life is forever

Нүдээ аньхаар нээгддэг ертөнц

Бичсэн: ulaankaa


Нүдээ анихаар нээгддэг 
Зүүд гэдэг ертөнцөд 
Нүв нүцгэн хүн нойрондоо
Намайг бас зүүдэлдэг байх

Сайнаар бас муугаар 
Саармагхан шиг зүүдэлчихээд л
Мартчихдаг байх

Инээх уйлах хоёрын хооронд
Дутуу зүүдэлчихээд л
Сэрчихдэг байх

Нүдээ анихаар нээгддэг
Зүүд гэдэг ертөнц дахь
Хэн нэгний зүүднээс
Миний амьдрал бүтдэг байх 

01:28 - 2015-12-04 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ойлгомжгүй

Бичсэн: ulaankaa
      
     Баг өмсөхгүйгээр мөрөөрөө л өөрийнхөөрөө орших, Бусдад таалагдах гэж өөрийгөө өөрчилж өөрийхөөрөө мэт орших  хоёр бол тэс өөр ойлголт, үзэл бодол.
     Харин өөртөө л тааламжтайгаар бусдыг өөрчилнө гэдэг бол хамгийн хувиа хичээсэн өөдгүй зан.  Оршихуй бол өөрийнхөөрөө бодит үзэл бодол, эс оршихуй бол үзэл бодлын дарангуйлал. ...

00:57 - 2015-12-04 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

АМЬДРАЛ БОЛ "АТУУСНЫ" БУУДАЛ

Бичсэн: ulaankaa
   
  Амьдралын минь өглөө бүхэн, орой бүр автобусны буудал дээр өрнөх олны амьдралын дундуур зүсэн өнгөрч заримдаа уусан нэгддэг. Гэрээс ажил, ажлаас гэр хүртэл алхдаг замд минь 4 автобусны буудал бий. Энэ 4 автобусны буудал хоорондох газар жилийн 4 улиралд хэрхэн өөрчлөгдөж, ямар үйл явдал хэзээ хэзээ хаанаа яаж өрнөдөгийг  өнгө будаг үнэртэй нь мэддэг болоод байгаа.

     Энгийн ард ч бай эрхэм дээдэс ч бай, элит, баян, ядуу, дундаж, элийрэгч, архичин, гуйлгачин хэний ч амьдралыг энэ 4 буудалын дундаас тольдож болмоор. 
     Хөл хүнд орцны жижүүр эгч огтоос түүртсэн шинжгүйгээр хамгийн сүүлийн...

20:28 - 2015-12-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Маргааш ирэхгүй байж мэдэх тоо

Бичсэн: ulaankaa


Үүлнээс би өөрийгөө олж харж чадахгүй
Үүл гэдэг юу ч үгүй хоосон

Үхэгсдийн ертөнцөд  би өөрийгөө олж танихгүй
Үхэл гэдэг бас л хоосон зүйл

Өнөөдрөөс би маргаашийг дурандаж чадахгүй
Маргааш гэдэг нь 
Магадгүй маргааш ирэхгүй байж мэдэх тоо

Өөрөөсөө би юуг ч гээж чадахгүй
Би гэдэг нь танихгүй нэгэн
Бас намайг удирддаг ухаантай эрхтэн

Үүл бол
Ус, цас, бороо
Бас амьдрал

Үхэл бол
Нулимас, гай, гавъяа
Бас амьдрал
 
Өнөөдөр бол
Би чи хэн нэгэн
Бас амьдрал ...

19:17 - 2015-12-02 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

ЧАМДАА БИ ХАЙРТАЙ БАЙСАН ЮМ ШҮҮ

Бичсэн: ulaankaa
     
 Би чамдаа даанч хайнга хандаж байжээ. Нэг л өдөр чи минь надаас явахад би ингэж ихээр ганцаардаж, шаналж, хоосорч, сэтгэл минь эзгүйрнэ гэж даанч мэдсэнгүй. Намар өвөл зун хавар өглөө орой гэрт гадаа хаана ч минь л миний дэргэд байж хань бараа болж, бүх зүйл минь байж.
     Чи намайг ганцаардуулдаггүй, уйтгарлуулдаггүй, уурлуулдаггүй, бас хэзээ ч хэн нэгэнтэй хардаж харамлаж байсангүй. Харин ч бүх л зүйл минийхээр байж хүссэн хүн бүхэнтэй минь чи л холбож уулзуулж, надад дуу дуулж өгч өглөө эрт сэрээж халамжлахдаа надаас юу ч хүсэж байсангүй. Харин чи минь анхааруулалгүй, баяртай ч гэлгүй...

18:01 - 2015-12-02 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Бүгээн саарал тагтаа

Бичсэн: ulaankaa
 
Бөртийх бараангүй цав цагаан цас...

Бүгээн саарал тагтаа хаана буух вэ

Үл ялиг бүлээн яндангийн хүрээг
Өвгөн хэрээ аль хэдийн эзэгнэжээ

Тавхайндаа юмтай хүн гэдэг амьтан 
Тав арав тав арав алхана


Тэр амьтаны тавхайны мөр 
Тэнгэрээс унах цасанд 
Тэгсхийгээд л дарагдчихна

Усыг тасалж 
Уулыг нураадаг энэ амьтан чинь 
Угтаа бол өчүүхэн төдий жижиг ажээ

Бөртийх бараангүй цав цагаан цас...

Бүгээн саарал тагтаа ч
Цагаан болж хувирав 

Хүн гэдэг өнөөх амьтан харин 
Хөлөө бага багаар зөөсөөр 
Нуувчин дороо орж явчихав

Төө хэр зайтай
Тэр жижигхэн мөрийг нь 
Том ширхэгтэй цас баллан лавссаар л...


...

18:32 - 2015-11-23 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хүн моддын цэцэрлэг

Бичсэн: ulaankaa

Хүн мод. 

Хүн хүнээсээ урган дэлгэрч, Хүн хүнээ үндэс болгон үлдээдэг. 
Хүн хүндээ шингэн, Хүн хүнээ услаж, Хүн хүнээрээ амьсгалдаг. 
Хүн хүнээ ороож, хүн хүнээ тойрон амьдардаг.
Хүн хүнээ тасдаж, хүн хүнээ өгөрүүлж бас үрслүүлдэг.

Амьдрал бол хүн моддын цэцэрлэг юм.

11:23 - 2015-11-23 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Аав минь амьд

Бичсэн: ulaankaa

ААВ МИНЬ АМЬД
Агь таана сайтай аргаамжааны газарт
Морио уях гэж яваад л буцаж ирээгүй байгаа

Тэгээд тэнд өвөөтэй уулзаад 
Тэн тэн ачаатай жингийн цуваа шиг
Тэртээд одсон олон олон он жилд ууссан 
Амьдралынхаа агшин бүрийг....

Намайг хорвоод хэрхэн ирснийг 
Намхан бор толгодын дунд хэрхэн хөлд орсоныг 
Нэгд нэггүй хүүрнээд...

Алаг уулсаа ороон
Алтан нар хичнээн мандаж 
Хичнээн жаргаж байгааг ч
Ажирах завгүй завилан суугаа 

ААВ МИНЬ АМЬД

...

17:23 - 2015-11-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Бид биенээ танихгүй

Бичсэн: Уйланхай
Нүд байгаа газар бид бие биенээ олж хардаггүй
Нүгэл байгаа газар бид бие биенээсээ салж чаддаггүй

Бүжигчин хуруунууд чинь миний тайзыг эзэгнэж
Бүхэл шөнөжин үзэгчгүй жүжиг тоглоход
Тэнгэрлүү тэмүүлэх биднийг сэтгэл зүрх биш
Тачаалд мансуурсан биес маань л холбодог
Согтуу амьсгал чинь хүзүүг минь гижигдэж
Саруул ухааныг тэртээд үлээж орхиход
Энэ шөнө 12 сарын 22 шиг урт байгаасай
Эсвэл ингээд эндээ хамт үхэцгээе л гэж бодогддог


Бусдын өмнө бид бие биенээсээ ичиж дайждаг 
Буруу харахад нь бид бие биенээ үнсэж таалдаг

...

...

19:51 - 2015-11-05 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Чадахгүй юм байна

Бичсэн: ulaankaa
 

18:36 - 2015-11-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil