| life is forever |
“Харанга”-ын ЛХАГВАСҮРЭН-д
“Харанга”-ын ЛХАГВАСҮРЭН-д
Уул уулын оргил Элгэн дор минь Ус усны мандал Элгэн дор минь Зөрөг зөргөөр харгуй Элгэн дор минь Сүрэг сүргээр адуу Элгэн дор минь Зандан хүрэн толгод Элгэн дор минь Загийн шугуйт говь Элгэн дор минь Цуурай зулрах халил Элгэн дор минь Цуутай дорнын тал Элгэн дор минь Дагшин ариун газар Элгэн дор минь Даль жигүүрт бие минь ТЭНГЭРИЙН ДУНД. Яруу найрагч Цээнзэнгийн ГАЛБАДРАХ ... 14:36 - 2016-06-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихТархиа тэврээдӨлмийгөөрөө шонгийн утсан дээр бүжиж Өчнөөн нүдийг баясгадаг хэмээн огоорч ...Үнэндээ тэр амьдрал гэнэ Өөрийн минь нэртэй зам гэнэ Тэнгэррүү ургасан тэр замаар Тархиа тэврээд өгсөж явна 14:24 - 2016-05-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихАаваа наана чинь...Ааваа наана чинь цас ордог уу Аль эсвэл алимны мод ургадаг уу Ар араасаа одсон Амьдралын андуудтайгаа Аяга тагш сархад хүртэн хүүрнэх Бороотой өдрүүд тохиодог уу Ааваа наана чинь Олон хүн оршино уу Алс нь би Амьдралаа дуусгачихаад Араас чинь очоод Гараас чинь хөтөлж болох уу Ааваа наана чинь Гол мөрөн урсдаг уу Авснаасаа ангижраад Хөвж чөлөөлөгддөг үү Нар ямар өнгөтэй манддаг вэ Сарны туяа хэрхэн тусдаг вэ Ааваа наана чинь Дуу дуулж, шүлэг бичиж болдог уу Амраг хайрын сэтгэл амьдардаг уу Хээгүй тэнгэр гэж байдаг уу Хязгааргүй олноор шувууд нисэлддэг үү Ааваа наана чинь Би очиж болох уу Ахиад охин чинь биш Аав нь ... 11:21 - 2016-05-19 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихХамт урсанаЧимээгүйн дундаас чи гарч ирнэ Чин сэтгэлийг надаас шалгаана Чийгтэй байсан ч асаж би чадна Чихээ таглаад хоёулаа хамт урсана Урсаж дуусах хүртэлээ Уйтгар гуниг ганцаардлыг Хамтдаа шатааж дуусгана 19:24 - 2016-05-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихУртаас урт аялалд явнаҮл мэдэх газарруу Үлдээгээд нисчихсэн хүмүүс Тэнд очоод Хоорондоо уулзаад... Тэгээд бас намайг Хүлээж байгаа гэж итгээд Уртаас урт аялалд Үүрд явна даа гэж боддог 16:35 - 2016-05-14 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихТэр бүсгүйн тухайЯагаад үргэлж гунигладгийн чинь талаар Гуниглахаараа илүү үзэсгэлэнтэй болдогийн чинь талаар Инээд чинь яагаад ийм хол байдгийн тухай Инээхээрээ ихэмсэг хийгээд Илүү нууцлаг болдогийн чинь талаар Зүүдлээд сэрэхээрээ яагаад тийм баяртай болдгийн чинь талаар Зүүдэлсэн тэр зүүдээ ярих Яагаад тийм дургүйн чинь талаар Тэнгэрээс дээр амьдрал бий гэж Тэнд хэн нэгэн чамд зориулж Төгөлдөр хуур эгшиглүүлдэг гэж Үдэш бүр надад итгүүлдэгийн чинь тухай Үүргэвчээ үүрээд тийшээ явахдаа Намайг хэзээ ч дагуулж явдаггүйн чинь тухай Ганцаардалтай яагаад сүүлэрдэгийн чинь тухай Ганцаардхаараа яагаад Аз жаргалтай болдогийн чин... 10:20 - 2016-04-30 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихСанах вий гэхээсГанцаардалтай Гараа барилцсан чигээрээ Ганц шөнө Сүүлчийн удаа Хамт хоночихоод л... Маргааш...маргааш... Маргааш магадгүй санах вий гэхээс л... 11:19 - 2016-04-19 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихСуурингийн минь ангирНүдээ анив... Чихнээ нэгэн сонсголонт чимээ түгэх нь чимээ амирлангуй хийгээд зүрх уясан хайлмаар... Тэр чимэгт дуун ангирын хүүрнэл ахуй. Зүүн урд булгийн дээгүүр зүс танил ангир шувууд ээрэлдэх нь энгүй сайхан нутагт минь энх улирал ирсэний хэлэмж. Алаг уултай сууринд минь ангир шувууд нутагшаа даа Нүдээ анив...Аглаг бяцхан суманд минь Ангир шувууд дуулна.., Нутагаа эргэ гэж зүүдлэн гунганана, Нулимсаан хатаа гэж зөөллөн ганганана. ...11:12 - 2016-04-19 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБи өөрийхөөрөө байх эрхтэйБи өөрийхөөрөө байх эрхтэй. Чихэндээ чихэвч зүүгээд зөвхөн өөрийнхөө аяаар дуу дуулах, хэнтэй ч ярихгүй урдах ажлаа хийж суух, Хаашаа ч юм хэнд ч хэлэхгүйгээр ганцаараа явж, хүссэн хүнтэйгээ хэнээс ч айхгүйгээр уулзах, дурлаж дэггүйтэж, хайрлаж шаналах, залхмаар утасны дуудлагыг авахгүй байх, өөрийхөөрөө сэтгэх, шинэ ажил хийх, хүссэн киногоо үзэх, нүцгэн хүүхний зураг үзэх, утсандаа дуртай зүйлсээ татаж, уйтгартай гунигтай дуу сонсож гудамжаар удаан алхах, хэтэрхий өргөн өмдөндөө огт түүртэйхгүйгээр өөртөө итгэлтэй уушийн газар суух, Оюунлаг нэгэнтэй уулзаж оюун ухаанаа алдатлаа архи уух, гэр... 10:10 - 2016-04-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЧиний мянган замЧи намайг Үл үзэгдэх манан гэнэм Би чамайг Хур хураасан бороо гэнэм Чи өөрөө мянган төрлийн Замтай Тэр замаараа Гал асаан Түймрийн оч шиг Цахилан өнгөрдөг гэдгээ мэддэггүй Би өөрөө зуун төрлийн Аягтай Тар аягаараа Ус ундарган Уулын гол шиг Урсаад өнгөрдөг гэдгээ мэддэг Чиний мянган замаар би Зуун аашаа үүрсээр гэтэлнэ 11:37 - 2016-04-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |