи чамайг санах Би чамайг мартах Чивчирсэн тэр мөчид Би жинхнээсэ... 18:20 - 2015-02-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |