| life is forever |
Айж сандарна...Аль эвсэл тоохгүйМянган давхар байшингийн Мянга дахь давхарын дээвэр дээр Хөлөө унжуулан суугаад би Хөх чүдэнзээр тамхиа асаан Хөц тарианы талх иднэ Шавьж шиг харагдах машин Жаран хөлт шиг харагдах зам Цох шиг харагдах нэг давхар байшин Ор тас харагдахгүй хүмүүс Амьд хүмүүс намайг Онож харж чадвал Амиа хорлох нь гэж Айж сандарна Аль эвсэл тоохгүй Шувууд хүртэл Надаас дээш хөөрөхөд Зүрх нь дийлэхгүй Шунал хүсэлт хүний амьдрал л Яг хажууд надтай хамт байна Мянган давхар байшингийн Мянга дахь давхарын дээвэр дээр би Миний гэсэн бүхнээ аваад Талхны үүрмэг шиг хийсээр Тамхины утаа шиг сарнихаар... ... 12:23 - 2016-03-25 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихДУУ ЧИ...мэдэхгүй юмныхаа төлөө битгий дуугарч бай Кихот ноён жүжиг, Кихот ноёны үгсээс.., Гэтэл би аль ч замаар яваагүй. Шударга үнэний төлөө л явж байна..," 10:16 - 2016-03-14 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихАмьдрал өөд мацавИрээдүйгээс би төрөөд Өчигдөррүү мөлхөж явав Энэ хол зайд надад Нэжгээд гутал олдов Өвдөгнөөсөө дараагийн зуун дахь Нялх өвсний үрийг би гөвөөд Өндийж босоод Хөл дээрээ алхав Ирээдүйгээс өчигдөр хүртэл Эрин зуун байдгийг би мэдрэв Өчигдөрөөс би төрөөд Өнөөдөррүү алхаж явав Энэ хол зайд надад Элээж дуусамгүй ганцаардал олдов Гуталнаасаа энэ зуун дахь Гундаж эвэршсэн сэтгэлийг би унагаад Олсон ганцаардлаа туучаад Амьдрал өөд мацав Өнөөдрөөс өчигдөр хүртэл Өвгөрч өтлөх төдий цаг хугацаа байдгийг би мэдрэв ... 20:21 - 2016-03-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЗөвлөөч нададҮнэн худалын дэнсэн дээр зогсном... Аль нь үнэн, юу нь худал бол...би хаашаа холбирох вэ...Үнэн хэмээдэг хуурагчдыг дагах уу.., худал гэж итгүүлэгчдийг дагах уу.., аль эсвэл зөвхөн нүдээ аниад зүрх сэтгэлээ дагах уу. Сонголт хийх хэрэгтэй юу, аль эсвэл зөнд нь орхиод зөвхөн өөрийн л гэсэн замаа дагах уу Та юу гэж зөвлөх вэ 12:45 - 2016-03-07 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихЯАЖ ЧАМ ШИГСар... далайд туссан сарны тусгал...саранд тохиосон одны мөчлөг... ...Хэлбэргүй бас галбиргүй...гэгээхэн бас тунгалаг...худал хуурмаг үгүй. ...Яаж сар чам шиг тас харанхуйг нэвтлэн тусаж гийх гэгээн сэтгэл дунд орших вэ... Яаж далай чам шиг дэлхийн тэнхлэг дээр үнэнээр цалгин, цадиггүйгээр давалгаалах вэ... Яаж од чам шиг бачим үгүй уудам хязгааргүйгээр мөнхөд гялалзах вэ...! ..яаж... ... 11:03 - 2016-03-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихДалай болноЧи намайг яв гэвэл би Давалгаа болон далайд уусна Чи намайг хайрла гэвэл би Далай мэт уужим сэтгэл болно Чи надад ирээч гэвэл Далайн чанадаас цахлай болон нисэж очино Чиний төлөө би далай болно Чимээгүй чанадаас нь мандах Саран болон гийнэ 10:54 - 2016-03-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЧИНИЙ ЧИМЭЭНДЧиний дуу чимээнээс Чиний сүр хүчээс Чиний энэрэнгүй уужим ажин түжингээс Чиний эрхшээлгүй хүчит давалгаанаас Аяглал сэтгэл хөдлөлийг Аз жаргал өчүүхэн хоосноос эхлэлтэйг Амирлангуй хайр Хүсэл тачаалыг Аяа бас өөрийнхөө тухай үнэн мөнийг олж мэдрэв би 2016,02,23, Номхон далайн эрэг. 12:25 - 2016-02-25 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихАлсран одох тусамНамрын өдрүүд Над дээр ирж буцах тоо олширох тусам Намхан болсон ижий минь Үрчлээндээ ундууцах тусам Нар өвлөөс зуны хооронд Илч гэрлээ уртасгаж бас богиносгох тусам Надаас зарим хүмүүс холдож Зарим хүмүүс танил болох тусам Зулай гишгэсэн ах нарын минь Үс нь халцарах тусам Зураггүй будаггүй сэтгэлүүд Алсран одох тусам Үүрийн таван цагт Утсанд ирдэг байсан Уртаас урт Санаж бэтгэрсэн зурвас Ховордох тусам Удмаа биднээр хэлхээд Улаан дөл болон харвасан Өвгөд эмгэдийн тухай Үр хойчдоо Үлгэр мэт хүүрнэх тэр мөч ойртох тусам Бодол бүхэн нэг л учирт зангилагдан чангарч Нулимас холдож, дотогшоогоо илүү чийгшиж... 18:46 - 2016-02-04 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБууз, Хуушуур идэхдээ боловсролын талаар бүү март Намраас намрын хооронд манай улсад хамгийн их тохиодог зүйл бол баярууд. Чингис хааны төрсөн өдөр, Шинэ жил, Цагаан сар, Валентин, Эмэгтэйчүүдийн баяр, Цэргийн баяр, Хүүхэдийн баяр, Наадам, за тэгээд хувь хүн бүрийн хийгээд тэдний дотны хүмүүсийн төрсөн өдөр, өөр бусад тэмдэглэлт ой гээд л. 14:48 - 2016-02-04 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХүн байгаад яах юмДурсамж бүхэн Нүгэл болдог юм бол Дурлал бүхэн алдаа Болдог юм бол Зуурч хольсон Олон өнгийн Будаг шиг орчлонд Хүн байгаад яах юм Зүрх суулгуулсан Төмөр биш дээ ямар 17:24 - 2016-02-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |