| life is forever |
Чи миньАраас тань тулах Багана нь Амьдралд минь гийх 19:45 - 2016-09-24 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихТэнгэр дүлийрчБороо намар хоёр Сүүлчийн болзоондоо бүжиж Өдрийн алсад анхны цас Энэ гэмээнэ намар юм Навч нялхаараа сэрсээр 18:48 - 2016-09-24 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХаврын тухай дуу аялж өгнөСүүлчийн амьсгалаа хурааж буй навчис Шүхрэн дор минь надтай хамт гуниглана Анхны цаснаар би тэднийг үдэхдээ 09:01 - 2016-09-05 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЧи туулж үл чаднаЗавьтай байгаад ч Хичнээн хэмжээгээр Завиа томсгоод ч Чи миний Зүрх сэтгэл, Хүсэл тэмүүлэл дундуур Туулж үл барна Чи миний Хүлээлтийг хязгаарлаж Дур хүслийг унтрааж Үл чадна Миний төсөөлөл дунд уусаж Миний гунигийн өнгийг ялгаж Хэзээ ч чадахгүй Уйлдаггүй гэж бодсоноороо Уучилдаггүй гэж итгэснээрээ Дурлаагүй гэж гомдоллосноороо Хайрлаагүй гэж эвлэрсэнээсээ өөр Ямар ч замыг чи олохгүй Яг л анхных шигээ.... Чи миний сэтгэлийн гүнрүү Сэлүүрдэн тэмцэж орж чадахгүй... ... 11:13 - 2016-09-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЧөтгөрт эзэмдүүлсэн
Өдөр бүр үс минь ургаж Улирал бүр модны өнгө өөрчлөгдөж Өглөө бүрээр нарны тусгал наашилж цаашилна Гэвч зүрх л нэгэн хэмээр Гэрт үүрэглэх алаг муур шиг Залхуутай цохилно Гашуун дарсанд согтсон Тархи харин Хачин сонин мөрөөдлүүдийг Цаг үргэлж тэнүүчлүүлнэ Яг л цагийн хамгийн урт зүү шиг
Алга болсон өрөөсөн ээмэг Алганд үлдсэн нөгөө ээмэг шиг Чөлөөтэй хашгирах Чөтгөрт эзэмдүүлсэн Зүрх, тархи хоёр минь ...18:39 - 2016-08-25 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихУйтгарт үдшээрУйтгарт үдшийн мэнд хүргэе. Тэнгэрт наргүй сэтгэлд ханьгүй нам гүм үдшээр,,. Хэний ч хөлийн чимээгүй, юуны ч хүлээлтийн мөргүй. Цонхон дээрх цэцэгс минь ургах, эсвэл үхэх чимээ нь сонсогдохоор тийм нам гүм. Комьпютерийн гараа тачигнуулах тэр мөч хүртэл үггүй хоосон. Өдрөөр дайны талбар шиг ажил дээрээ, үдшээр эгээтэй л оршуулгын газар мэт гэртээ бүгэх нь нэгэн ёс мэт. Гадаа борооны чимээ нэмж түрэв. Орох бүртээ сэтгэлээс минь юуг ч юм арилгаж, бас юуг ч юм гуниг болгон авч ирнэ. Хэт баярлах хийгээд хэт гуниглахын хооронд юу байнам бэ. Зөвхөн залуу нас уу, эсвэл хэнд ч хэлдэггүй зорилго маань... 21:12 - 2016-08-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЗүрхтэйНаран мандах шиг харц Намайг хүлчихсэн Зүрхтэй гэдгээ мэдэрч Зүү шиг шивж Сэтгэл догдолсон 11:17 - 2016-08-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихГүн саарал шөнийн дундНойтон сормостой тэнгэр дор Гүн саарал шөнийн дунд Оддыг үүлэн хөшиг хаачихсан Онгорхой цонхоор салхи хаяахан сэнгэнэх... Өчигдөрхөн гэрлээр наадсан дэнгийн эрвээхийд Өнөөдөр нэг ч үгүй нь уйтгартай Уншиж буй ном маань 301 дахь хуудасгүйгээр Уйлмаар гуниглалгүйгээр төгсөж байгаа нь Бас л уйтгартай Өтгөн кофены үнэр Өглөөг ирүүлж Өвгөн хотын чимээ Үдшийг сануулж Мотоциклын дуу Нойрноос сэрээж Модон ширээн дээрх лаа л Юуг ч юм гэрэлтүүлнэ Тас хар шөнийн дунд Тамхи шиг уугчин суугаад би... ... 00:16 - 2016-07-10 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЗун шиг чи өвөл шиг биЧи бид нэг замтай гэж бодсон Цэцэгтэй зам байгаадаа гэж мөрөөдсөн Замын дундаас бартаатай болж эхэлсэн Зун шиг чи өвөл шиг би Чиний замаар явж үзэхэд Хуучин модод гүүрний Ширхэг банз шиг нарийхан Хугарч үүрэх вий гэсэндээ Урагш дахин нэг ч алхалгүй буцсан Чи бид хоёр замтай Цэцэг шиг чи мөс шиг би 23:34 - 2016-07-09 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихТэртээгээс бороо цайрнаТэнгэрээр дүүрэн Цагаан тэмээд бэлчих шиг Тэртээгээс бороо цайрна.. Тольны тусгал шиг Ижилхэн өдрүүдэд ээрэгдээд Толгойгоо хэнд зээлдүүлсэнээ санахгүй нь 11:21 - 2016-07-07 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |