life is forever

Хэн нэгний хоосон сэтгэлд орж суучихаад

Бичсэн: ulaankaa


Хирчлээсгүй цэнхэр тэнгэртХаанаас ч юм хар үүл гарч ирэхэд
Жин ажиллуулдаг өвөөгийн урдуурЖижигхэн хөлнүүд гуйван гарахад
Жилдээ гуравхан хардаг тэр царайМиний төрхтэй ижил гунигтай болсон байхад
Болжморуудад буух сөөг олдохгүйШонгийн утсан дээр дайвалзахад
Борогдуу амьдралтай чБүтэн инээмсэглэлтэй хижээл эмэгтэйСуга таягандаа зовлогоо шингээн Салхи шиг уухилсаар зам хөндлөн гарахад

Хий хоосонтой нөхөцсөнХООСОН гэдгээ мэдрэв...Хэн нэгний хуурамч сэтгэлд орж суучихаад


...

20:31 - 2016-07-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Инээх шалтаг ихтэй

Бичсэн: ulaankaa
  
  Амьдрал сайхан, инээх шалтаг ихтэй, уйлж баярлах шалтаг бас ихтэй. Цэв цэнхэр тэнгэр, Цав цагаан үүл, нов ногоон мод.

Заримдаа аянга шиг аашиндаа цохиулж навс унана, харин заримдаа солонго шиг залуу насандаа хөөрч хөвнө.  Дурлах гэж яарна, дурласан хойноо гуниглах гэж цаг гаргана. Цав цагаан сарны цаана ув улаан нар мандах гээд зэхэж буйг санаад эргээд сэтгэлээ эдгээнэ. Мартаж байхад дурлал эргээд ирнэ, маргааш гэж боломж олгохгүйгээр дурлаагүй байсан тэр өнгөрсөнд нь үлдээнэ.

Харин хайрлахаас айна, айдсаа хамгийн их хүснэ. Хүсэл биелчихвэл эцсийн зогсоол мэт санагдана. Хүүхэд шиг мөрөөдө...

11:36 - 2016-07-04 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Алга болохсон

Бичсэн: ulaankaa

Зэрэглээн дунд
Саринан арилахсан

Зээрийн сүрэг шиг
Цахилан одохсон

Зүүдэн дунд
Уусан замхрахсан

Зүрх сэтгэлээ
Үйрмэглэн үгүйрэхсэн

23:45 - 2016-06-27 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

"Сонго Уйл"-д чөдөрлөгдсөн Сонголт

Бичсэн: ulaankaa

     Хамт сурдаг байсан гадаад найз маань асууж байна. Танай улсад зун болоод дулаараад гоё байна уу гэж. Учир нь хамгийн сүүлд мэнд мэдэлцэхдээ би үргэлж л хүйтэн, цаг агаар муу байгаа тухай бичжээ. Ууланд явсан, цэцэг навчин дундах зургийг маань хараад зун болж дулаарч сайхан байгааг харжээ. Би ч үзэсгэлэнт сайхан эх оронд минь үүрийн гэгээ шиг зун айлчилж, бороо хэрхэн асгарч орж байгаа тухай, Хөхөө хэрхэн уянгалаар донгодож, өглөөний тунгалаг нарнаар болжмор хэрхэн жаргалтайгаар жиргэж байгаа тухай, цэцэгтэй даашинз, өндөр өсгийтөөр гоёод, болзоонд явж, найз охидтойгоо хамт хэрхэн хөгжилдө...

14:59 - 2016-06-24 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Миний ертөмц

Бичсэн: ulaankaa
 
     
     Сургуульд орж уншиж сурч, байгалийн шинжлэлийн хичээл үзэх хүртэлээ манай сумын "Нарийны гол"-ын ус урссаар байгаад тэнгэрийн хаяанд тулаад эргээд бороо болж ордог, газарыг ухаад байхаар тэнгэр гараад ирнэ. Тэгээд л тэнгэрт хүрч болно, бас сумын төвийн урд талын өндөр улаан уулны цаана л нар, солонго хоёр орчихоод нэг нь шөнө дууссаны дараа, нөгөөх нь бороо орсны дараа гарч ирдэг гэж бодож итгэж явав. Гэтэл оддоо юунд итгэхээ больсон байна. өөрөө ч анзаараагүй....

     Яацарчихсан ч тархитай амьтан гэхээрээ тийм юм төсөөлөөд явдаг байсын

...

22:13 - 2016-06-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Жинхэнэ хүн болохоор

Бичсэн: ulaankaa
 

Цэнхэр морио хөлөглөөд
Холын эрэлд гарахдааа
Би зун байсан

Цэцэгтэй замаар явсаар
Зүгээ алдан төөрч
Би намар болсон

Навчис эргэлдэж шуурсаар
Намраас өвөл болгон хөлдөөсөн

Нарны зүг шогшсоор 
Намайг хавар болгон гэсгээсэн

Цэнхэр морь 
Зүс нь хувираад
Зүймэл дөрвөн өнгөтэй болчихож

Цээж нүцгэн би
Зүрхээ гээгээд
Зүглэсэн  эрэлийнхээ эхэнд ирчихэж 

Цэнхэр морьноосоо буугаад
Зун намар өвөл хавар биш
Жинхэнэ хүн болохоор
Зүрхээ эрэн ганцаар алхав

Цэнхэр морь минь харин 
Бороо болон шиврээд...








...

19:04 - 2016-06-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Дэлхийг тээсэн сумын наадам

Бичсэн: ulaankaa
 
Хүчит бөхчүүдийн хөлөөр чулуу займчин бяр хангагдаж
Хурдхан түрүүлэхийн хүслэнд унаач жаалууд нойргүйдэж 
Морьдынхоо уяа сойлгоор ухаан ноцоосон уяачид
Монгол төрийн наадамдаа хусуураа зэхэн тамхи нэрнэ
 

Бадамлах зулын гол шиг шунхан улаан наран
Манай бумбан сумын зулайг угаан мандахад 
Хөхүүрийн бүлүүр мэт хурдан морьдын төвөргөөн 
Хүүхэд насны минь наадмын өглөөг сэрээдэгсэн
 

Аавын шинэ дээлэнд ээжийн хайр шингэж
Ах нарын савхин гутланд залуугийн омогшил жийгдэж 
Эгч бид хоёр наадмын хуушууранд яарсаар 
Эрх бага насны минь сумын наадам эхэлдэгсэн 



Наамдын талбайгаас хальж түмний манлай эгшиглэхэд
Манай ...

22:06 - 2016-06-11 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Сонин бороо

Бичсэн: ulaankaa
 
Хүсэл гэдэг олон зан нь буцалсан 18 настай охин шиг шарваганах юм. Түрүүхэн борооноос зугатан байж гүйж орж ирчихээд одоо болохоор цонхны цаагуур урсаад байгаад нь атаархаад, гарч гүймээр, норж зогсмоор, сөрж алхмаар, гиюүрмээр санагдаад. 
Нойр бас адил хулжин одож. 
Олон өдөр мянга мянган цаг, сая сая секунтын дараа түүнийг машины  зогсоолоос угааж одчихоод одоо болохоор сүнсийг нь зөөж авч ирж байгаа юм шиг тийм сонин бороо. 


...

21:46 - 2016-06-08 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Бие тэнд унтаж байгаа

Бичсэн: ulaankaa

 Бие минь тэнд

Унтаж байгаа
Би энд
Нисэж яваа

Ор хөнжилдөө
Ой ухаан багтсангүйд
Оройгүй эрхсээр
Дүүлэн явна би

Зөгийн үүрэн дунд
Тоглож сууна би
Зүүднээс салгаж
Бүү цочоо

А.Б/16.06.08-01:01am

20:03 - 2016-06-08 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Нүл горьдлого

Бичсэн: ulaankaa

Амьдрал бол нүл горьдлого дээр оршиж байна ш дээ.

Халуун ус ирчих болов уу, юнителийн 5 байрнаас нь нэг нь таарчих болов уу, нөат ийн баримтаас нь хэдэн төгрөг хожчих болов уу, Ганаа ах маань яг түүн шиг-д нэг түрүүлчих болов уу, тэтгэвэр гэнэт нэмэгдсэн шиг цалин гэнэт нэмэгдчих болов уу, сонгуульд гайгүй ганц хүн ялдаг болов уу, сонгуулиар хэдэн төгрөг олдох болов уу, юмыг яаж мэдхэв сонгуульд өрсөлдөх өдөр тохиох юм биш байгаа энэ тэр гээл..,...

20:01 - 2016-06-08 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil