life is forever

Баахан баахан харамсав

Бичсэн: ulaankaa
 Амьдрал зогсож 
Би өөрөө мартагдсан 
Арав түүнээс ч илүү
Хэдэн өдөр өнгөрөв

Тархиа би  
Нэг бүрчлэн ухав
Таллаж тамлаад өнгөрүүлсэн
Цаг хугацаандаа харамсав

Аянга шиг гялбаад өнгөрсөн
Алтан мөнгөн өдрүүдийнхээ хойноос
Бэлэвсэрч үлдсэн бүсгүй шиг л
Баахан баахан харамсав

18:11 - 2013-06-25 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Бас тэр дургүй

Бичсэн: ulaankaa
Бороо бас цасыг цонхоор хараад...догдлоод...гэхдээ гарч чадахгүй халшраад...бас жаахан гуниглаад...өглөө нартай байхад нимгэн хувцастай гарсандаа жаахан харамсаад...жихүүцээд...ажлын чөлөөгөөр энэ дууг сонсоод...цаг зогссон юм шиг ийм нэг өдөр...гэхдээ бусад өдөрөөс шал өөр...тэр минь дэргэд ирсэн юм шиг...бас гоё өдөр...би ийм өдөрт дуртай. миний ийм өдөрт дуртайд хүмүүс бас тэр дургүй.
...

18:11 - 2013-05-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

бороо ороогүй

Бичсэн: ulaankaa

Чиний араас уйлж суухад
Хамтдаа урсах гэж бороо ороогүй

Чамайг санаад ганцаардаж суухад ч
Хань болох гэж бороо ороогүй

Хуйсганах салхинд алгадуулан

Хүнд алхаагаа чихаруулан алхахад ч

Чийглэж зөөлрүүлэх гэж бороо ерөөсөө ороогүй

 

Харин одоо

Чиний явсан мөрийг баллах гэж

Бороо орж байна

Чиний хэлсэн үгийн сэтгэлээс минь угаах гэж

Бороо орж байна

Чамтай болзсон өдрүүдийг

Сүүлийн удаа сануулах гэж

Бороо орж байна

 

Чиний сэтгэл яг энэ цас бас бороо шиг

Цагаан бас хар байсан

Чиний инээд

Чийг ханхалуулсан энэ өдөр шиг

Ялдамхан бас дурламаар байсан

Чиний үлдээсэн сэтгэл харин

Энэ цас бас бороо шиг

Маргааш гэхэд л а...

17:31 - 2013-05-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Бороо бас Цас

Бичсэн: ulaankaa

Нортол асгарсан бороо

Нойтон цасанд хувирна

Ертөнцөөс ангид хүн сэтгэлийн

Ердөө л нэгэн нуугдмал санаа

 

Цас орно

Бороо асгарна

Цас бороо орно

Цахир цагаан өдөр

 

Дээвэр болж хурсан үүл

Дээвэргүй дэлхийн

Хилэнцийг арилгах гэж

Дээрээс бороо цасаа урсгана

 

Бороо асгарна

Цас орно

Бороо цас холилдоно

Бараан саарал өдөр


16:10 - 2013-05-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Миний хайр

Бичсэн: ulaankaa
 Миний хайр
Ойрхон мөртлөө хол

Миний хайр
Нууцхан  мөртлөө дэндүү ил

Миний хайр 
Жинхэнэ мөртлөө шал худлаа

Миний хайр
Дүүрэн мөртлөө бас л хоосон

Миний хайр 
Дуугүй мөртлөө дэндүү чанга

Миний хайр
Дундаршгүй мөртлөө итгэж боломгүй


Миний хайр
Жаргалтай боловч зовлонгоор дүүрэн

Миний хайр 
Эзэрхий боловч үнэхээр хулчгар

Миний хайр 
Гэрэлтэй мөртлөө харанхуй

Миний хайр 
Гэгээн боловч гэмтэй

Миний хайр 
Гэнэхэн боловч айдас хүрмээр

Миний хайр
Ирсэн боловч буцаагүй

Миний хайр
Эхлэлтэй боловч төгсгөлгүй

Миний хайр 
Алдаагүй боловч оноогүй

Миний хайр
Сохорсон боловч үхээгүй

Миний хайр
Минийх боловч чинийх биш

Миний хайр
Чинийх бо...

19:06 - 2013-05-20 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Одоо болтол надаас яваагүй

Бичсэн: ulaankaa
 Тэр бороо
Тээр жил
Эндээс явсан
     Одоо болтол
     Эргэж ирээгүй

Тэр цас
Бас л тээр жил 
Эндээс явсан
Бас л 
Одоо болтол
Эргэж ирээгүй

     Энэ гуниг
     Тээр жил
     Над дээр ирсэн
     Одоо болтол
     Буцаж яваагүй

Энэ ганцаардал
Тээр жил
Надад дурласан
Одоо болтол
Намайг мартаагүй

     Тээр жил би
     Ийм л байсан мэт
     Одоо яг л 
     Тээр жил шиг



...

14:18 - 2013-05-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Feeling hurt

Бичсэн: ulaankaa
 Сэтгэл өвтгөсөн өдөр байлаа. Яг одоо л хэн нэгэн зөвхөн намайг сонсоосой гэж маш их хүсэж байна. Сэтгэлээ онгойтол уйлмаар ч юм шиг. мэдэхгүй ээ. Ямар ч байсан сэтгэл өвдөөд байгааг л маш сайн мэдэрч байна. Хачин их гунигтай болчихлоо. Өөрөө өөрийгөө дээгүүрт бодох ямар ч сэжүүр олдсонгүй. Мэдэрч байгаа. Би өөрийгөө маш их ганцаардлам хүн гэдгээ цаг хугацаа өнгөрөх тусам маш их мэдэрч байгаа. Сэтгэлдээ маш том цоожтой. тэр нь бүр зэвэрчихсэн. санаандгүйгээр биш санаатайгаар түлхүүрийг нь гээчихсэн. Түлхүүрээ хаана хаяснаа мэдэж байгаа ч олохыг хүсэхгүй байгаа. хэн нэгэн олчихоод намайг эрж ол...

20:16 - 2013-05-17 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Үнэн амьдар

Бичсэн: ulaankaa
Өчигдөр бүхэн маргаашийн чинь тухай өгүүлэх учраас өдөр бүр үнэн амьдар

12:02 - 2013-05-12 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

?

Бичсэн: ulaankaa
Асуулт асуулт асуулт

Түм буман асуулт

Тэнгэрийн оддоос их

Толгой өвдмөөр асуултууд

   Өөрөө би хариулт

   Өмнө чинь зогсож байна

   Ганцхан надаас л битгий асуу

   Гараараа тархийг минь ч бүү цоол

15:56 - 2013-05-09 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Баярлав

Бичсэн: ulaankaa
Өглөө сэрээд бороо шиврэх чимээг сонсоод баярлав. Бяцхан дүү маань сэрээд намайг харан инээхэд нь баярлав. Гэрээсээ гараад чийг үнэртэхийг мэдрээд баярлав. Зам хөндлөн гархад явган зорчигчидод зам тавьж өгөх жолоочид баярлав. нэг жаахан хүү холоос надруу харж алхсаар ирээд "эгчээ автобусны 400 төгрөг өгөөч" гээд их л гунигтай харцтай гуйхад нь халаасанд бэлэн байгаа 500 төгрөгөө өгөөд баярлалаа гэж хэлхэд нь баярлав. тэр хүү инээгээгүй ч гэсэн сэтгэлийх нь уйтгар жаахан ч гэсэн угаагдсан байх. Ажилдаа орж ирээд ажлын цагаас өмнө үүнийг бичих цаг байгаад баярлав. 
чийг үнэртээд л шувуу жиргээд с...

08:56 - 2013-05-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil