life is forever

Таньдаг болохгүй

Бичсэн: ulaankaa

Би чамайг
Таньдаг болохгүй
Би чамайг бас
Таньдаггүй болохгүй

Чи намайг
Би чамайг
Төгс мэддэг болчихвол

Там диваажин хоёр
Чи биднээр дутна

22:45 - 2015-07-21 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Миний ертөнцийн эхлэл

Бичсэн: ulaankaa
     Зарим нэг 80-аас өмнөх оныхон намайг дээр үеийн (тухайн үеийн) үйл явдал дурсамж түүхийг үе тэнгийн, үзэж харж мэдэрсэн юм шиг их сайн мэдэх юм гэж хэлдэг.
     Аргагүй шүү дээ. Бичиг үсэг тайлагдсан үеэсээ аав ээжийн хураасан хөрөнгө болох Социализмын үеэс эхлээд Ардчиллын үе дамнасан номын шкаб, улаан авдар дүүрэн номыг "ноолж тонгочуулж" өссөн юм чинь.Манай гэрийн номын шкабнаас л дэлхий ертөнц эхэлсэн гэж би боддог.

      Үүлэн бор, тэнэг Иван, Хүрэн морь, Цуутын цагаагч гүү, Хоньчин найданг нус нулимастайгаа холилдон байж уншаад аль эрт ардаа орхиж Нацагдорж, Чойном нартай...

23:44 - 2015-07-19 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Тогоо хагарвал яана аа

Бичсэн: ulaankaa
      Бид үргэлж тогоон дотроо л буцалдаг. Цаас ч бай мод ч бай дүрсхийхийн хооронд л хоормоглон айхтар буцалдаг. Мод, цаас шатаж дуусахад тэгээд л больно. Эсвэл буцалсаар нэг бол дэрвээд дуусна нөгөө бол ширгэж дуусна. Нэгэнт орсон ниймгийн “нэг л биш” тогооноос дэвэрч хөөс бололгүй шарагдаж нүүрс болчихолгүй бөөнөөрөө гарчих юмсан. Заавал тогоон дотроо нийтээрээ буцалж чанагдах албагүй шүү дээ. Тогоо маань хагарвал тэгээд яана аа.

     Тогоо гэснээс ойрын үед харин тогоон дотор маань наадмын хольц ороод ирчихсэн буцалж байнаа.... Сарын өмнөөс л найр наадмын сургаар бүх зүйл назгайраад л удааш...

09:53 - 2015-07-10 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Зүгээр л лаагаа асаан

Бичсэн: ulaankaa
 Ганирхасан сэтгэлтэйгээ би
Ганцаар хонодог

Ганц нэг хаздаг ялаад л
Бүлхэрсэн цусыг минь юүлдэг

Зүрх гэдэг эрхтэн цохилж байгаа болохоор
Зүггүй тэдний тохуурхлыг мэдэрч

Зүгээр л лаагаа асаан
Өвдгөө тэвэрч суугаад
Тэдний хэрхэн цатгалдахыг ажигладаг

Төд удалгүй тэд
Миний өмнө нурмайдаг
Түмэн жорын миний цусанд
Амиа даатган өнхөрдөг

Ганихарсан сэтгэлд минь
Мянган ганцаардал цугларчихаад
Ганцхан чамаас л
Мөнхийн сүнс шиг чаргууцалдана...!


...

00:26 - 2015-07-08 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Эзэн хаанаар хэн тодров?

Бичсэн: ulaankaa
      Аягүй "гоё" ардчилалтай энэ улсаа манайхан өөрсдөө муулаад эндээс явахыг хүсээд, явсан нэг нь ирэхийг хүсэхгүй байгаад би ерөөсөө гайхаад байх юм.
Хэн ч бай юу ч бай юунд ч үл хамаарч, юунд ч яаж ч захирагдахгүйгээр өөрөө өөртөө ОНЬС, ГЭГЭЭН, ДАРЬ ЭХ, БАЯЖУУЛАГЧ, ЭНЭРЭГЧ гээд л есөн шидийн гоё алдар өгөөд алдарших ийм сайхан эрх чөлөө манайд байна шүү дээ. Заавал хөлсөө урсган, ухаанаа уралдуулан хэдэн олон жил хөдөлмөрлөж төрөөс ч бай түмнээс ч бай шагнал, алдар гавъяа хүсэн насаа элээх хэрэг алга. юун яасан төр засаг, хууль дүрэм, бодит байдал эрүүл оюун ухаан. 

     Өгдөг нэг нь өгөхгү...

22:17 - 2015-06-28 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Чамтай хамт шатсан

Бичсэн: ulaankaa
 


Урд шөнө нь бороо асгарсан 
Урд минь зогсоод чи бороотой хамт урссан
Шүүдэр буугаагүй маргааш өглөө нь 
Шүхэр минь чамтай хамт шатчихсан 

Тэр бороо үсийг чинь норгочихоод
Зүрхийг чинь норгоогүй
Тэр зүрхийг чинь миний зүрх хатаачихсан




14:22 - 2015-06-22 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Тэнэмэл хар салхи ч үгүй

Бичсэн: ulaankaa
 

Орчлон тэр чигээрээ цав цагаан өнгөтэй бол яасан уйтгартай

Тэртээ дээр хар цэг тодрохгүй
Тэрээр ойртсоор шувуу болон ганганахгүй

Бөхийж, бас ургах ширхэг зэгэл өвс үгүй
Тэр өвсөн дунд шувууд өндөгөө дарахгүй

Өглөө бүр орой бүр өсгийг минь элээдэг 
Хар зам ч байхгүй
Тэр замаар түмэн удаа унаж босон алхах
Алдаа оноо ч гарахгүй 

Хайрлаж, хайралсандаа шаналж шаналсандаа унагадаг
Ширхэг бараан нулимас ч үгүй
Тэр нулимасыг хатаах 
Тэнэмэл хар салхи ч үгүй

Орчлон тэр чигээрээ цав цагаан өнгөтэй бол

Цээжин дотор хөндүүр үүсэж
Тэр хөндүүр зайнд 
Алаг эрээн аваа өгөөтэй 
Амьдрал ч оршихгүй

Хувьхай цагаан орчлон байсан б...

16:19 - 2015-06-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Чи миний залуу байсан

Бичсэн: ulaankaa
 

Бүргэдийх шиг ичгүүргүй харцнаас
Буцаж дальдарч хулчийгаагүй 
Хавсарга шиг хуйлраан дунд
Чиний  гар миний уруултай болзсон

Сүү биш
Сүүдэр дагуулсан тэр болзооноос
Сүнс ч үнэр ч үлдээгүй ч...

Чиний элээсэн хаалганы наана
Дундуур сархадтай чулуудсан
Лонхны чинь хагархай л 
Ичрүүргүй харцыг чинь сануулах гэж үлдээд
Исгэж шарлхасан....

Чиний хайрладаг
Энэ хурууд одоо
Цээжийг чинь ч
Уруулыг чинь ч 
Өнөөхийг чинь ч илбэхгүй

Чи миний залуу байсан
Байснаас
Юу ч битгий үлдээ








...

17:40 - 2015-06-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хаданд гарсан амьд бус харилцаа

Бичсэн: ulaankaa
    
      Би их азтай хүн юм. Хамгийн сайхан хүн хоорондын харилцаатай, халамжтай сэтгэлтэй бас энэрэлтэй тусархаг үед төрж өсөж өндийж хүн болжээ.
     Одоо хэлд орж амжаагүй атлаа л гар утсаар интернет орж "энглишээр" хүүхэлдэйн кино үзээд дуу сураад байгаа хүүхдүүдийг хараад санаа зовох. Тэд аль хэдийн амьд харилцаа гэдгийг үзэхээсээ өмнө, ухамсраараа мэдэрхээсээ өмнө шууд л амьд бус харилцаанд шилжиж байна. 
     Бага байхад хажуу айлаас лаа, утас зүү гээд л хэрэгтэй зүйлээ асуухын тулд заавал гэрт нь гүйж орно. Тэднийх өнөөдөр ямар хоол хийж идэж байна. Аав нь байна уу ээж нь байна уу, зоч...

17:08 - 2015-06-15 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

“Цэв цэлгэр” компьютер: Файлуудыг цэгцлэх урлаг

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна
 Ажлын хамгийн чухал хэрэгслээ чи гартаа бүрэн оруулж чадсан гэдэгтээ итгэлтэй байна уу? Програмууд дээр нь ажиллаж чаддаг байх ч яахав, өөр хэрэг. Гэхдээ чинийх хайсан болгоноо хэдхэн секундад дотроос нь олдог, цэв цэвэрхэн desktop-той, зөндөө их юмыг багтаасан хэрнээ яг л шив шинэхэн, юу ч үгүй хоосон юм шиг харагддаг “цэлгэр” компьютер мөн үү?

Эмх цэгцтэй файлууд дунд ажиллахад хийх юм хэчнээн их байсан ч бүгд амархан дуусчих юм шиг мэдрэмжтэйгээр ажилдаа ордог. Харин компьютер замбараагүй байх үед багахаан ажил ч уул овоо шиг л санагддаг. Тийм учраас л компьютерийг бид багаж, зорилгодоо хүр...

12:53 - 2015-06-10 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil