life is forever

Хайраас ирсэн шагнал аж

Бичсэн: ulaankaa
Цээжин дотор бул чулуу хурна, юуг нь мэдэхгүй өвчин шархирна. Инээх чадал үгүй, харц доош унаж газар цөмлөөд унах нь уу гэлтэй. Уучлал тэндээс булаг шиг урсаж хүлээлт хавх шиг зуурна...Хайр...энэ мэдрэмж бол хүнийг хайрласны төлөөх надад ирсэн зовлон. Хүнийг хайрлалаа гээд би хэзээ ч жаргалтай байсангүй...Жаргалын төлөөх тэмцэл минь хайрын гүүрээр дамжиж жаргалд хүрэх гэсэн авч гүүрээ давж чадсангүй...Хэцүү юм...тэрний сэтгэл дотор юу бүгж явааг мэдэхгүй байх шиг ... бүр тэгээд өөрийгөө тэнд ямар ч зай эзлээгүйг мэдэх шиг гачлан үгүй...хэцүү юм.  
Би өөрийгөө их хатуу, хүнийг хайрлаж чадах боло...

15:01 - 2018-12-21 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Зуны хотыг хүлээхсэн

Бичсэн: ulaankaa
 Багшралдан гуагалдах шувууд бараг үгүй, дуу нь хаяа л нэг...

Бараан өнгөтэй тэнгэр хэрээдийн дүрийг ч далдалчихаж,
Хотын өвөл..., чимээ аниргүй уйтгартай
Хов хоосон сэтгэл.., дотроос тийрээд гачлантай

Нүдээ аниад амьдралаас түр алсаръя гэвч
Нүгэлт орчлонгийн чимээ нь
Зүүдэнд илүү чанга гиншинэ

Бирд шиг, хуурмаг хүмүүсийн хүслийг
Биенээсээ сэгсэрчхээд,
Хав хар утааг зүсэн
Үүлэнд хүрчихээд,
Шавсан энэ олон бодлуудыг
Шавхаж асгачихаад,

...,
Өвлийн шувууд тэнд л ганганаж буй байх
Өндөрт.., шувуудтай хамт хотын зуныг хүлээхсэн

...

10:47 - 2018-12-19 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Шад Шадаар...

Бичсэн: ulaankaa
 Утаанд живсэн хотоосоо яваад энд очих,

Эргэж уулзахгүй гэж хэлээд...
Тэрнээс холдож энд ганцаар хүрэх..,
Гэвч..., 
Хол оршивч
Бодлоос салахгүй бугс юм...үзэн ядмаар

...Хоёр, арав, хорин хэд ч хонохгүйгээр
Хорвоогийн цаг хугацаа өөрчлөгдөнө,
....
Шад шадаар зунгаарсан
Шаналалуудаа үүрээд
Солигдсон тоололруу алхаж орно..,

Явна...буцаж ирнэ, Ялгаагүй
Шад шадаар 
Шаналал бас л нэмэгдэнэ...
...шинэ он

2018.12.16, 22:26
А.Б

...

13:14 - 2018-12-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Та хэлээгүй

Бичсэн: ulaankaa
 Зулмартлаа өдөөн тасдаж

Зуухандаа гал өрдөж дулаалчихаад 
...ирэхгүй болохоор чинь
Таныг олж ирэхээр 
тэнгэр өөд ниссээр.
Алаг болчихжээ миний далавч...,

Амьдралд хар тагтаа байдаг гэж
Ааваа та хэлээгүй,
Тэнгэр гэж байдаг гэдгийг
Тэнд хязгаар үгүйг
Та бас л хэлээгүй

А.Б.
18.12.01-23:50

20:55 - 2018-12-03 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Ижий минь л тэнд бүү байг

Бичсэн: ulaankaa
Энэ амьдралаас би явахдаа 
Хайрын авсанд орно
Эгнэгт..,
Зөвхөн надад хайрлагдсан хүмүүс л 
Эргэхгүй буцах замд минь үдэж өгөг..,
Ижий минь л тэнд бүү байг
Эргэж төрөөрэй гэж араас минь битгий гашуудаарай

14:00 - 2018-11-30 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Өг, Амьсгал, Хайрла

Бичсэн: ulaankaa
 Хамраараа амьсгаа ав, битгий гаргаарай...дахиад дахиад дахиад ав, бас дахиад ав....Ямар байна. Дахин амьсгалж чадхааргүй дэлбэрчих гээд байгаа биз. Энэ бол авлага юм. Амьсгаагаа буцааж гарга...чи дахин амьсгалж чадаж байгаа биз..,уужраад сайхан болж байна уу. 
Энэ бол өглөг юм. Тиймээс өглөг өг. Амьдрал бол аваа өгөө юм. Өглөг гэдэг нь зөвхөн алт мөнгө эд хөрөнгө биш. Өглөг гэдэг бол сэтгэл юм. Түрүүлж, хариу нэхэхгүйгээр өгч чаддаггүй юм аа гэхэд ядаж сэтгэлийн хариуд сэтгэл өг. Сэтгэл дээр, хайр дээр л энэ амьдрал тогтдог....

12:09 - 2018-11-20 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хайрла,,,гуйя

Бичсэн: ulaankaa
 Бурхан минь....

Ертөнц даяар хашхирч би нэгэн гуйлга гуйя
Ер бусын улаан нар мандахаас өмнө амжиж гуйя
Цус нь Монгол хүн бүрийн өмнөөс залбирч гуйя
Цэнхэр гараг дээрх Эх Орныг минь л бүтэн оршоож хайрла...гуйя

2018.11.09
Шөнө дунд- 03:03'

12:07 - 2018-11-20 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Сэтгэлгүй хүнээс юу ч битгий хүлээ

Бичсэн: ulaankaa
 СЭТГЭЛ гэдэг бол бүх зүйл. 
Сайхан сэтгэлээс- хайр, халамж, өглөг, буян хишиг, нинжин сэтгэл, уучлал, үнэн, хүлээлт, баяр хөөр ургаж байдаг. 
Тиймээс нэгэнт л өөрт минь сэтгэл гаргадаггүй хүнээс сайхан бүхнийг хүсэж хүлээнэ гэдэг усгүй элсэн цөлөөс цэцэг нэхэхтэй ижил ажээ. 
Цаг минут тутамд түүнээс зөвхөн ашиг хонжоо, худал үг, хуурамч инээмсэглэлийг олж харж зүрх баясах юуг ч олж мэдрэхгүй. Энэ бол өдөр бүр үхэж буйтай ижил мэдрэмж бөгөөд хамгийн хэцүү зүйл бол амьд атлаа сэтгэлээр үхэх юм. 
Гётен үгтэй санал нийлэв. "ХҮНИЙГ ТАНИХ ТУСАМ АДГУУСТАЙ НӨХӨРЛӨХ ЮМСАН ГЭСЭН ХҮСЛЭН ТӨРДӨГ”...

12:05 - 2018-11-20 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Холын тэртээх ууланд

Бичсэн: ulaankaa
 Холын тэртээх ууланд
Цэцэг ургаж байна гэнэ
Хотол олноороо тэнд зуныг угтаж байгаа гэнэ
Зүр гөрөөсийн дэлэнд сүү эвлэж байгаа гэнэ
Зөөлөн зөөлнөөр нар 
Тэнгэр өөд цонож байгаа гэнэ

Холын тэр ууланд би очсон байна гэнэ
Хонхондой цэцэгийн тойромд гүйж байна гэнэ
Зүр гөрөөсний янзатай тоглож байна гэнэ
Зуны нарны цацраганд шаргалтаж байна гэнэ
Зүүдэндээ тэнгэрт очоод жаргаж байна гэнэ





...

19:44 - 2018-11-13 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Мартуулж өгөөч

Бичсэн: ulaankaa
Хайрт минь...чамайгаа санаж байна. үнэрийг чинь, тэврэлтийг чинь, халуун дулаан үгсийг чинь, бас халамж хайрыг чинь. Зөөлөн үнсэлтэд чинь нар гийдэг байснаа, зөвхөн миний төлөө гэсэн сэтгэлд чинь хайлдаг байлаа. Инээмсэгллээр нүүр минь дүүрч, хайраар зүрх минь бялхдаг байлаа. Чи минь надад яг зун шиг дэлгэрч ирсэн, бас өвөл шиг хатуу хөтүүг хамтдаа туулсан, хавар шиг л нэг нэгэндээ уусаж дэлгэрсэн, нэг л өдөр тэр бүхэн навч шиг хатаж, намар шиг хоёр тийшээ хийсчихсэн. 
Одоо ...одоо харин нэг л зүйлийг хүсэж байна. Энэ бол сэтгэл, тархи, зүрхэн дотор байгаа чамайг навчистай хамт хийсгэх. Бодлоос...

17:12 - 2018-10-12 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Өмнөх хуудас Дараагийн хуудас
Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Өөр өнцөг
- Шов

Найзууд
- Уйланхай
- ulaankaa
- Гоо сайхан ертөнцийг аварна
- Indranil