life is forever

Заавал олж харах юм шүү

Бичсэн: ulaankaa
 
Хаврын хуйсгануур салхинд хуйларч явсаар жил бүр л модод аль хэдийн ногоороод дэлгэрчихсэн үед нь гэнэт олж хардаг.
Харин одоо л, энэ хавар л зайрмагтаж, царцсан зангаа тогтоож хүлж байгаад нахиалан гөлөглөхийг нь олж харах юм шүү.
 Дагтаршиж зовнисон бодлууд хаврын хавсаргатай хамт хийсэг. Нарт мөрөөдлүүд минь л харин навчистай хамт дэлгэрэг....

16:12 - 2015-05-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өнгөнөөс өөр үзэсгэлэнгүй

Бичсэн: ulaankaa
 
Шувуу болон чамруу нисэх гэхээр
Далавчинд минь
Хавтас нь нимгэрч салбарсан
Хачин дэггүй үгстэй
Дурсамж
Зүүгдчихээд 
Нисгэхгүй нь 

Загас болон чамруу сэлэх гэхээр
Загалмайг минь
Өнгөнөөс өөр үзэсгэлэнгүй
Өөрийн гэсэн үнэргүй
Усан ургамал 
Таглачихаад
Сэлүүлэхгүй нь 

Эрвээхий болон Чамруу очих гэхээр
Замыг минь
Хачин хартай бодол
Хаврын салхинд хийсээд
Хад чулуутай харшин
Гал болон түймэрдээд
Явуулахгүй нь

Адуу болон чамруу давхих гэхээр
Хүсэл, зүрхийг минь 
Хөлтэй минь хамт чөдөрлөсөн
Аргамжаатай нэг л төрх
Араас минь уяад
Давхиулахгүй нь ээ

...

15:18 - 2015-05-01 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Эргэлдэнэ

Бичсэн: ulaankaa
Ирэн 
Буцан
Ирэн 
Буцан
Эргэлдэнэ!

Дэнгийн эрвээхий шиг

Энэ амьдрал чинь 
Шатаж дуусдаг тоглоом биш

14:59 - 2015-05-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Шүршүүрийн хүйтэн ус хайрч, исгэсэн шарх хорсоход..

Бичсэн: ulaankaa
 
     Өөөрийгөө таньж мэдэхийн тулд хүнд ер нь хэдий хэмжээний цаг хугацаа хэрэгтэй юм бол. Хүнийг таньж мэдэхийг бодохын ч хэрэггүй юм байна. Мэдэх гэж бүр хичээх ч хэрэггүй. Яагаад гэвэл тэр хүн бол зөвхөн тэр л хүн. Тэр ч байтугай миний дотор байгаа, миний өөрийн мэдээгүй тэр нууц хүн бас л тэр л үл мэдэгдэх хүн. 

Хэн нэгэнд байгаа зан надад байхгүй гэж бодохын ч хэрэггүй аж. Тэр зан юугаар хэрхэн илрэх нь хамгийн сонин бас аймшигтай. Аймшигтай гэдэг нь бухимдал уур, цухал. 
Өөрийгөө таньхыг оролдов. Бас дүгнэхийг хичээв. Учир нь би гэдэг хүн чинь дотроо бөглөрөөд зүрх сэтгэлээ дүлийрүүлчихэж...

10:13 - 2015-04-30 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Чамтай хамт шатаж хонох...

Бичсэн: ulaankaa


 
Чамтай хамт шатаж, Бадамлаж хоносон тэр шөнө
Есөн давхар байшингийн хамгийн дээд давхарт би 
Цонхныхоо цаанаас гал болон дүрэлзэж
Өглөөний өнгийг хүлээн дутуу унтах болжморын биед
Өөрийн биеэ орхин  онгод болон шингэсэн

Чамтай хамт шатаж сэрсэн тэр өглөө
Бээрч хоноогүй миний онгодтой богширгоны жиргээг
Могой шиг гулсалдан
Зам дээр бөглөрөх моторт тэрэгний дуу ч дарж чадаагүй

Чамтай хамт шатаж хоносны маргааш 
Бие минь оюун санаагүй ажлын ширээний ард үхжиж
Харин тэр оюун санаа
Хаа сайгүй газар эрхсээр дуулан, дүүлэн нисэж байдаг

Чамтай хамт шатаж хонох бүрийд
Хэзээ ч сэмээргүй байдаг

ЗҮҮД минь
Чамтай хамт ...

13:21 - 2015-04-22 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Чи солонго бол

Бичсэн: ulaankaa
Хэрвээ чи солонго байсан бол
Уусан замхартал чинь 
Би чамайг
Нэг л удаа
Шуналтай ширтэнэ

Ерөөсөө л чи солонго бол

09:32 - 2015-04-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Дангинатал түгжсэн хаалганы цаана

Бичсэн: ulaankaa
 

ХЭН
Хэн над шиг 
Хөшгөө ч нээхгүйгээр гэрлээ ч асаахгүйгээр
Хөл нүцгэн тэгээд бас малгайгүйгээр лаагаа бариад
Бодол сэтгэлдээ уул ургуулаад бас цас оруулаад
Тэр уулаа ганцаараа... 
Цор ганцаарханаа 365 хоногт давж гарч чадах юм бэ
ХЭН Ч 
хэн ч чадахгүй

ХЭН
Хэн над шиг
Үүр цайхад, үдэш ирэхэд, үүрэглэх нойрондоо ч 
Өөртэйгөө зөвхөн өөртэйгөө ярьж
Дангинатал түгжсэн хаалганы цаана
Дурлалт залуугаа хүлээлгэчихээд
Дуу авиа ч, бөртийх гэрэл ч гаргахгүйгээр 
Зуун хоног зуун нэгэн шөнө хүлээлгэж чадах юм бэ
ХЭН Ч
Хэн ч чадахгүй 

ХЭН
Хэн над шиг
Ургаа мод, урсгал ус, дүлий чулууг 
Хүнээс илүүд үзчихээд 
Урсах нулимсаа ч, у...

16:06 - 2015-04-09 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Хүн байхаа болиод нар бол гэвэл

Бичсэн: ulaankaa
 
Өглөө бүр 
Цуцахаа мэдэхгүй 
Нарны цацраг зүсэн 
Нэгэн шувуу 
Өндрөөс өндөрт хөөрдөг

Намар яваад 
Хавар ирэхдээ
Намайг тэр 
Мартаагүй байдаг 

Нүдээ ерөөсөө аньдаггүй
Миний өмчилсөн 
Нарны зүг
Нүгэл хилэнцгүй далавчаараа тэр
Хайр зуран эргэлддэг 

Чиний л далавч шиг би яаж
Сэтгэлээ цуцашгүй хөглөх вэ
Чиний л ирж буцах зам шиг би яаж
Амьдралд арилашгүй зам гаргах вэ


Өглөө бүр цуцахаа мэдэхгүй нар мандана
Өглөө бүр үүрэглэхгүйгээр 
Нэгэн шувуу хөөрнө

Хүн байхаа болиод нар бол гэвэл
Хүн байхаа болиод шувуу бол гэвэл

Чиний л төлөө би
Урдуураа үүл нүүлгэхгүй
Чиний л төлөө би 
Үүлэнд хөөгдөн бороонд норохгүй

https://www.youtub...

09:25 - 2015-04-09 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Бөөрөнд чинь наалдахгүйгээс

Бичсэн: ulaankaa

 Оосор бүч жолоогүйдээ углуургадаад
Орчлон хорвоог зүрхээрээ хүүлэн
Хэн нэгний төлөө үхэх тийм дурлал
Одоо үед хэн нэгэнд байгаа болов уу

Байхгүй дээ байхгүй

Багтахгүй гэсэн сэтгэлдээ 
Мөнгөнөөс бусдыг өрчихөөд
Бараг л сарнаас зүүгдээд 
Чам дээр гүйгээд очихоор
Тийм л богширго шиг явдалаар 
Тэнэгхэн би чамд дурласан 

Тэглээ гээд би яасан юм 

Тэвнэ залгиад сэтгэлээ зүхэх бодолтой ч
Тэвэрч гацхан үнсээд зүрхээ сугалах халууралтай ч
Бөөрөнд чинь наалдахгүйгээс хойш
Чулуунд даруулахаар гуниглалтай ч 
Бүлээн биеэ хөргөлгүй 
Дөрөв дахь хавартайгаа учирав даа

Хэн нэгний төлөө үхэх
Ганцаардал, гансрал, солиорол надад ба...

14:29 - 2015-04-04 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хайр минь Хайрт минь

Бичсэн: ulaankaa
 

Тэр өдөр тэгээд л дуусаагүй
Тэр дурсамж тэндээс огт арилаагүй

Нэг удаа асгараад татраагүй бороо
Миний дээрээс ороод чиний биеэр урссан

Ирэх буцах өдрүүдэд 
Ууршиж огт арилаагүй
Эрмэг хүсэлд эзэмдүүлсэн
Миний чиний энхрий харц

Хайрлаад дуусаагүй
Хагдарч бүр арилаагүй
Хэзээд ч дэлгэрэхэд бэлэн
Хэнзэрч, зүрхэнд зүүрмэглэх
ХАЙР минь ХАЙРТ минь

Чамайгаа хүлээхэд
Түмэн хавар
Мянган намар ч багадмаар 



...

13:18 - 2015-04-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil