| life is forever |
Би салхи болох нь үнэнЭэжийн хэвлийд бүрэлдэн Эх дэлхийд унасан минь үнэн Эргээд өд шиг хөнгөрч Эрээн мяраангүй хязгааргүйд хөвөх минь үнэн Өчигдөр надаас зугтан Уулын цаагуур урссан нар Өглөө улайсаар Шингэж орсон тэр газраасаа Ширэв татан гарч ирэх нь үнэн Маргааш хийсэх навч Өнөөдөр шарлах нь үнэн Мартаж чадсангүй ээ гээд Чи худлаа шаналсаар Өд нь зулгарсан тахиа шиг Хүрч ирэх нь үнэн Ганцаардлыг минь үзэн ядсаар Ганц ч шүлгийг минь ойлгоогүйдээ Намайг л зөвхөн буруутгасаар Насаа тоолон өөр бүсгүйн бэлхүүсээр тэвэрсээр Өвгөрөх насруугаа цахилах чинь үнэн Өглөөгүүр гуагласан хэрээ Өдөр өдрийн туулж буй бүхнийг минь Гурван зуун... 16:27 - 2015-09-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих20:04 - 2015-08-29 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихӨӨРТӨӨ Л ТААЛАГДАХААР ХАЙРЛАНАЗаримдаа би өөрөө зүрх сэтгэлгүй болж байгаа мэт санагддаг. Хайрлахгүй бас догдлохгүй. Гэхдээ хайрлуулахыг, бас хайрлахыг хамгийн их хүснэ. Ганцаардана.... газлуурах дөхнө. Зүрх сэтгэлээсээ өнгө, үүр, өр сэтгэл хайна. Эрэл мухардана. Эргээд л өнөөх гунигтай ганцаардмал нүдээ харна. Юунаас ч үл зугатах атлаа юунд ч үл зүрхэлнэ. Түмэн хүний дунд эргэлдэх авч тархин дотроо өнөөх л ганцхан бодолтойгоо. Хүнгэнээд явдаг ч буцаад ирдэг галт тэрэг шиг би бас миний доторх хүн. Ер нь заавал хэн нэгэн сэтгэлд байж, бас хэн нэгэнтэй амьдралыг туулах ёстой гэжх хэн хэлсэн юм бэ. Өнөөдрөөрөө ингээд ч ганца... 18:41 - 2015-08-29 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичихЛонхоо дүүргэсээр ирж байгааНамар ирж байгаа. Навчисаа хийсгэж, салхиа хуйлруулсаар ирж байгаа. Эзэнгүй хоосон сэтгэлд минь эрээвэр хураавар харуусал хундгалахаар бороо юүлсэн лонхоо дүүргэсээр ирж байгаа. Хайрлуулж догдолж, хайрлаж ичингүйрч туузандаа үгээ шивнэн хийсгэсэн эмзэг ариун насыг минь эргэж сануулахаар намар ирж буй. Цаг хугацааны хүрдээр хөхөө шувуу шиг хүний үүрэнд зүрх сэтгэлээ тэр чигт нь орхиж гараад эргэж харалгүй буцдаг болсон эрмэг үүссэн энэ насыг минь жиндүүлэхээр намар наашилсаар. Тэр нэг залуугүй бол нулимсандаа дарлуулж үгүйрэх мэт эмзэглэдэг дулаахан лянхуан дэлбээ шиг он жилү... 21:20 - 2015-08-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихҮнэргүй хүсэлШүхэр хийсгэсэн салхины үнэр Гуниг үүрлүүлсэн борооны үнэр Шөнөжин бэтгэрсэн сэтгэлийн үнэр Шүүдэр буусан навчны үнэр... Ямар ч үнэргүй чиний хүсэл... 09:17 - 2015-08-17 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихВirthday RainingОдоо 2015 оны 08 сарын 12-ны өдөр эхэлж 00:29 минут болж байна. Бас яг одоо бороо орж байна... Шаагиж. Тиймээ учир нь миний гэрэлт хорвоод мэндэлсэн өдөр ирж. Анх ирэхэд минь бороо намайг тосож авсан учраас жил бүр миний л төрсөн өдрөөр бороо заавал ордог. Хайраар өлгийдөн авсан аавдаа, ээждээ, хоёр эмээдээ, ах нартаа, эгчдээ баярлалаа. Мөнхөд намайг дүүргэдэг агуа зүрх сэтгэлд тань баярлалаа хайртай бүх хүмүүс минь. Гадаа бороо орж байна. Учир нь хорвоо дэлхий, хүмүүний хувь заяаны сайхныг мэдрэх аз тохиосон хувьтай, гэрэлт өдөр. Хүний хувь заяаг бэлэглэсэн орчлон ертөнцө... 23:43 - 2015-08-11 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичихЮутай дур булаам 11:40 - 2015-08-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих.........
Тэнэж хөөгдөж явсаар
Миний дээр задарсан Тэмээ цагаан үүл.... 09:35 - 2015-08-06 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихНүгэл хүслийг чинь ариусгадагСанаа алдахгүйгээр Чиний зүг харвал Салхи надаас Үүл чамаас БОРООНЫ тухай асууна Санаа алдахгүйгээр Чиний зүг харвал Бороо миний нүднээс Чиний тухай харж чадахгүй Салхи чиний үснээс Миний үнэрийг арилгаж чадахгүй Санаа алдах бүрт минь Бороо ордог Бороо орох бүртээ Чиний үлдээсэн гунигийг Миний нүднээс угаадаг Нүдээ угаалгах бүртээ Чамайг шинээр хардаг Нүцгэн үлдээгээд явдаг Нүгэл хүсэлийг чинь Ариусгадаг Санаа алдахгүйгээр Чиний зүг харвал Бороо орохгүй Бороо орохгүй бол Би чамайг Үргэлж шинээр Харж чадахгүй ... 19:34 - 2015-07-31 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБИ УС, УРГАА ХАД ГЭНЭМБи тэнгэрээс зууран урсаж Усан манан татуулан Газарт шингэх гэж яаран буусан Гал усан ширүүн бороо гэнэм Би тэнэгээс зугатан Тэртээ хязгааргүйд хөөрч Газраас хөндийрөх гэсэн Тэнгэр өөд тэмүүлэх Ургаа улаан хад чулуу гэнэм 16:56 - 2015-07-28 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |