| life is forever |
Намайг авахаар намар ирлээ18:07 - 2015-11-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихДотогшоогоо хөлчүүрхэх би дуртайГадаа бүрхэг байхад би дуртай Ганцхан ялаа бээрэн байхыг удаанаар харах би дуртай Олон хүнтэй уушийн газарруу Орь ганцаараа орж суугаад Ганцхан зүгт галзуу мэт ширтэн Гар гэж хөөтөл нь дотогшоогоо хөлчүүрхэх би дуртай Нар мандаж гэгээ ихэсэх тусам Ганцаардалдаа улам илүү шунаж Хөшгөө таг битүүлж харанхуйлаад Хөшсөн мэт өдөржин хөнжилдөө хэвтэх дуртай Дурлаж явсан хайрлаж явсан залуу Дурандах мэт өөдөөс ширтэн алхахад нь Нүдээ зөвхөн газарруу шигтгээд Нүүрэндээ баг зүүсэн карнавалын бүжигчин шиг Үг гээх байтугай харах ч хүсэлгүйгээр Өнгөрч одоод алсран одох би дуртай Таних танихгүй олон харцанд Тасдуулах м... 16:33 - 2015-11-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихШороо дарсан он цаг дээрЗунгаарсан хуучирсан, шороо дарсан он цаг дээр Зуны, цэцэгсийн, борооны үнэр шингэсэн шаахай хэвтэнэ Он цагаа элээж дуусаагүй хаягдсан тэр шаахайны өсгийнөөс Одоо дахин хэзээ ч өндийхгүй тэрний сүнс чаргууцалдана Тамхины эхүүн үнэр , тасалгааны хөгцөрсөн хана л Одоо хажуунаас минь цагны зүү шиг түшин байхад Амьдрал чи намайг... Оргилуун хөөс нь цахарч дууссан Ааги нь гарсан бүлээн дарс шиг Асгарч урсгасаар Хуучирсан он цагийн хуйларсан тоос шиг дарах юм ... 18:06 - 2015-10-29 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЦоожтой зүрх сэтгэлЦонхны наадах түшлэгтэй сандал дээр Цоожтой зүрх сэтгэл шөнөжин гиюүрнэ Бороо цасных нь мэдэхгүй цонх даган Бодлыг угаах мэт урсах тэр усыг л гөлөрнө Тэнэмэл цагираган сар хар үүлэнд халхлагдаад Тэвчээргүй миний хүсэл энэ цонхонд дүүжлэгдээд Маргаашийг хүлээх мянган шөнийн гэсгээлтээс Манартлаа дарс шимж л ухаанаа умартан амьд гарна ... 18:07 - 2015-10-26 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихОршуулгаруу нь хийсгэчихсэнҮзэгдээгүй өнгөрсөн Учирал байсан Өчигдөрөөс хэн ч Ширхэг үс ч олж чадахгүй Айгаагүй учрал, Алсгалаагүй уулзалтаас Салхинд хийсэж одсон Үгсийн үзүүрийг ч Хэн ч олж сонсохгүй Сайныг нь Өөртөө хамааруулж Зүрхээ сохлоогүй Саарыг нь тунгааж Өрцнөөсөө зулгаах Хүсэл ч төрөөгүй Зугатааж уруулаа Тэр нэгнээс нуугаагүй Зуурдхан учираад одох Хүсэл байсанд ч Гайхаагүй Хэний ч сэтгэлийг Ураагүй Зөрүүд Бас зөнгөөрөө Дурлал бас учрал байсан Хэнийг ч төгсгөлд Хөтлөж хүргээгүй Зоргоороо Бас тачаалд шатаад дууссан Бардамнал бас Бадамлал байсан Одоо харин надад Нүгэл тулгаад хэрэггүй Орноосоо сэгсэрч үргээгээд Оршуулгару... 17:01 - 2015-10-26 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЭР ХҮН ЧИ НАД ДЭЭР ИРНЭИрнэ чи надад ирнэ Ганцаардсан өдөр бүрийн минь тоогоор Одод шиг хязгааргүй Одод шиг мөнхөд хамт орших ханьсал тээсээр чи над дээр ирнэ Ирнэ чи над дээр ирнэ Мөрөөдсөн дүрслэл, зураглал, дүр төрхийг амилуулах гэж Үлгэрийн ханхүүгийн дүрээр, үхэшгүй баатарын дүрээр, Үгүй болохгүй бас хаяж орхихгүй Мөнхийн бат уул, цайз, урлагийн хан тэнгэрийн дүрээр чи над дээр ирнэ Ирнэ чи над дээр ирнэ Инээгээгүй мөч бүрийн минь хорыг гаргах гэж Мөнхийн ус шиг хайрыг зүрхэндээ хундагалан Мөнгөн цагаан сар шиг гэрэл гэгээ үүрсээр Анх удаа мандаад дахиж хэзээ ч жаргахгүй Алтан нарыг сэтгэлдээ мандуулсаар Тэнгэрт б... 17:31 - 2015-10-19 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихДахиж би амилахгүйБайна уу гэж битгий асуу Өөрөө би байгаа ч Өр дотор минь хэн ч байхгүй Өмнө байсан шигээ Хэний ч төлөө оршихгүй Намайг үгүй хийсэн Намрын навчистай хамт хийсгэсэн Анхны цасны сургаар Сүүлчийн бороо шиг урсгасан Ахин хэн ч намайг Намар шиг гундахыг намар хатахыг Намар шиг хийсэхийг Намар шиг хоосрохыг харахгүй Амьд уу гэж битгий асуу Амьсгал минь Хэний ч төлөө биш болосон болохоор Ахиж өөдөөс минь Хэн ч ширтээд Би амилахгүй ... 12:25 - 2015-10-14 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихНүд урсганаНүднээсээ би нүд урсгана Нүдийг нь хараад Цаашаа илүү хүсэж Нүдэн дотор нь байгаа Өөрийгөө олж харах гэж Нүднээсээ би нүд урсгана Нүднээсээ би нүд ургуулна Сэтгэлийг нь хараад Дахин шунаж Сэтгэл дотор нь байгаа Өөрийгөө олж таних гэж Нүднээсээ би нүд ургуулна 14:11 - 2015-10-13 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХОНГОР МИНЬХОНГОР МИНЬ ХАВАР БИДНЭЭС ЯВСАН Ч НАМАР ИРЛЭЭ. ХОЁРХОН ХҮН Л ХОРВООД АМЬДАРДАГ МЭТ ТИЙМ МЭДРЭМЖИЙГ ЧИ Л НАДАД БИ Л ЧАМД ӨГСӨН. ХОНГОР МИНЬ НАМАР БИДНЭЭС УДАХГҮЙ ЯВНА. ЧИНИЙ УРУУЛ ШИГ, БАС МИНИЙ УРУУЛ ШИГ ТИЙМ ХАЛУУХАН ЗУН ИРТЭЛ ЧИ МИНЬ БИТГИЙ ГАНЦААРДААРАЙ. СЭТГЭЛ МИНЬ НАВЧ ШИГ ХИЙСЭЭГҮЙ, ЗҮРХ МИНЬ НАМАР ШИГ ШАРЛААГҮЙ УЛААХАН, ЧИНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЯАХААС Ч БУЦХААРГҮЙ ТИЙМ ХАЛУУНААРАА ЦОХИЛОЖ БАЙГАА. ХОНГОР МИНЬ ӨНГӨРСӨН ЗУН ШИГ БИД БИЕ БИЕНЭЭСЭЭ ЯВСАН Ч ЭНЭ НАМАР ШИГ ИРГЭЖ ХЭН ХЭНДЭЭ ИРЭЭГҮЙ. ХОНГОР МИНЬ НАМАР ДАХИАД ИРНЭ. ХЭЗЭЭ НЭГ ӨДӨР, ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ, ХЭЗЭЭ НЭГ НАМРААР БИ ЧАМ... 17:42 - 2015-10-01 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихНамайг таниад өгөөчТанихгүй байна би. Яг аль нь өөрийгөө гэдгийг. Энэ гунигтай цэнхэр нүдэт үү? Аль эсвэл тэр хүслээ хурцалсан гялаан нүдэт үү? Өчигдөр гудамжинд ганцаараа бүжиглэж, намрын мод навчсаа гөвдөг шиг гуниг ганцаардлаа ганц орой юу ч үгүй хийсгэж орхисон тэр хэн байсан юм бол. Зөндөө удаан урууландаа шингээж байсан үгээ хэлэхийг хүссэндээ чулуун байшингийн, манант хаалганы үүдэнд хөл нүцгэн гэтэж очоод....уруулаа таг хазаад өлмий дээрээ гүйсээр буцаж одсон долоодугаар сарын тэр эмзэгхэн цэцэг хэн байсан юм бол Насаа хуруу дарааллан тоолон, дахиад л өнөөх бараан дурсамжуудыг хадгалс... 14:22 - 2015-09-29 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Өөр өнцөг - Шов Найзууд - Уйланхай - ulaankaa - Гоо сайхан ертөнцийг аварна - Indranil |